Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ДУТУУ БАЙНА

Одоогоос гурван долоо хоногийн өмнө сэтгүүлчид, түүний найз нөхөд нийлэн сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах “Жаргалын мод” хандивын аяныг санаачлан эхлүүлсэн. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд сайхан сэтгэлт Монголчууд өглөгийн гараа сунган энэхүү “Жаргалын мод”-аянд оролцож, нийтдээ 80 сая төгрөг цуглараад байгаа юм. Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа Ж.Жаргалсайхан гуравхан хоногийн дараа Солонгос руу ниснэ. Тэрээр Сөүлийн Ханян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр болоод байгаа юм . Одоо эмчилгээний зардал 90 сая төгрөг болох бөгөөд одоо 10 сая төгрөг дутуу байгаа юм. Иймд сайхан сэтгэлт нүүр номын найзууд минь Та нарыгаа “Жаргалын мод”-ны мөчир салааг ургуулан төлжүүлэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэхийг дахин уриалж байна. Таны тусч өгөөмөр сэтгэл түүний амьдралыг тэтгэж, насыг нь уртасгах их чадлыг агуулж байгаа юм шүү. Хандивын данс: Хаан банк 5076114356, Төрийн банк 105700275109 Хүлээн авагч нь Жаргалсайхан Жарантай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан