ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГЭЭР ТАЛЦАЖ ТОГЛОЁ
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой маргаан өмнөх парламентаас дараагийнхад нь халдварлан тэмцэл үргэлжилсээр. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан өөрчлөлт түшээдийн хооронд хэрүүлийн алим болов. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зөв, буруу хэмээн маргаан үүсгэж тэмцэл хурцадсан. Тодруулбал, АН-ын бүлгийн олонхи гишүүн Засгийн газраас оруулж ирсэн хоёр дахь саналыг дэмжиж, харин МАН тэргүүтэй цөөнх нь эсэргүүцлээ. Хуучныг шинэчлэн томъёолсон хэдхэн үгнээс болж “чи, би, танайхан, манайх” хэмээн маргаж, талцсаар буй нь хачирхалтай. Бараг сонгуулийн ялагдлынхаа өшөөг авах гэж буй мэт “Ийм маягаар явбал Засгийн газар чинь унаж ч магадгүй шүү” гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн тэргүүтнүүд хэлж байна. Нэг өнцгөөс харвал заналхийлэл мэт. Тэрхүү санал нь тэгээд тийм болохгүй зүйл байсан хэрэг үү, эсвэл гэсэн асуулт ч яах аргагүй урган гарна. Иймээс зайлшгүй харьцуулан үзэх шаардлагатай болж байгаа юм.
Гэрээний анхны хувилбарт “Гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюу толгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” гэж заажээ. Ийнхүү зааснаар өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын дарга асан С.Баярын толгойлсон Засгийн газар УИХ-аас зааварчилгаа өгсөн 57 дугаар тогтоолыг огт ойшоогоогүй нь үнэн. Гэтэл уг тогтоолыг бүрэн биелсэн гэж 2011 онд ард түмэнд зарлаж, баатарлаг гавьяа байгуулсан мэтээр ярьсан юм. Сөрөг, сул тал нь ч элбэг. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэхээр 2013 онд орд ашиглалтад орж зах зээлийн үнэ тогтвортой байвал 2013 оноос хойш 3-4 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байгаа юм. Үүнээс харахад хамгийн ойрдоо 2016 оноос хойш орд газрыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж болох нь. Учир нь, дэлхийд тэргүүлэх нөөцтэй уг төслийг овоо хараандаа авч, онилсон болохоор хөрөнгө оруулагч тал өөрчлөлтийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч маш их эсэргүүцнэ. Анхнаасаа л 57 дугаар тогтоолын дагуу бүх асуудлыг ярилцаж шийдээгүй, хэрэгжилтийг нь олигтой хангаагүй гэрээг өмнөх Засгийн газар үзэглэсэн учир хөрөнгө оруулагч хэзээ ч өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй нь тодорхой. Ийм ч учраас хөрөнгө оруулагчид өнөөдрийг хүртэл сулбаргар, назгай яваа гэхэд болно. Өөрсдөдөө ашигтайгаар гэрээ байгуулсан хүмүүс арга ч үгүй биз. Үүнийг түшээд эсэргүүцэх нь зүйн хэрэг. Өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа ч хэтэрхий муйхарлаж байгаа мэт. Учир нь, Засгийн газраас оруулж батлуулсан саналын зорилго, чиглэлийг харахгүй явна.
Шинэчлэлийн засаг дээрх бүхнийг олж харсан учраас засч өөрчлөхөөр болжээ. Одоогоор Монголд ганцхан хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Тэр нь Оюу толгойн гэрээ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гүйцэтгэх засаглалынхан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэрээний заалтыг өөрчлөхөөр санал оруулж, түшээдтэй багагүй маргалдсаны эцэст батлав. Уг заалтад “Гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Уул, уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх” гэж өмнөх засаглалын үед баталсан заалтыг өөрчилжээ. Хов жив ярьж, үгийн алдаа оноог цэгнэхээр хөөцөлдөж гүйхийн оронд яагаад өмнөх заалтыг өөрчлөв гэдгийг харвал илүү оновчтой болов уу. Мөрийн хөтөлбөртөө “Хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх ” гэснийг чуулганы хуралдааны үеэр тайлбарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, анхны хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж дуусах нь огт хамаагүй, хугацааг үл хамааран өөрчлөлт оруулж болох аж. Тиймээс энэ нь бидний давуу тал болж байна. Мөн энэ заалтыг зүгээр ч нэг бодож олоогүй, санал болгоогүй гэдгийг засаглалынхан хэлсэн. Тодруулбал, өнөөдөр хүчин төгөлдөр буй тогтвортой байдлын, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах зэрэг хэд хэдэн гэрээнд өөрчлөлт оруулах зорилготой ажээ. Тиймээс ямар ч хөрөнгө оруулагч ганцаарчилж, бие даан эсэргүүцэх боломжгүй болж. Гэхдээ хөрөнгө оруулагчид тэнэг хүмүүс биш учраас ганцаарчилсан тоглолт хийхгүй нь ойлгомжтой, бас тодорхой. Учир нь, өмнөх Засгийн газрын үед байгуулсан хөрөнгө оруулагч талд ашигтай гэрээнүүдийг өөрчлөх болохоор шинэчлэлийн Засгийн газар багагүй эсэргүүцэлтэй нүүр тулах болов уу.
Гэхдээ монголчуудын тусын тулд хийх ажил юм хойно зорьсноо, амласнаа заавал биелүүлэх ёстой болж байна. Харин энэ бүхнийг алга урвуулахын төдийд хийж чадахгүй. Асуудлыг шийдэхийн тулд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Тэр хүртэл л хүлээх хэрэгтэй болж байна. Иймд өнөөдөр үгээр хөөцөлдөж, өшөө авах зорилгоор асуудалд хандаж байхаар үр дүнд хүргэхийн төлөө явбал илүү оновчтой байх. Энэ нь тэдний үүрэг. Юутай ч хуучин гэрээнд өөрчлөлт оруулах анхны алхам хийгдлээ.

Э.Мөнгөн
0 Сэтгэгдэл