Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодис ашигладаг иргэн, хуулийн этгээдийн үйлдвэр, агуулахад гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ыг  энэ сарын 9-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 


Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, баримт бичгийн шаардлагын хэрэгжилт, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний биелэлт болоод ажилтан, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг шалгаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь болон байцаагчийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд арилгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Ингэснээр үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.  


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан