Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хошууч генерал Э.Цэрэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол цэргийн зүтгэлтэн, хошууч генерал Эмгэний Цэрэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан  түүний  гавьяат үйлсээс суралцах, залуу үеийхэнд дайчин баатарлаг, хөдөлмөрч, эх оронч үзэл, хүмүүжил олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас  “Хүндэтгэлийн арга хэмжээг”-г зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, даргын зөвлөлийн гишүүд, “Монгол генерал төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор, профессор З.Болдбаатар болон хамтран зүтгэгчид, ахмад дайчдын төлөөлөл мөн хошууч генерал Э.Цэрэндоржийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.

Энэ үеэр хошууч генерал Э.Цэрэндоржийн хийж бүтээсэн үйл хэргийг таниулах илтгэлүүдийг хэлэлцүүлж, амьдрал, түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм.

Хошууч генерал Э.Цэрэндорж нь 1919 онд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан хошой Чин ван Пунцагцэрэнгийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай гэдэг газар төрсөн байна.

Тэрээр  1942-1945 онд Баянтүмэнгийн 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хорооны сумангийн даргаар ажиллаж байхдаа хүн төрөлхтнийг фашизм, милитаризмээс чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад түүхэн гавьяа байгуулжээ.

Мөн 1945 оны чөлөөлөх дайны дараагаас 1973 он хүртэл суман хороо бригадын захирагч зэрэг ажлуудыг амжилттай хийж, өсөх ирээдүйтэй боловсон хүчний тоонд зүй ёсоор тооцогдон 1971 онд хошууч генерал цол хүртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан