Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР НЭГ САЯ ТОНН НҮҮРС БАЯЖУУЛЛАА

Тавантолгой ордын хаягдал багатай, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн туршилт, тохируулгын хугацаанд буюу 2024 оны 10 сараас 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 1.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжууллаа.Нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 96 хувь дахин ашиглах технологитой, тоосжилтгүй, байгаль орчинд ээлтэй, хамгийн орчин үеийн технологитой үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Тус үйлдвэр нь олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан хоёр төрлийн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголын хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжаалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан