Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
ДАРХАНЫ “ДЦС -2” ТӨСЛИЙН ТООЦООЛЛЫГ ЦЭГЦЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах үүднээс тус аймгийн ДЦС-д ажиллав.Дарханы ДЦС нь 83 МВт хүчин чадалтай, нийтдээ есөн зуух ажиллуулж байна. 1965 онд ашиглалтад орсон тус станцын турбин генераторуудыг шинэчлэх шаардлагатай болжээ.  120 мянга цаг ажиллуулах ёстой турбин генераторууд 288-359 мянган цаг буюу ашиглалтын хугацаа 3 дахин хэтэрчээ.

 

2025 онд 3800 орчим хүн Дарханд шилжин иржээ. Мөн 1300 айлын орон сууц ашиглалтад орсон байна. 2021 оноос хойш төсвийн орлого нь 3 дахин нэмэгдэж, эдийн засаг нь гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлсэн байна.Тиймээс цахилгаан дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлагууд тавив. Шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, цэгцтэй эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Судалгаа, тооцооллыг шуурхайлж, цэгцлэхийг үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан