Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ 327 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ БАТЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 35-р хуралдаанаар БОАЖЯ-ны харьяа Улсын тусгай Хамгаалалтын захиргааны 327 байгаль хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын хэмжээнд 30 тусгай хамгаалалтай газарт, 364 байгаль хамгаалагч ажиллах ёстойгоос одоогийн байдлаар 327 байгаль хамгаалагч ажиллаж байгаа гэнэ. Үүнээс 117 улсын байцаагчийн эрхтэй ажээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, Монгол Улсын Засгийн газрын “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 2019 оны 275 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа үргэлжилж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан