Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөс цөмөрсөн дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдсон байна.

Мөс цөмөрсөн дуудлага нь нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад хамгийн их бүртгэгддэг бөгөөд голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан