Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна.

Үүнээс эхний 4 тулгуурыг суурилуулаад байна.Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна.Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна. 

Төслийн бүтээн байгуулалтыг Францын “Пома групп”-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

 “Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах энэхүү тулгуур багана нь 5.5 – 9.5 метрийн өндөртэй. Харин өндөрлөг газар буюу зарим хэсэгт 42 метр өндөртэй тулгуур баганыг суурилуулна. Ил харагдах тулгуур багануудын дор, газрын гүнээс доош 20 метрт суурийг бэхэлж суурилуулсан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийсэн” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан