Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Ж.Амарсанаа: Авлига бол эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар
-Өөрийг тань тохирсон салбарт дэд сайдаар томиллоо хэмээн иргэд ам сайтай байна. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөөд байна вэ?
-Би аль хэдийнэ ажлаа эхэлчихсэн. Бямба гарагийн орой Яаралтай түргэн тусламжийн төвийн байдалтай танилцаад одоо ашиглаж буй түргэний 34 машинаас шаардлага хангаж буй нь 27 гэж сонслоо. Өдөрт 500-700 дуудлага ирдэг энэ төвийн төсвийг нэмэгдүүлэх, ажилчин албан хаагчдынх нь ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
-Таны намтрыг харахад олон жил сурсан, ажилласан жил нь бага хэмээн чамлах хүн байна. Дэд сайдын албан тушаалыг хашихад өөрийгөө хэр туршлагатай гэж бодож байна?
-Би олон жил ажилласан. 1996 онд сургуулиа төгсөөд Гандантэгчинлэн хийдийн харьяа Мамба дацанд оточ зурхайчаар нэг жил ажилласан. Дараа нь Японд, Харвардын их сургуульд хоёр жил ажилласан. Монголдоо ирээд тав дахь жилдээ ажиллаж байгаа шүү дээ.
-Ж.Амарсанаа гэхээр хүмүүс элэгний гэх тодотголоор сайн мэднэ. Энэ чиглэлээр дорвитойхон ажил хийнэ гэж хүлээж ч байгаа ?
-Энэ чиглэлийн ажлыг нарийн төлөвлөөгүй байна.Бэлтгэл сайн хангагдаагүйгээс олон мэс засал хийж чадахгүй байгаа нь үнэн. Гэтэл хүлээсэн хүн хэдэн зуугаар байхад жилдээ дөнгөж долоон удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах төв нэмж байгуулах хэрэгтэй гэсэн миний бодол бий.
-Эмч хүний хувьд энэ салбарт ямар шинэчлэл хийх юмсан хэмээн бодож байв. Танд боломж олдлоо?
-Энэ албан тушаал ард түмний эрх ашгийг хамгаалах. Үндсэн хуулиар эдлэх ёстой эрхээ манай зарим иргэн эдэлж чадахгүй байна. Монгол хүний дундаж нас 69. Энэ бол хангалтгүй тоо. Генетикийн хувьд адилхан Ази хүмүүс болох япончууд дэлхийд өндөр насалдгаараа нэг номерт орж байна шүү дээ. Гэтэл бид наслах наснаасаа 20 жилийн өмнө хорвоог орхидог. Үүнд, зөвхөн уур амьсгал нөлөөлсөн юм биш. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл аюулгүй орчин нөлөөлдөг. Үүнийг үгүй болгох нь миний зорилго.
-Өнөөдөр эрүүл мэндийн туризм эрчээ авч, монголчууд гадагшаа их явж эмчлүүлж байна. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ миний хийх ёстой гол ажлын нэг. Гадаад руу чиглэсэн эл урсгалыг зогсоох ёстой. Монголдоо хийж болох хагалгаа, эмнэлгийн тоног төхөөрөмж нь хангалттай, эмч нар нь чадвартай байсан бол иргэд гадагшаа явахгүй шүү дээ. Энэ урсгалыг зогсоохын тулд үе шаттай арга хэмжээ авах ёстой. Иргэд гадаад руу ямар онош тогтоолгон ямар өвчнөө эмнүүлэхээр явж буйг нэн яаралтай тогтоох хэрэгтэй. Нөгөө талаар, манай улс эмч нарынхаа хөдөлмөрийг өндөрөөр үнэлэх ёстой юм. Ингэж чадвал шаардлагатай гэсэн хагалгааг Монголд хийх боломжтой болно шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарт авлига хээл хахууль байгааг их ярих болж. Салбарын сайд ч хатуу арга хэмжээ авна гэх юм?
-Миний зүгээс болон Шинэчлэлийн Засгийн газар энэ талаар хүчтэй тэмцэнэ. Эмч, сувилагч, зөвлөх эмч авлигад автсан гэж хүн бүр ярьдаг. Хий хоосон яриа биш байх. Нэг үгээр хэлбэл, энэ бол эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар. Авлига, хээл хахууль байсан цагт анагаах ухааны салбар хөгжихгүй. Ойрын өдрүүдэд АТГ-т очиж энэ салбарт бугшсан гэх авлигын эсрэг хэрхэн ажиллах талаар ярилцана гэж бодож байгаа.
-Эрүүл мэндийн анхан шатны нэгж бол өрхийн эмнэлэг. Гэтэл мэдлэг чадвар хомс хэмээн иргэд ярьдаг?
-Тогтолцоо нь их сонин шүү дээ.Төрөөс татаас авдаг болохоор улсынх ч юм шиг хэрнээ бас хувийн ч юм шиг. Тийм ч болохоор юм уу хоёрын хооронд үйлчилгээ үзүүлээд байдаг. Ойрын үед энэ талаар ямар арга хэмжээ авах эсэхийг сайдтай зөвшилцөнө.
Шинээр томилогдоод байгаа Эрүүл мэндийн дэд сайд, анагаах ухааны доктор хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Өөрийг тань тохирсон салбарт дэд сайдаар томиллоо хэмээн иргэд ам сайтай байна. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөөд байна вэ?-Таны намтрыг харахад олон жил сурсан, ажилласан жил нь бага хэмээн чамлах хүн байна. Дэд сайдын албан тушаалыг хашихад өөрийгөө хэр туршлагатай гэж бодож байна?
-Би олон жил ажилласан. 1996 онд сургуулиа төгсөөд Гандантэгчинлэн хийдийн харьяа Мамба дацанд оточ зурхайчаар нэг жил ажилласан. Дараа нь Японд, Харвардын их сургуульд хоёр жил ажилласан. Монголдоо ирээд тав дахь жилдээ ажиллаж байгаа шүү дээ.
-Ж.Амарсанаа гэхээр хүмүүс элэгний гэх тодотголоор сайн мэднэ. Энэ чиглэлээр дорвитойхон ажил хийнэ гэж хүлээж ч байгаа ?
-Энэ чиглэлийн ажлыг нарийн төлөвлөөгүй байна.Бэлтгэл сайн хангагдаагүйгээс олон мэс засал хийж чадахгүй байгаа нь үнэн. Гэтэл хүлээсэн хүн хэдэн зуугаар байхад жилдээ дөнгөж долоон удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах төв нэмж байгуулах хэрэгтэй гэсэн миний бодол бий.
-Эмч хүний хувьд энэ салбарт ямар шинэчлэл хийх юмсан хэмээн бодож байв. Танд боломж олдлоо?
-Энэ албан тушаал ард түмний эрх ашгийг хамгаалах. Үндсэн хуулиар эдлэх ёстой эрхээ манай зарим иргэн эдэлж чадахгүй байна. Монгол хүний дундаж нас 69. Энэ бол хангалтгүй тоо. Генетикийн хувьд адилхан Ази хүмүүс болох япончууд дэлхийд өндөр насалдгаараа нэг номерт орж байна шүү дээ. Гэтэл бид наслах наснаасаа 20 жилийн өмнө хорвоог орхидог. Үүнд, зөвхөн уур амьсгал нөлөөлсөн юм биш. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл аюулгүй орчин нөлөөлдөг. Үүнийг үгүй болгох нь миний зорилго.
-Өнөөдөр эрүүл мэндийн туризм эрчээ авч, монголчууд гадагшаа их явж эмчлүүлж байна. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ миний хийх ёстой гол ажлын нэг. Гадаад руу чиглэсэн эл урсгалыг зогсоох ёстой. Монголдоо хийж болох хагалгаа, эмнэлгийн тоног төхөөрөмж нь хангалттай, эмч нар нь чадвартай байсан бол иргэд гадагшаа явахгүй шүү дээ. Энэ урсгалыг зогсоохын тулд үе шаттай арга хэмжээ авах ёстой. Иргэд гадаад руу ямар онош тогтоолгон ямар өвчнөө эмнүүлэхээр явж буйг нэн яаралтай тогтоох хэрэгтэй. Нөгөө талаар, манай улс эмч нарынхаа хөдөлмөрийг өндөрөөр үнэлэх ёстой юм. Ингэж чадвал шаардлагатай гэсэн хагалгааг Монголд хийх боломжтой болно шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарт авлига хээл хахууль байгааг их ярих болж. Салбарын сайд ч хатуу арга хэмжээ авна гэх юм?
-Миний зүгээс болон Шинэчлэлийн Засгийн газар энэ талаар хүчтэй тэмцэнэ. Эмч, сувилагч, зөвлөх эмч авлигад автсан гэж хүн бүр ярьдаг. Хий хоосон яриа биш байх. Нэг үгээр хэлбэл, энэ бол эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар. Авлига, хээл хахууль байсан цагт анагаах ухааны салбар хөгжихгүй. Ойрын өдрүүдэд АТГ-т очиж энэ салбарт бугшсан гэх авлигын эсрэг хэрхэн ажиллах талаар ярилцана гэж бодож байгаа.
-Эрүүл мэндийн анхан шатны нэгж бол өрхийн эмнэлэг. Гэтэл мэдлэг чадвар хомс хэмээн иргэд ярьдаг?
-Тогтолцоо нь их сонин шүү дээ.Төрөөс татаас авдаг болохоор улсынх ч юм шиг хэрнээ бас хувийн ч юм шиг. Тийм ч болохоор юм уу хоёрын хооронд үйлчилгээ үзүүлээд байдаг. Ойрын үед энэ талаар ямар арга хэмжээ авах эсэхийг сайдтай зөвшилцөнө.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
























