Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
АЛБАН ТУШААЛТНУУДЫН АЛДААГ ТӨРД “МАТАХАД” ХАНГАЛТТАЙ
Ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэхэн парламентын хамгийн анхны тогтоосон хууль нь шинээр Өргөдлийн байнгын хороо байгуулах тухай асуудал юм. Уг бүтцийг зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзсэн учраас хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлсэн хэрэг. Ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэлх УИХ долоон байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж, хууль тогтоодог байсан. Тэгвэл дээрх бүтэц нэмэгдсэнээр найм болж буй. Өргөдлийн байнгын хороог байгуулах тухай яриа түрүүчийн парламентын үеэс ярьж байсан боловч ажил хэрэг болж чадалгүй ээлжит сонгуультай золгосон. АН сонгуульд орсон мөрийн хөтөлбөртөө ийм Байнгын хороо байгуулахаар тусгасан тул өнөөдөр хэрэгжүүлж байна. Гэхдээ ямар учраас бий болгов гэсэн асуулт хариу нэхсээр. Бас шүүмжлэл ч дагуулах. АН ялснаар төрийн бүтэц данхайх нь, толгой нь томдсон хүүхэд шиг л байна гэх мэт яриа гарах боллоо. Чухам хэн нэгний өргөдөл, гомдлыг хүлээн авдаг байхын утга учир нь юунд байна вэ. Энэ нь л гол асуудал болчихоод байгаа.
2008 түүнээс өмнөх үеийн парламент нь Засгийн газартаа хяналт тавьж, батлан гаргасан хууль тогтоомжоо хэрэгжүүлэх чиглэлээр шахалт үзүүлж, шаардан, үгэнд нь орохгүй бол хариуцлага тооцдог байгаагүй. Ёстой найзан дундаа наргиж явсан буюу дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг шиг л байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Ажил хэрэг урагшлахгүй, алдаа оноо гарлаа ч хариуцлагын асуудал хөндөх нь битгий хэл тэр тухай чимээ ч гаргадаггүй байлаа. Бараг л эвий тэгэлгүй яахав бололтой зүйл ярих нь холгүй явж ирсэн. Арга ч үгүй биз, парламентаас гаргаж байсан зарим хууль тогтоомж нь бизнес бүлэглэл, цөөн тооны хүмүүсийн хувийн ашиг сонирхолд нийцүүлсэн, тэднийг дэмжих зорилготой байж. Үүнийг түшээд ч хэлдэг. Саяхан хүртэл Х.Тэмүүжин гишүүн энэ талаар дурдсан. Тиймээс ч нийгэмд хэрэгжээд эхлэхээрээ сөрөг үр дагавар дагуулж, буруу тийш эргэх нь цөөнгүй. Харин өнөөдөр Өргөдлийн байнгын хороо бий болсноор энэ бүхэн зогсох аж. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллагаас гарч буй шийдвэрт олон нийтийн санаа бодол, эрх ашгийг тусгахын тулд шинэ бүтэц бий болгов. Ерөнхийдөө гишүүн хэмээх цолтой 76 эрхэм дотроос хэрэгцээт бодлогоо хайж олох нь хэтэрхий явцуу, цөөнхийн эрх ашигт нийцсэн болчихоод байгаа хэрэг. Нийгэмд ч ийм бухимдал бий.
Иймд хууль тогтоох явцдаа иргэдээс санал авч, гаргасан хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа гомдлыг хүлээн авах шаардлагатай болж. Гэхдээ Байнгын хороо нь хууль, шүүхийн байгууллага шиг ажиллахгүй. Ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй аж. Зөвхөн хаана, ямар алдаа гарсныг олж, парламентаас гаргасан хуулийг хэрэгжүүлээгүй байна хэмээн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар явуулдаг байх нь. Юутай ч, ийм эрх мэдэл нь УИХ-д нээгдчихлээ. Харин одоо цаашид хэрхэн ажиллах нь сонирхол татна.
Хэнд ямар гомдол байна түүнийгээ заавал шүүхээр шийдүүлэхээр хөөцөлдөн, цаг заваа гарздан гүйхийн оронд тухайн албан тушаалтан хууль хэрэгжүүлээгүйг төрд “матахад” л хангалттай болжээ. Байнгын хорооны үүд хаалга ч иргэдийн өмнө нээлттэй. Өмнө нь, ямар нэгэн болохгүй бүтэхгүй зүйл гарахаар тойргийн түшээд хандаж, хүрэлцэн ирэхийг нь хүлээн суудаг байсан. Морилон очихгүй бол гомдол мэдүүлэх боломжгүй. Нөгөө гишүүн нь тоож үзэхгүй бол мянган удаа захидал, хүсэлт илгээгээд нэмэргүй гэсэн үг. Ерөнхийдөө өргөдөл, гомдол хүлээн авч, хянадаг болсон тул Засгийн газар, түүний харьяа байгууллага, агентлагууд дураар аашилж, зоргоор зохицуулалт хийж чадахгүй болсон гэж болно. Хэрэв тийм зүйл хийвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хороо тэдэнд томоотой бай хэмээн “ухамсрын шанаа” бэлэглэх нь.
Ер нь, төрийн албан тушаалтан, байгууллага хууль тогтоомж биелүүлэхгүй, хүнд суртал гаргаад байвал зарга мэдүүлж, төрд, түшээдэд дуулгахад хангалттай. Тэд асуудлыг дор нь зохицуулж, Өргөдлийн байнгын хороогоороо хэлэлцэн, ямар алдаа гаргасныг олж, хариуцлагыг нь үүрүүлнэ. Гэхдээ энэ бүтцийн асуудал одоогоор нам жим байна. Магадгүй, тун удахгүй иргэн таны гомдол, хүсэлтийг болгоож эхлэх биз ээ.

0 Сэтгэгдэл