Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээвэр төслийн кабинуудыг агуулахад буулгалаа “ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр аян зохион байгууллаа ЗГ: Бор тээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэнэ
ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН I ШАТНЫ АУДИТ ЭХЭЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оноос эхлэн ISO 30400 – Хүний нөөцийн менежментийн багц стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлэн, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

 

Өнөөдөр Франц Улсын Афнор группийн албан ёсны эрхтэй “Монсертф” ХХК-иас анхдагч баталгаажуулалтын I шатны аудитын нээлтийн хурал зохион байгууллаа. Хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон холбогдох нэгжийн ажилтнууд оролцож, стандартын хэрэгжилтийн хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа.

Стандарт нэвтрүүлэлтийн хүрээнд:
• Дотоод журам, баримт бичгийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх
• Ажилтнуудын нийгмийн баталгааны хөтөлбөрүүдийг сайжруулах
• Хүний нөөцийн дата судалгааг оновчтой болгох
• Сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулах
• Цалин хөлс, урамшууллын менежментийг сайжруулах
• Сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг шинэ шатанд гаргах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байна.

Мөн энэ үеэр хүний нөөцийн дотоод аудитор бэлтгэх хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн Т.Ням-Осор, С.Гантулга, А.Амарбуян нарт гэрчилгээг гардууллаа.

 

 

 

 

 

 

2 Сэтгэгдэл
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
Хамгийн их уншсан