Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Нийслэлийн түргэн тусламжийн төвд гурван машин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр НЭМГ-ын харьяа Нийслэлийн түргэн тусламжийн төвд эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон гурван автомашиныг хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын А/219 тоот захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн эдгээр автомашиныг хүлээлгэн өгч, парк шинэчлэлт хийж байна.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зориулалт бүхий иж бүрэн тоноглогдсон “Форд” загварын автомашиныг мөн Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд тус бүр нэгийг хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ үеэр “Яаралтай түргэн тусламжийг иргэдэд цаг алдалгүй үзүүлэхэд эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон эдгээр автомашин зайлшгүй хэрэгтэй юм. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд парк шинэчлэлийг 50-60 хувь хүртэл хийхээр тусгасан байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудын парк шинэчлэлийн асуудалд анхаарч ажиллана” гэсэн юм.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний дэгдэлт, осол гэмтэл, баяр ёслолын өдрүүдэд гарах хордлого, халдварт өвчин зэргээс үүдэн яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлага эрс нэмэгддэг билээ.

Харин эдгээр автомашиныг хүлээлгэн өгснөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх төдийгүй эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан