Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Д.Эрдэнэбат: Эх оронч царайлж цээжээ дэлдэхээсээ урьтаж улс орныхоо эрх ашгийг харах ёстой
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-УИХ-аар 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх оны төсөв ямар байх төлөвтэй байна. Хамгийн алдагдал багатай төсөв гэж яригдаад байгаа?
-Ирэх жилийн төсвийн алдагдлыг 360 тэрбум төгрөгөөр тооцож байна. Энэ нь ДНБ-ий хоёр хувь гэж зааж байгаа. Үүнээс хэтрүүлж болохгүй. Төсвийн тогтвортой байдлын хүрээнд уг асуудлыг хэлэлцэж байгаа учраас төсвийг хэтрүүлэн төлөвлөж болохгүй юм. Мөн энэ удаагийн төсвийн нэг том онцлог нь Орон нутгийн төсвийн эрх мэдэл өргөжиж байгаа асуудал. Зарим нэг татварыг орон нутагт шилжүүлж бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлаж байна. Өнгөрсөн жилүүдэд бид мөнгийг үнэ, хүндгүй болгочихож. Үүнийгээ дагаад Монгол хүнийг үнэ цэнэгүй болгосон гэдгээ ч хүлээн зөвшөөрөх ёстой. Сайхан популизм хийе гэвэл "Халамжийг байхгүй болголоо" гээд шүүмжлээд яриад байж болно. Гэхдээ хэнийг халамжлах вэ. Хэнийг хөдөлмөрлүүлэх вэ гэсэн төрийн бодлого зайлшгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Засгийн газрын анхны төсөв ямартаа ч ийм зөв тал руугаа явах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Татварын хөнгөлөлт үзүүлэх эсэх асуудлыг нухацтай авч үзэж байна гээд байгаа. Яг ямар шалгуур үзүүлэлтээр татварыг хөнгөлөх, эс хөнгөлөхөө шийднэ гэсэн үг вэ?
-Татварын элдэв хөнгөлөлтүүд дээр бид эргэж харах ёстой юм байна гэдгийг төсвийн гол баримтлах бодлогоо болгож байна. Өмнө нь олон хөнгөлөлтүүдийг янз бүрийн салбарт үзүүлж байсан юм байна. Үүний эсрэг, тэсрэг байр суурийг хэлэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гааль,татварын хөнгөлөлтийг үзүүлж байсан. Мөн газрын тосны хайгуул, үйл ажиллагааг явуулахад хөнгөлөлт үзүүлж байсан. Энэ хоёр заагийн аль нь зөв бэ гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол эрүүл харьцуулалт. Үүнийг аваад үзэх юм бол бид байгалийн баялгаа ашиглуулчихаад яагаад татварын хөнгөлөлт үзүүлээд байсан юм гэдэг асуудал босч ирнэ. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлт байх уу, үгүй гэдэг нь үүнээс өөр асуудал болж хувирна. Энэ мэтчилэнгээр хөнгөлөлтүүд дээр харьцуулалт хийсэн чанарын өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлага байна. Газрын тосны бүтээгдэхүүнийг хайх, ашиглах асуудалд тохируулсан хөнгөлөлтийг цуцлах нь зөв гэж үзсэн. Үүнээс төсөвт жилдээ 10 гаруй тэрбум төгрөг төвлөрөх юм. Ингэснээрээ ийм шударга бус үйлдлийг энэ засаг өдөөж, үргэлжлүүлэх үү гэдэг асуултын хариуд цэг тавьсан.
-Далд эдийн засгийг боомилох тухай Засгийн газрын гишүүд ярих болжээ. Эл асуудлыг бүлгээс хэр дэм¬жиж байгаа юм бол?
-Бидний ярьж байгаа зүйл бол далд эдийн засгийн таслан зогсоох тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл авлигын мөнгө, хууль бусаар орж ирж байгаа хөрөнгө, авах ёстой татварыг авдаггүй байдлыг алга болгоно гэсэн үг. Үүн дээр хамгийн ноцтой яригдаж байгаа хэсэг нь хил гааль, татвар хураалтын асуудал. Гааль гэдэг газар домог шиг болчихсон байна. Хэдэн төгрөг орж, гарч, ямар бараа нэвтрүүлж байгаа нь бараг хэнд ч мэдэгдэхгүй. Тэр нь сүлжээний хэлбэрт орчихсон байдаг. Түүнийг нь бид бүгд мэддэг мөртлөө хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрч гамшиг болгочихож. Үүнийг яах юм. Үүгээр бид хичнээн хэмжээний орлого алдаж, болох болохгүй ачаа нэвтрүүлж байна. Үүний хяналтыг яаж сайжруулах юм гэдэг дээр онцгой анхаарч эхэлсэн. Энэ мэтээр доголдолтой асуудал бүрийг засахын төлөө явна.
-Хүний хөгжил сангийн мөнгөө авч чадаагүй хүмүүс байгаа. Үлдсэн 340 мянган төгрөгийг нь хэзээ гүйцээж өгөх юм бол?
-Өмнөх Засгийн газрын амлаад олгоогүй мөнгөний зөрүү байна. Энэ бол ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгох тухай асуудал. Бүгд энэ мөнгөө авахыг эрмэлзэж байна. Бид үүнийг нь олгоно гэсэн байр суурьтай байгаа. Сая төсвийн тодотголд энэ мөнгийг нь суулгаж өгсөн. Гэхдээ бид хамгийн түрүүнд хүүхдийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгийг босгох ажилд Засгийн газар эрчимтэй анхаарч ажиллах ёстой. Ингэхдээ бэлнээр өгөх бус картын системээр олгож байя. Бүртгэлжүүлээд явъя гэсэн дэвшилттэй ажлуудыг хийж эхэлсэн. Одооны хүүхдүүд ухаантай болчихож. Сард 20 мянган төгрөг авдагаа бүгдээрээ мэдэж байна. Үүнийг хадгаламж хэлбэрээр байлгая гэсэн шаардлагыг ч эцэг, эхчүүддээ тавьдаг болчихож. Тиймээс хүүхдүүдэд мөнгөө өөрсдөө зарцуулах эрх бүхий картыг нь нээгээд өгчихье гэж байгаа юм. Яахав амьдралын хэцүү нөхцөлд байгаа нь хэрэглээд л явна биз. Тиймээс бид амьдралынх нь зааг бүрт тохирсон ийм зөв жишгийг нэвтрүүлж байна.
-Хувьцаагаа мөнгө болгож авах хүсэлтийг нийт иргэдийн 80 хувь гаргасан гэсэн. Энэ асуудлыг ямар хэмжээнд ярьж байгаа бол?
-Энэ бол цаашдын Таван толгойн хувьцаатай холбоотой асуудал. Таван толгой өнгөрсөн хугацаанд ашиг муутай ажилласан гэдэгтэй би санал нэгддэг. Яагаад хажуу талынх нь хувийн компани ашигтай ажиллаад төрийн компани орлого авч чадахгүй байгаа юм. Үүнийг одоо өөрчлөх байх. Таван толгойн хувьцааны ханшийн хэлбэлзэл ямар байхыг ч өнөөдөр болтол тогтоогоогүй байна. Үүнийг тогтоосны дараа Засгийн газар хэрхэх шийдлээ гаргана биз.
-Засгийн газар бонд гаргахаар болж байгаа?
-Зарим хүмүүс бонд гаргая гэхээр их хэмжээний өрөнд орж байна гэсэн эмзэглэлтэй байгаа. Гэхдээ өнөөдөр манай улсын эдийн засаг хөгжих магадлалаараа дэлхийд дөрөвдүгээрт явж байна. Энэ нь асар том үзүүлэлт. Шууд хэлбэл дэлхийн бусад орнууд Монголыг эдийн засгийн баталгаатай юм байна, цаашид хөгжих юм байна гэсэн ихээхэн итгэлтэй болж байна гэсэн үг. Харин сөрөг талаас нь харвал дэлхийн, тэр дундаа Европын орнуудын эдийн засгийн хямралыг ярьж байна. Тиймээс бид эерэг тал дээрээ тулгуурласан сөрөг талаа саармагжуулах бодлого явуулах хэрэгтэй байгаа. Тэгэхийн тулд энэ итгэлцэл дээр үүссэн санхүүжилтээ олж аваад эдийн засгийн хямралын үед илүү ихийг бүтээж хөдөлмөрлөх бололцоог хүн бүрт олгохын төлөө ажиллана. Түүнээс биш бүсээ чангал гэсэн хуучны үгнээс тат¬галзах хэрэгтэй. Сая Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын бондыг анх удаа гадаадад арилжаалах гэж байна гэсэн мэдээлэл гарахад дэлхийн арваад банк Монголын бондыг худалдаж авах саналаа ирүүлсэн байх жишээтэй. Энэ бол бидний давуу тал.
-АН ямар шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна вэ. Уул уурхайгаас эхлээд олон салбар шинэчлэлийг шаардаж байгаа. Оюу толгой, Таван толгой хэл ам дагуулсаар л байна?
-Оюу толгой дээр олон өөр асуудал яригдсаар байна. Сая Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд баахан хэл ам гарлаа. Тэгэхээр зөвхөн Оюу толгойтой холбоотой бус страте¬гийн ач холбогдол бүхий асуудал энд яригдах юм. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад асуудал дээр ажиллана. Энэ бидний нэгдүгээрт тавих зарчим. Гэхдээ уул уурхайн зах зээл нь маш эмзэг. Хоёр том хөршийнхөө хувьд авч үзвэл эдийн засаг гэхээ¬сээ илүү геополитикийн тухай яригддаг учраас бид үүн дээр ухаантай алхмуудыг хийх ёстой. Ингэхгүйгээр улстөржөөд байвал бидний алхам улам л хумигдаад байна. Уул уурхай бол хэн нэгэн хувь хүний улстөр хийдэг тавцан биш. Уул уурхайн салбар ямар тавцан бэ гэвэл хамгийн зөв бодлогыг гаргаж ялангуяа хөрш орнуудынхаа асуудалтай уялдуулж хийдэг зарчимтай. Бас хөрөнгө оруулагчдаа хүндэлж ажил¬лах нь чухал. Гэхдээ Монгол оронд ашигтай байхыг бодолцох ёстой. Хэрвээ бид эдийн засгийн хувьд алдагдалтай гэж үзэж байгаа юм бол асуудал дээрээ нэг ойлголцолд хүрээд үүнийгээ ашигтай болгох хэлбэр рүү шатлалтайгаар очих хэрэгтэй юм. Үүний нотолгоо нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг 2013 оны төсвийн хүрээнд шийдэх тухай байгаа. Энэ нь юу вэ гэвэл өсөн нэмэгдэх роялтын татварыг оруулж ирж байгаагаар илэрнэ. Үүнийг хийхдээ Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай харилцан ойлголцож явуулна уу гэхээс "хүчиндэж" хийхгүй. Өсөн нэмэгдэх роялтын татвараас жилдээ 220 тэрбум төгрөг улсад орж ирэхээр байна. Энэ бол ахиц. Хамгийн гол нь энэ улс орон эдийн засгийн чадамжтай байя гэвэл улс төрийн маш тогтвортой байдалд байх нь чухал. Түүнээс биш хэсэг хүмүүсийн босч цээжээ дэлддэг асуудал биш. Би ч гэсэн эх оронч царайлаад олон юм яривал ярих амны фигур, мэдээлэлтэйгээ байна.
-Танай намаас шинэчлэлт нэрийдлээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, өөр хүн сонгон шалгаруулж авсаар байна. Ардын намынхан тайлбарлахдаа төрийн албыг шинэчлэх нэрээр намынхаа хүмүүсийг төрд шахах гэсэн оролдлого гэж байгаа?
-Ардын намын гаргасан энэ яриа төрийн албанд МАН-ынхан битүү шигсэн байна гэдгийг нотолж байгаа хэрэг. Тэр бүү хэл төрийн алба хэт улстөржсөнийг нотлоод байна. Зарчмаараа төрийн алба тунгалаг байх ёстой. Уг нь төрийн алба хүнийхээ эрхийг дээдэлж, улс орныхоо хилийг хамгаалах үүрэгтэй байдаг. Тэгэхээр ийм чиглэл рүү явуулах ажлыг хийнэ. Нийтийн албаны хуулийг өргөн барина. Үүний дараа улс төрийн албан хаагч төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагчдын ялгаа заагийг тодруулж өгөх юм. Төрийн түшмэд төрд биш иргэндээ үйлчлэх естой биз дээ. Шинэ хуулийн дагуу бүгдийг нь дахин сонгон шалгаруулалтад хамруулна. Тэгж байж энэ төр цэвэршинэ. Ингэж л улс төртэй холбоотой авлига хунд суртлын бугшмал сүлжээнээс сална. Энэ бидний эрхэм зорилго. Түүнээс биш АН-ынхан төрийн албанд орох гээд байгаа юм биш.
-Оюу толгойн гэрээг өөрчлөхөөр эх оронч царай гаргаж байна гэлээ. Харин өнгөрсөн жил Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардаж байсан хүмүүс өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд болж байр сууриасаа ухарсан. Тухайн үед нэр хүндийн төлөө л ийм алхам хийж байсан гэсэн үг үү?
-Шүүмжлэлээс айх зүйл байхгүй. УИХ-ын чуулган дээр Б.Бат-Эрдэнэ гишүүн Оюу толгой ийм, тийм байна гээд ярьж байна лээ. Гэхдээ манай намын гишүүд Засгийн газарт орсноороо Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзсан юм огт үгүй. Зөвхөн Оюу толгой бус бүх гэрээг эргэж харъя гэсэн. Ингэснээрээ тэд буруудахгүй. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг хэрхэх вэ гэдэг дээр эрчимтэй ажиллаж байна. Энэ асуудлыг төрийн хэмжээнд зохицуулж байна гэсэн үг. Бүх зүйлийг нарийн зохицуулж нухацтай авч хэлэлцэхийн тулд цээжээ дэл¬дэж, сэлэм эргүүлж явах ёсгүй.
-АН-ынхан Цөөнхийн асуудлаа яаж шийдэх гэж байгаа вэ?
-Би нэг л зарчмыг барьдаг. Хууль хуулиараа явах ёстой. Манайд ямар хууль үйлчилж байна, түүнийг иргэн бүр, улс төрийн хүчнүүд бүгд дагах ёстой. МАН бүлэггүй болсон нь хуулийн зөрчилтэй холбоотой асуудал. Тэднийг хэн ч хууль зөрч гэж шахаагүй. Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ гаргаад хэлчихлээ. УИХ-ын даргыг сонгох асуудал хууль зөрчөөгүй, бүлэг байгуулах нь УИХ-ын хуулиараа зохицуулагдах юм байна гээд. Тэгэхээр одоо зөвхөн хууль гаргаж байж л асуудлыг шийднэ. Харин УИХ-ын дарга УИХ-ын тухай, дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргасан. Гэхдээ энэ нь МАН-ыг бүлэгтэй бол¬гох гэсэн асуудал биш. Энэ УИХ их онцлоготой болж. Цаашид энэ байдлаа удаан хадгалах төлөвтэй юм байна. Тэгэхээр үүнд нь тохирсон хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр уг асуудлаар ажлын хэсэг гаргасан.
-Энэ асуудлаар МАН-ынхантай зөвшилцсөн үү?
-Бид бүгдээрээ суугаад ярьж байгаа. Одоо нэг асуудал дээр мухардчихаад байна. МАН-ыг бүлэгтэй болгохын тулд 24 цаг гэсэн хуулийн заалтыг авах шаардлага байна уу, үгүй юу гэдэг юм. Үүнд өнөөдөр хэн ч хариу өгч чадахгүй байна. Уг нь би нэг зүйлийг ярьж байсан юм. "МАН-ынхан минь ээ. Та нар Цэцэд гомдол гаргасан. Харин бид хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргасан. Тэгэхээр Цэцийн асуудлаа татаад эндээ бид эрх мэдлийн хурээндээ асуудлаа шийдээд явъя, итгэлцлээр нэг яваад шийдлийг хайя" гэсэн. Харамсалтай нь тэд энэ үйлдлийг хийгээгүй. Явж явж олонхи УИХ-ыг бүрдүүлэхдээ хууль зөрчөөгүй гээд гарчихлаа. АН-ынхан л хууль зөрчлөө гэсэн юм яриад. Хууль ямар байна. Түүнийг л дагана. Тэгэхээр эцэст нь бүлэгт МАН-ынхан өөрсдөө хууль санаачлах л гарц үлдсэн. Итгэлцлээр ажилласан бол асуудал шийдэгдчих байлаа. Итгэхгүй байна гэдэг нь хамгийн муу үр дагавартай.
-Засгийн газарт эвсэгч намууд хамтарч сонгуульд оролцох тухай ярьж байсан. Гэтэл эвслийг бүрдүүлэгч намууд хөлөө жийлцээд эхэллээ. Энэ байдал Зас¬гийн газрын хувь заяаг өөрчлөх юм биш биз?
-Засгийн газрын хувь заяанд Шударга ёс эвслийн үйлдэл нөлөөлнө гэж огт бодохгүй байна. Яагаад гэвэл "Шударга ёс" эвсэл УИХ-ын суудлыг бүрдүүлж бүлэгтэй ажиллаж байна. Хэрвээ энэ эвсэл задарвал эдний нэрийн жагсаалтаар орж ирсэн хүмүүс эргэн татагдана. Үүнийг хэн хүсэх юм. Харин орон нутгийн сонгуульд оролцох эсэхээ, яаж оролцохоо намууд өөрсдөө шийдэх ёстой.
-Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох юм бол. Засгийн газрыг бүрдүүлэгч намууд асуудалд хэрхэн хандах бол?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрхэхээ тухайн үед нь шийднэ. Яг энэ асуудал дээр зөрчил үүсгэх олон асуудлууд байгаа учраас бид энэ тухай яриа эрт байна. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны гол ноён нуруугаар тодорхойлогдохоос бус хэдэн нам эвссэн гэдэг асуудлаар хэмжигдэхгүй. Бас ард түмний сонголт, тавьж буй дүн нь шийднэ.
-МАХН-ынхан МАН тал руугаа, харин МҮАН-ынхан АН-ын талыг дэмжээд байгаа юм шиг. Яг эндээс хагарал үүсэх магадлал өндөр байна?
-Задрал үүсвэл ямар эрсдэл ирэх вэ гэдгийг түрүүн хэлсэн. Үүнийг өнөөдрийн улс төрд байгаа хүмүүс бүгд ойлгоосой гэж хүсч байна. Түүнээс биш аль нам нь хэндээ уусах нь вэ гэдэг АН-ын санааг зовоогоод байгаа асуудал биш.
Эх сурвалж: www.democrats.mn

0 Сэтгэгдэл