Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын их хурлын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл Хүннү хот нь өөрийн эх үүсвэрээс батарей хуримтлуулж, эрчим хүчээ хангах юм. Энэ хүрээнд уг төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээн авч, өнөөдөр 16:00 цагт нээлээ. Урьдчилсан сонгон шалгаруулалтын бичиг баримтыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек нээж, сонгон шалгаруулалтад оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд болон хараат бус гишүүд байлцав. Энэ үеэр “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хүсэлт ирүүлсэн таван аж ахуйн  нэгжийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг өнөөдөр 16:00 цагт нээлээ. Нэг сарын дотор техник болон санхүүгийн чадавх зэрэг холбогдох үнэлгээг хийгээд, дараагийн шатны буюу уралдаант сонгон шалгаруулалтад гурав хүртэлх аж ахуйн нэгж шалгарна” гэдгийг онцоллоо. 

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Нийт төсөвт өртөг 83.66 сая ам.доллар байхаар урьдчилан тооцоолсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн түншлэгч бүрэн хариуцах юм. Төслийн хүрээнд зураг төсөл, суурилуулалт, сүлжээнд холбох, нарны дэлгэц болон батарей худалдан авах ажлууд хийгдэнэ. 
Монгол Улсын Засгийн газрын 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад уг төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад оролцуулах хүсэлтийг авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цаг хүртэл олон нийтэд ил тод зарласан юм. Энэ хугацаанд дараах аж ахуйн нэгжүүд хүсэлт ирүүлж, холбогдох бичиг баримтаа ирүүлсэн байна.


1. “Нью Ком" ХХК,


2. “Эич Эй Си Смарт Тех" ГХОХХК,


3. "Энвижи Энэржи" ХХК,


4. "Шийриз стоун" ХХК,


5. "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 


 

 

 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Хамгийн их уншсан