Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Өшөө авах хийгээд өнгөрснөө мартах

Анхдугаар чуулганаа эхэлж чадахгүй хэдэн хоногийг өнгөрөөн, даргаа ч сонгож чадахгүй будилж байж гэмээнэ арай гэж байгуулагдсан парламентын ажл намрын чуулган эхлээд л бас гацаанд орлоо.
МАН-аас сонгогдсон 25 гишүүн анхдугаар чуулганы үеэр ахмад гишүүнээ аваад намын ажлаа хийгээд алга болдог байсан бол одоо чуулганы хуралдааны танхимын хаалгыг хааж суугаад УИХ-ын ажлыг чагталж орхилоо. Тэдний хэлж байгаагаар бол АН-ынхан хуралдааны танхимд орвол л хүчээр түрээ бариад Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлчих гээд байгаа гэнэ.
Өнгөн дээрээ Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар торйогт өрсөлдсөн дөрвөн хүний хэн нь УИХ-д орж ирэх асуудлаас болж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ үндсэндээ 20 жил цөөнх болж хавчигдаж, гадуурхагдан, олонхийн хүчээр асуудлыг шийдэхийг гомдолтойгоор харж явсан АН, луйвраар ч гэсэн олонхи болоод авбал юуг ч санаснаараа бүтээж болдог байгаад гэнэт байр сууриа алдсан МАН хоёрын зөрчлөөс болоод монголын төрийн ажил гацаанд орж байгаа нь энэ.
Уг чанартаа бол Өвөрхангайн хоёр мандат бол энэ хоёр намын алинд нь ч нэг их амин чухал суудал биш.
Парламент асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийддэг хуультай байсан 1996-2000 оны үед МАН 25, АН 50 суудалтай байхад МУНН-ын дарга О.Дашбалбар жинхэнэ ганц түлхүүр байсан. Өөрөөр хэлбэл О.Дашбалбар агсан аль талд санал өгнө түүгээр тухайн асуудал батлагдах уу, үгүй юу гэдэг асуудал шийдэгддэг байлаа. Тэгэхэд МАН ч, АН ч “Энэ ганц суудал манай намд байсан болоосой” хэмээн шүлсээ гоожуулан хардаг байсан нь мэдээж.
Харин одоо бол МАН УИХ-д 25 суудалтай. С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёроо оруулж ирлээ гээд 27 хүнтэй л болохоос биш асуудлыг шийдэх, хэмжээнд хүрэхгүй.
АН одоо 31 суудалтай, Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг оруулж ирлээ гэхэд 33 хүнтэй л болно. Энэ бол алив асуудал шийдэхэд юм уу, Засгийн газраа дангаараа байгуулчих хэмжээний 39 суудалд хүрэхгүй.
Тэгэхээр хэргийн гол нь Өвөрхангайн хоёр суудал, мандатад биш, харин АН-ынханд “Та нар өнгөрсөн бүх жилүүдэд биднийг сонсохгүй, сонссонч хүлээж авахгүй бүгдийг өөрсдийнхөөрөө шийддэг байсан бил үү. Дарангуйлж байсан улс одоо сөрөг хүчин болох ямар байна” гэсэн нэг хандлага яваад байгаа нь анзаарагдаж байна.
Нөгөө талаар энэ сэтгэлдээ хөтлөгдөөд асуудлыг эцэслэн шийдэхгүй түргэн түүхий, заримдаа гоомой хийгээд тэр нь угаасаа хэзээнээсээ ингэж сурсан МАН-ынхны идэш болоод байгаа нь харагдаад байна.
Харин МАН-ын хувьд монголчуудын өрөвч сэтгэлгээг ашиглаж орон нутгийн сонгуульд оноо авах гээд байгаа нэг төрх харагдаж байгаа бол хамгийн гол нь энэ намынхан хэзээ ч ингэж доошоо орж байгаагүй болохоор чухамдаа зарим хүний хэлээд байгаагаар “албан тушаалгүй бол үхчих гээд” байгаа нь илт харагдаад байгаа юм. Түүнээс биш энэ хүмүүс хууль тогтоох дээд байгууллагын ажилд оролцоод байх эрх нь хангалттай байгаа.
Өөр нэг зүйл бол хөрөнгө мөнгө, албан тушаалаар бие биетэйгээ сүлэлдсэн энэ намынхан монгол төрийн албан тушаалыг хэзээнээсээ мөнгө төгрөгөөр арилжаалж, дуудлагаар худалдаж ирсэн болохоор Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт багагүй өртэй болчихсон, нээнтгээс гарч чадахгүй байж мэдэх. Н.Төмөрхүү л гэхэд МАН-ын байрыг барьж өгсөн. Мөнгө нь хүрэхгүй байна хэмээн төрөөс мөнгө нэмүүлж, намын гишүүдийн хандив цуглуулж хэдэн арван тэрбум төгрөгөөр туйлсан болохоор УИХ-д орж ирэх, магадгүй сайд болно гэж МАН-д зохих хэмжээний мөнгө хувь нийлүүлчихсэн. Одоо МАН-ын шинэ удирдлагууд руу өглөө оройдоо утасдаад мэнд мэдэхийн зуур түүнийгээ эвтэйхээн сануулчихаад байхыг үгүйсгэхгүй.
Наадуул нь ч чухам л монголын уран сайхны “Өглөө” кинон дээр гардаг шиг “Ардын нам ялсны маргааш өглөө л ирээд сайд болоорой” гээд баахан мөнгийг нь авчихсан байхыг хэн байг гэхэв.
АН болохоор олон жил цөөнх байж, саналаа хэлэхээс хэтрэхгүй явсан, МАН-ын олонхийн хүч түрэх, дарангуйлахыг туулж давж ирсэн болохоор МАН-ынханд “асуудлыг хүчээр түрээд шийдвэрлээд байх, цөөнхийн үгийг сонсохгүй байх” ямар байдгийг харуулах сонирхол тун их байгаа нь анзаарагдаад байна.
Нөгөө талд нь МАН-д болохоор С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн хууль зөрчсөн гээд УИХ-д орж ирж чадахгүй бол Монгол Улсад хууль хэрэгжээд эхлэх юм байна гэсэн том айдас бий. Энэ л ингээд шийдчихвэл дараа нь Увсын Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар, магадгүй дорнодын Н.Номтойбаяр, Завханы Д.Оюунхорол нар ч явахыг үгүйсгэхгүй.
Үүнийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээ Д.Оюунхорол гишүүн “Та нар Өвөрхангайн хоёроо хамгаалахгүй ингээд явуулчих юм уу. Аягүй бол дараагийнх нь би болж эргүүлэн татах юм байна л даа” хэмээн гомдоллож улсан гэсэн дам яриа ч нотолж байгаа юм. Үнэхээр эрхэм хатагтайн хэлсэн энэ үг МАН-ынханд “Үгүй энэ чинь нээрээ хуулийг жинхнээр нь хэрэгжүүлээд, хууль зөрчсөн хүмүүсийг ингээд буцаахыг нь буцаагаад, эргүүлэн татахыг нь эргүүлэн татаад эхлэх юм биш биз” гэсэн айдас төрүүлж, тэмцлийн янз бүрийн хэлбэрт шилжихэд хүргэсэн байж болох талтай.
Хүн өөрийнхөө гэмийг мэддэггүй л гэдэг, гэхдээ МАН-ын томцуулын хувьд хийсэн бүхнээ, тэдгээр нь хууль зөрчсөн гэдгийг хуу мэдэж байгаа. Хийж байхдаа ч “хууль зөрчиж байгаа юм шүү дээ” гэдгээ мэдэж л байсан. Ганцхан өөрсдөө олонхи, төрийн бүхий л механизмыг нэг сүлжээнд оруулж хянаж байсан болохоороо өөрсдөд нь хууль үйлчилдэггүй байсан хэрэг. Ингэж бүх юм орвонгоороо эргэж цаасан дээр хараар бичсэн хууль чинь үйлчилдэг, тэгэх тэгэхдээ бүх хүнд ялгаагүй үйлчилж эхлэх юм гэж хэн нь санах билээ.
Ийн хоёр том намын зөрчил монгол төрийн ажлыг гацааж орхилоо. Байнгын ажиллагаатай парламент Монгол Улсын 2013 оны төсвийг 12 дугаар сарын 1-ний наана амжиж батлах ёстой. Ганц төсөв ч биш өөр өчнөөн асуудал хүлээгдэж байгаа.
АН-ын олон жил цөөнх байсныхаа “өшөө авах” маягийн яаруу сандруу шийдэл, МАН-ын өөрсдөө дарангуйлж байхдаа ямар байсан “Өнгөрснөө мартсан” зэргээс болоод парламентад үл ойлголцох байдал үүсчихээд байгаа нь энэ.
АН-ынхан болохоор нэгэнт олонхи асуудлыг шийдээд явдаг гээд, МАН болохоор “хүч түрж байна” гээд хоёр тал хоёр тийшээ харж гэдийгээд байвал, Монгол төрийн ажил яах юм бол доо.
Ер нь бол МАН гэдэг үнэхээр хоцрогджээ. Эд чинь ямар нэгэн албан тушаалд сууж, төрийн мөнгө завшихгүй л бол эгэл жирийнээр амьдарч чадахаа больчихсон луйварчид байна. Одоо тэгээд ямар нэг аргаар энэ өрийн эрхийг булааж авах гээд улайран зүтгэж байгаа нь энэ.
Яг үнэн бичсэн байна.
МАН-д 2 суудал хэрэггүй байж болох ч АН-д бол энэ 2 суудал амин чухал хэрэгтэй 312=33 6 = 39, энэ 39 бол харин тогтвортой Засгийн газар
zuw uu zuw MAN bolj
end l neg bodit baidliig bichsen bh chineee

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
2012.10.20
2012.10.19
2012.10.19
2012.10.19