Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
“Эмгэг судлалын тулгамдсан асуудлууд 2019” хурал болж байна

Эмгэг Судлалын Үндэсний Төв, Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургууль хамтран “ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД 2019” эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж байна.

“Олуулаа цуглах нь эхлэл” уриатай эмгэг судлалын салбарын тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид салбараа хөгжүүлэх талаар 100 гаруй эрдэмтэн, багш, судлаач, эмгэг судлаач эмч, мэргэжилтэн, зочин, оролцогчид оролцож байна.

Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн зөвлөл голлон ажилласан бөгөөд Монголын эмгэг судлал сэтгүүлийн 2019 он №5(01) дугаар тусгайлан хэвлэгдэж олны хүртээл боллоо.

Эрдэм шинжилгээний бага хуралд зочин илтгэл, лекц уншигдахаас гадна судалгааны өгүүлэл, илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдол хэлэлцэгдэх бөгөөд хурлын төгсгөлд шилдэгүүдээ тодруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан