Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
НАМЫН ЖАГСААЛТЫН ЭХНИЙ ТАВД БИЧИГДЭХ ТАРИФ 30-35 САЯ ТӨГРӨГ
Нэг танил маань аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Намын жагсаалтад багтах гэж хамаг байдаг мөнгөө шавхаж, эцэст нь сонгуульд ялсан ч гэсэн “хуруу шилний төлөөлөгч” гэж хэлүүлэхээс ичсэн тул бодож бодож тойрогт өрсөлдөхөөр боллоо гэж ярив. Намын хурлаар дотроосоо гарч ирж, нэр дэвших эрхээ өвөртлөх гэж тэрүүхэндээ л “хор” найруулж, өөрийгөө дэмжүүлэх гэж чамгүй мөнгө атгуулсан гэнэ. Аймагт гэхэд нэг сумыг нэг хүн төлөөлж, ИТХ-д орох юм байна. Дунджаар 2000-3000 хүнтэй сумаас төлөөлөл болох, аймгийн төвийн багийн 5000-7000 хүнтэй багийг төлөөлөхийн хооронд асар их ялгаа гарч байгаа аж. Тэр хүмүүст хүрч ажиллахаас эхлээд сурталчилгааны зардал харилцан адилгүй гэв.
Харин намын жагсаалтад орох тухайд бол огт өөр асуудал гарч иржээ. УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн жагсаалтад багтах гэж нам дотроо далд дайтаж байсан гэдэг. Аймаг, дүүргийн ИТХ-д нам нь санал авах тусам шууд төлөөлөгч болж орох боломжийг тийм ч хямдхан үнэлээгүй бололтой. Намын нэрээр жагссан нэр дэвшигчид нийт сонгогчдын таван хувийн санал авах бүрт нэг нэгээрээ орж ирэх ёстой. Тэгэхээр жагсаалтын эхний тавд бичигдсэн нэр дэвшигчид дараагийн дөрвөн жилд тухайн аймаг, сум, дүүргийнхээ Иргэдийн хуралд төлөөлөгч болох хамгийн боломжтой. Тиймээс ч тэр азтай тавд багтахын тулд хөрөнгө мөнгөө хайрлахгүй цацсан байна.
Намын жагсаалтыг мэдээж аймаг, дүүргийн намын дарга нь тэргүүлсээр гарч ирэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Уг нь заавал намын дарга жагсаалт тэргүүлэх ёстой гэсэн заалт хуульд байхгүй. Гэсэн ч намын дүрэм, эрэмбэ дараалал гэдгийг парламентын сонгуулиар яруу тод харуулсан. Нийслэлийн ИТХ-д ч мөн жагсаалтыг намын дарга нар толгойлсон. Орон нутагт ч гэсэн дарга нь сүргийн манлайд явахгүй бол ичгэвтэр хэрэг болох биз гэж үзсэн бололтой юм. Түүнийгээ ч биелүүлснийг удахгүй зарлагдах нэр дэвшигчдийн жагсаалтаас харах үлдлээ.
Тэгвэл хоёр, гурав гээд эхний тав дотор мэдлэг, туршлагатай нь бус мөнгөтэй нь багтсан тухай хэд хэдэн эх сурвалж хэлээд байгаа юм. Бараг бүх тойрогт АН, МАН бүх мандатад хүмүүсээ нэр дэвшүүлсэн аж. Тийм ч болоод энэ хоёр нам доторхи ширүүхэн өрсөлдөөн хүчээ авч, дээд цэгтээ тулан зарим нь хэрүүл шуугиан тарьж эхлээд байна. МАХН-ын хувьд сонгуульд эвслээрээ биш дангаараа оролцож байгаа учраас жагсаалтаа гаргах гэж тэгтлээ дайтаж, дажин болоогүй гэв. Бусад намуудад жагсаах байтугай намынх нь өмнөөс нэр дэвших хүмүүс олох гэж зүдэрсэн сурагтай. Уламжлал ёсоор МАН, АН-ын хооронд гол өрсөлдөөн өрнөдөг учир жагсаалтад багтах тариф өндөр байхаас ч яахав гэх нэгэн байна.
МАН-ын жагсаалтын тариф 30 сая төгрөг гэнэ. Эхний дөрөвт бичигдэж, “намынхаа буянаар” шууд сонгогдчих гэсэн эрмэлзлээр 30 сая төгрөг төлсөн сураг ч байгаа юм. Харин АН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэхийн тулд 30-35 сая төгрөг төлсөн гэв. Онцлог нь тав дотроо шатлаад буурч байгаа аж. Өөрөөр хэлбэл, гуравдугаарт бичигдэхийн тулд өмнөхөөсөө таван сая төгрөгөөр багассан гэж байна. Аль нэг нам сонгогчдын нийт саналын 25 хувийн санал авах юм бол мөнгө төлсөн хүмүүс хожим харамсахааргүй сонголт хийсэн болох нь. Жагсаалтын таваас хойш бичигдсэн нэр дэвшигчдийн төлөх мөнгө ч багассаар байгаа гэх. Тухайн тойргийн оршин суугчдын тооноос хамаарч 8-14 нэр дэвшигч намын жагсаалтад эрэмбэлэгдэнэ. Тэднээс эхний тавд багтах гэсэн марафонд ийн мөнгөөр зодож уралдав. Нам доторхи уралдаанд 30-35 сая төгрөг цацаж байгаа нэр дэвшигчид жинхэнэ буухиандаа нэмж хэдийг цацах нь сонин байна. Хамгийн гол нь, ингэтлээ мөнгөөр бялууруулж ИТХ-д орох гэж зүтгэх эрхмүүд юу хийх вэ. Төлөөлөгч болох гэж мөнгө төлсөн шигээ иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж ажиллаж чадах уу гэдэг эргэлзээтэй.
Ямартай ч, аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сар гаруйхан хугацааны дараа сонгох сонгууль болно. Холимог тогтолцоогоор УИХ-ын, НИТХ-ын сонгуулийг явуулсан хэдхэн сарын туршлага бий. Харин орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах туршилтыг удахгүй хийнэ. Юу юунаас илүү нам дотроо өрсөлдөж, нэгийн даваагаа давна гэдэг хэцүү. Ялангуяа энэ жилийн орон нутгийн сонгууль тойрогт болон намын жагсаалтад бичигдэх их марафон лоббиноос илүү хэтэвчний зузаанаар өрсөлдсөөр эхэлж байх шиг.
Нэг танил маань аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Намын жагсаалтад багтах гэж хамаг байдаг мөнгөө шавхаж, эцэст нь сонгуульд ялсан ч гэсэн “хуруу шилний төлөөлөгч” гэж хэлүүлэхээс ичсэн тул бодож бодож тойрогт өрсөлдөхөөр боллоо гэж ярив. Намын хурлаар дотроосоо гарч ирж, нэр дэвших эрхээ өвөртлөх гэж тэрүүхэндээ л “хор” найруулж, өөрийгөө дэмжүүлэх гэж чамгүй мөнгө атгуулсан гэнэ. Аймагт гэхэд нэг сумыг нэг хүн төлөөлж, ИТХ-д орох юм байна. Дунджаар 2000-3000 хүнтэй сумаас төлөөлөл болох, аймгийн төвийн багийн 5000-7000 хүнтэй багийг төлөөлөхийн хооронд асар их ялгаа гарч байгаа аж. Тэр хүмүүст хүрч ажиллахаас эхлээд сурталчилгааны зардал харилцан адилгүй гэв. Харин намын жагсаалтад орох тухайд бол огт өөр асуудал гарч иржээ. УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн жагсаалтад багтах гэж нам дотроо далд дайтаж байсан гэдэг. Аймаг, дүүргийн ИТХ-д нам нь санал авах тусам шууд төлөөлөгч болж орох боломжийг тийм ч хямдхан үнэлээгүй бололтой. Намын нэрээр жагссан нэр дэвшигчид нийт сонгогчдын таван хувийн санал авах бүрт нэг нэгээрээ орж ирэх ёстой. Тэгэхээр жагсаалтын эхний тавд бичигдсэн нэр дэвшигчид дараагийн дөрвөн жилд тухайн аймаг, сум, дүүргийнхээ Иргэдийн хуралд төлөөлөгч болох хамгийн боломжтой. Тиймээс ч тэр азтай тавд багтахын тулд хөрөнгө мөнгөө хайрлахгүй цацсан байна.
Намын жагсаалтыг мэдээж аймаг, дүүргийн намын дарга нь тэргүүлсээр гарч ирэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Уг нь заавал намын дарга жагсаалт тэргүүлэх ёстой гэсэн заалт хуульд байхгүй. Гэсэн ч намын дүрэм, эрэмбэ дараалал гэдгийг парламентын сонгуулиар яруу тод харуулсан. Нийслэлийн ИТХ-д ч мөн жагсаалтыг намын дарга нар толгойлсон. Орон нутагт ч гэсэн дарга нь сүргийн манлайд явахгүй бол ичгэвтэр хэрэг болох биз гэж үзсэн бололтой юм. Түүнийгээ ч биелүүлснийг удахгүй зарлагдах нэр дэвшигчдийн жагсаалтаас харах үлдлээ.
Тэгвэл хоёр, гурав гээд эхний тав дотор мэдлэг, туршлагатай нь бус мөнгөтэй нь багтсан тухай хэд хэдэн эх сурвалж хэлээд байгаа юм. Бараг бүх тойрогт АН, МАН бүх мандатад хүмүүсээ нэр дэвшүүлсэн аж. Тийм ч болоод энэ хоёр нам доторхи ширүүхэн өрсөлдөөн хүчээ авч, дээд цэгтээ тулан зарим нь хэрүүл шуугиан тарьж эхлээд байна. МАХН-ын хувьд сонгуульд эвслээрээ биш дангаараа оролцож байгаа учраас жагсаалтаа гаргах гэж тэгтлээ дайтаж, дажин болоогүй гэв. Бусад намуудад жагсаах байтугай намынх нь өмнөөс нэр дэвших хүмүүс олох гэж зүдэрсэн сурагтай. Уламжлал ёсоор МАН, АН-ын хооронд гол өрсөлдөөн өрнөдөг учир жагсаалтад багтах тариф өндөр байхаас ч яахав гэх нэгэн байна.
МАН-ын жагсаалтын тариф 30 сая төгрөг гэнэ. Эхний дөрөвт бичигдэж, “намынхаа буянаар” шууд сонгогдчих гэсэн эрмэлзлээр 30 сая төгрөг төлсөн сураг ч байгаа юм. Харин АН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэхийн тулд 30-35 сая төгрөг төлсөн гэв. Онцлог нь тав дотроо шатлаад буурч байгаа аж. Өөрөөр хэлбэл, гуравдугаарт бичигдэхийн тулд өмнөхөөсөө таван сая төгрөгөөр багассан гэж байна. Аль нэг нам сонгогчдын нийт саналын 25 хувийн санал авах юм бол мөнгө төлсөн хүмүүс хожим харамсахааргүй сонголт хийсэн болох нь. Жагсаалтын таваас хойш бичигдсэн нэр дэвшигчдийн төлөх мөнгө ч багассаар байгаа гэх. Тухайн тойргийн оршин суугчдын тооноос хамаарч 8-14 нэр дэвшигч намын жагсаалтад эрэмбэлэгдэнэ. Тэднээс эхний тавд багтах гэсэн марафонд ийн мөнгөөр зодож уралдав. Нам доторхи уралдаанд 30-35 сая төгрөг цацаж байгаа нэр дэвшигчид жинхэнэ буухиандаа нэмж хэдийг цацах нь сонин байна. Хамгийн гол нь, ингэтлээ мөнгөөр бялууруулж ИТХ-д орох гэж зүтгэх эрхмүүд юу хийх вэ. Төлөөлөгч болох гэж мөнгө төлсөн шигээ иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж ажиллаж чадах уу гэдэг эргэлзээтэй.
Ямартай ч, аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сар гаруйхан хугацааны дараа сонгох сонгууль болно. Холимог тогтолцоогоор УИХ-ын, НИТХ-ын сонгуулийг явуулсан хэдхэн сарын туршлага бий. Харин орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах туршилтыг удахгүй хийнэ. Юу юунаас илүү нам дотроо өрсөлдөж, нэгийн даваагаа давна гэдэг хэцүү. Ялангуяа энэ жилийн орон нутгийн сонгууль тойрогт болон намын жагсаалтад бичигдэх их марафон лоббиноос илүү хэтэвчний зузаанаар өрсөлдсөөр эхэлж байх шиг.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























