Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Иргэн бүрийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.  Энэ удаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж  байна.

Уг хууль нь албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг оновчтой тодорхойлж, иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулахад чиглэжээ. Тухайлбал, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал иргэн бүрийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 50 хувиар хөнгөлж, түүнээс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгаж, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, 500,000-1,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн уг албан татварыг 50 хувиар хөнгөлж, 1,000,001 төгрөгөөс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгасан байна.

Ингэснээр иргэний бодит орлого нэмэгдэж, татварын тэгш бус байдал буурахаас гадна иргэний өрхийн хэрэглээндээ төлдөг татварын ачаалал буурч, татварын хамрагдалт нэмэгдэх ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан