Билгийн

Доллар (USD)

2878.0

Улаанбаатар

+29°C
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
НӨАТ-ын тухай хуулиас болж 5000 хүн “аав”-ын хаалга татах нь

Хууль хяналтынхан Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн 2500 орчим компанийн нягтлан, захирал гээд 5000 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийнхан сарын өмнө 500 компанийн захирал, нягтланг шалгаж байна гэсэн бол энэ тоо гэрлийн хурдаар өссөн нь энэ.  Нэмүү өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн 2500 компанийн нягтлан болон захирлыг шүүх буруутай гэж үзвэл “аав”-ынд зочилно. Өөрөөр хэлбэл, тэднийг яг адилхан үндэслэлээр буруутгаж, хоморголон хариуцлага тооцох нь. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол дээрх компанийн захирал, нягтлан нарт Эрүүгийн хуулийн Татвар төлөхөөс зайлсхийх /166/, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /233/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /265/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /266/ гэсэн зүйл ангиар буруутган шалгаж байна. Эл хэргийг шалгахын тулд ЭЦГ, УМБГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарсан гэнэ.
Аж ахуйн нэгж бараа, үйлчилгээ худалдан авахдаа НӨАТ төлнө. Бараа бэлтгэн нийлүүлэгч нь ч НӨАТ төлдөг. Гэтэл тайландаа аль аль нь татвар төлсөн мэтээр бараа, үйлчилгээний үнийн дүнг өсгөх гэх мэтээр хуурамч бичилт хийдэг гэнэ. Түүнийг нь Татварын ерөнхий газрын хариуцсан албан тушаалтнууд тулгадаггүйгээс ийм хууль бус үйлдэл гаарсныг шүүмжлэх хүн олон байна. Үүнээс үзвэл, энэ хэргийн холбогдогч нарын тоо Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, татварын байцаагчдаар хүрээгээ тэлэх нь.
Үүгээр ч зогсохгүй шалгалтын явцад тухайн компанийн удирдлагууд НӨАТ төлснийхөө хөнгөлөлтийг улсаас удаа дараа авсан тохиолдол ч илэрсэн аж. НӨАТ-ын падаан ашиглаж, татвараас бултсан гэх энэ хэргийн хохирлын хэмжээг одоогоор 500 тэрбум төгрөг гэж байгаа ч цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлэв.
Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 оны зургадугаар сард баталж, 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Ингэж олон хүн буруутан болох шалтгааныг зарим нь уг хуультай холбон тайлбарлаж байна. Нэг хэсэг нь эл хуулийг улсад ашигтай сайн хууль гэж тодорхойлж байхад нөгөө хэсэг нь маш муу хууль гэж дүгнэж байх жишээтэй.
Эл хуулиас болж 2500 компанийн захирал, нягтланг буруутгаж, шоронд хийвэл компани нь дампуурч, ажилчид нь гудамжинд гарч лааз өшиглөх гэж байна гэх юм. Түүнчлэн сүүлийн үед энэ хуулийг хүчингүй болгох тухай мессэж хүртэл олны дунд түгэх боллоо. 2500 компани энэ хуулийг зөрчиж байгаа нь амьдралд хэрэгжүүлэх боломжгүйг харуулж байна. Гадаадын зарим улс оронд олон нийтээрээ дагаж мөрдөх бололцоогүй хуулийг тэр дор нь хэрэгсэхгүй болгодог жишигтэй. Энэ мэтээр Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн эсрэг кампанит ажлыг хэрэгт холбогдсон компанийн удирдлагууд өрнүүлж эхэлснийг ч үгүйсгэх аргагүй. Кампанит ажлын зорилго нь мэдээж, хариуцлагаас бултах.
Дээрх компанийн захирал, нягтлан нарт Эрүүгийн хуулийн Татвар төлөхөөс зайлсхийх /166/, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /233/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /265/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /266/ гэсэн хэрэгт буруутай эсэхийг мэдээж, шүүх тогтооно.  
Дөрөв, таван жилийн өмнө 30 орчим Хадгаламж зээлийн хоршооны эзэн бусдын мөнгийг залилж, хууль бусаар ХЗХ-ны үйл ажиллагаа явуулсан гэж толгой дараалан яллуулсан. Энэ байдал одоо банкны захирал, нягтлангуудаар үргэлжлэх нь.
Үүнээс улбаалж, Монголд одоо хоригдож байгаа хүмүүжигчид дээр нэмээд 5000 хүн багтаах шорон бий болов уу гэсэн бодол төрөв. Сураглавал, улсын хэмжээнд гяндан, онцгой, чанга, жирийн гэх мэт дэглэмтэй 25 орчим хорих анги бий гэнэ. Мэдээж, шүүхээс буруутай гэсэн шийдвэр гаргавал дээрх 5000 хүнийг эдгээр хорих ангид ямар нэг байдлаар хуваарилж, багтаах л болж таарах нь. Багтахгүй бол шинээр шорон барина гэж бичиг цаас барин гүйж ч мэднэ. Хотын төвд амаржих газар барих гэж зургаан га газар хүсэхэд зөвшөөрөл өгдөггүй хэрнээ ийм хэмжээний газарт тодруулбал, ТЭЦ-4-ийн хажууд “тансаг” шорон барих зөвшөөрөл олгосон байх жишээтэй. Тэгснээ амаржих газрыг хаа байсан хотын захад, цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, дэд бүтэцгүй хэсэгт барих зөвшөөрөл олгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл эмнэлэг нь баригдаж дуусаагүй, харин шинэ шорон “үйлчлүүлэгч”-дээ аль хоёр жилийн өмнөөс хүлээн авч эхэлсэн. Угтаа шорон хотын захад, амаржих газар хотын төвд байх учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ. Шорон барих нь нэгд, эмнэлэг барих нь хоёрт тавигдах асуудал гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй.

НӨАТ-ЫН ПАДААН АШИГЛАЖ, ХУУЛИЙГ ИНГЭЖ ЗАВХРУУЛЖЭЭ

Татварын ерөнхий газар одоогоос зургаан сарын өмнө татвар төлөгч нарт хандаж ийм нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байжээ. Сэрэмжлүүлэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  хэрэгжилтийг шалгах явцад НӨАТ-ын падаантай холбоотой гарсан зөрчлүүдийг жагсаасан байна. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц гээд 2500 компанийн удирдлагын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ч Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг дараахь байдлаар зөрчсөн байх магадлалтай аж.
Татвар төлөгчдөд хандсан сэрэмжлүүлэгт тусгаснаар бол:
1. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах.
2. Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ үйлдэж гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах.
3. Бусдаас НӨАТ төлж бараа ажил үйлчилгээ худалдан авснаар ня-бо бүртгэлийн худал бичилт хийж, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх.
4. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих.
5. НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан авсан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох.
6. Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо наймаацах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх.
7. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх.
8. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд нэг жил ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан гаргаж НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан байхад уг хуулийн этгээдийг худалдан авч НӨАТ төлөгч бус этгээдийн Хайгуулын ажлын худалдан авалтад төлсөн НӨАТ-аа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнадаг зэрэг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой зөрчлүүд илэрч байна гэжээ.

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан