Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг Олон улсад нээлттэй зарласан. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, нээлтийн хурлыг тус өдрийн 14:00 цагт саналаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгж, консорциумын төлөөллийг байлцуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд ил тод, нээлттэй зохион байгуулсан.

 

 

Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлээд байна. Тодруулбал Монголын баялгийг дэлхий үнэлж, Монголын талд ашигтай буюу 51 хувиас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн үг юм.  Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих юм. 

 

Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бортээгийн ордын сонгон шалгаруулалт:

  • Ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар
  • 7 компани, консорциум өрсөлдөж байна
  • 500 сая – 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал
  • 700+ оноо авсан
  • 3 хүртэлх оролцогчтой
  • Эцсийн хэлэлцээр эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын байр суурь:

  • Монголын өгөөж 51%-иас багагүй
  • Зөвхөн хамгийн ашигтай хувилбар сонгоно
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан