Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ган үйлдвэрлэлийн цогцолборын ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр /2026.02.03/-нд боллоо.

Хуралдаанаар гангийн үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-тэй танилцаж, олон улсын стратегийн хөрөнгө оруулагч, түншлэгчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.

Гангийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг танилцууллаа.

Тэрбээр, 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс нэг сая тонн ган бүтээгдэхүүн импортолсон бөгөөд 2030 он гэхэд дотоодын гангийн хэрэглээ 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Үүний үндсэн дээр жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах тооцоолол хийсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээний 60–70 хувийг хангах боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийн зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс хангах нөхцөл бүрдэнэ гэв.

Хуралдааны үеэр Сайд Г.Дамдинням “Одоогоор урьдчилсан ТЭЗҮ гэхээс илүү техникийн даалгаврын шатанд явж байна. Зөвхөн дотоодын хэрэглээнд тулгуурласан бус, экспортод чиглэсэн бодлоготойгоор гангийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай.

Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой бол БНХАУ-д үйлдвэрлэсэн ган 60 хоногт хүрдэг нь манай улсын давуу тал юм. Мөн өндөр чанарын гангийн үйлдвэрлэл нь борлуулалтын эрсдэл багатай бөгөөд автомашин үйлдвэрлэл, салхин сэнс, өрөмдлөгийн тусгай ган зэрэг чиглэлд экспортлох боломжтой.

Монгол Улс гангийн үйлдвэртэй болох олон жилийн зорилго бодит хэрэгжилтийн шатанд орж, олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэл ажил хангагдсан" гэв.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан