Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болголоо

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторит хийгдсэн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хүлээж авах ёслол 2019 оны аравдугаар сарын 15-ны 10.00 цагт боллоо. Ёслолыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү үг, ЭМЯ-ны болон “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5” төслийн төлөөлөл оролцож санал сэтгэгдлээ солилцлоо.

Төслийн хүрээнд барилгын засвар хувьд Лабораторийн барилгыг иж бүрэн засварлаж, агааржуулалтын нэгдсэн систем, цахилгаан, сантехник, интернет холбоо, дохиоллыг системийг шинэчлэжээ.

Мөн ариутгалын тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд, эмнэлгийн давтан хэрэглэгддэг мэс заслын багаж, хэрэгслийг ариутгах олон улсын удирдамж, стандарт болон орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэг олгох стандарт үйл ажиллагааны зааврын дагуу эмнэлгийн давтан хэрэглэгдэх багаж, хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал, ариутгал хийхэд орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглах, ажилтан ЭТҮХХ-ээс өөрийгөө сэргийлэх чадвар, хандлага эзэмшүүлэх зорилготой ажлын байрны болон онолын сургалтуудыг үе шаттайгаар явуулж ариутгагч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, тасгийн эрхлэгчийг ариутгалын сургагч багшаар бэлтгэн сургасан. байна. Түүнчлэн дараахь сургалтуудыг зохион байгуулжээ.

• Нян судлалын лабораторийн эмч, лаборант нарт лабораторийн биоаюулгүй ажиллагааны олон улсын жишиг арга зүйг олгох сургалт

• Төслийн хүрээнд Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн зөвлөх баг лабораторийн шинжилгээний стандарт ажиллагааны багц аргачлал боловсруулан уг аргачлалыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургах зорилгоор бактериологич эмч, лаборант нарт ажлын байран дээрх сургалт.

• Олон улсын жишиг аргазүйг микробиологийн шинжилгээний арга зүйг бүрэн нэвтрүүлэхийн тулд манай нян судлалын эмч, лаборант нарыг сургагч багш бэлтгэх сургалт.

Энэ төсөл хэрэгжсэнээр ХӨСҮТ-ийн төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирахаас гадна чанар аюулгүй байдал, эрүүл ахуй, халдварын сэргийлэлтийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл, дэвшлийг бий болгож байна. Түүнчлэн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаа олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын стандартын түвшинд хүрэх нөхцлийг бүрэн бүрдүүлж өгч байна. Тухайлбал: өрөө тасалгаануудын зохион байгуулалт нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу урсгал хөдөлгөөн нь зохицуулагдсан, эмнэлгийн халдвараас сэргийлэх вакуум орчныг бүрдүүлсэн агааржуулалтын иж бүрэн системтэй, засвар тохижилт болон эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий тоног төхөөрөмжүүдээр хангагдсан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгож чаджээ.

Төслийн хүрээнд зөвхөн их засварын ажил, тоног төхөөрөмж нийлүүлэгдээд зогсоогүй эмч мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагаа хэрэгжсэнээр эмнэлгийн ажилтнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний халдварын сэргийлэлт, хяналтын талаархи шинэ мэдлэг олгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, улмаар хуучин мөрдөж хэвшсэн уламжлалт арга барил, буруу дадал хандлагаа өөрчлөн шинэчлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааныхаа цаг мөч бүрт зайлшгүй мөрдөж хэрэгжүүлэх эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, халдварын хяналтыг улам сайжруулах чиглэлийн сургалт, үйл ажиллагаануудыг шат дараатай явуулснаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадал нь өөрчлөгдөн шинэчлэгдэхэд томоохон оюуны хөрөнгө оруулалт болж чаджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан