Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн түүх, туршлага, үнэ цэнийг бүтээж ирсэн үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүд болох “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК нэгдэн нийгмийн хариуцлагын хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран ажиллах 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, боловсролын салбарт бодит дэмжлэг үзүүлэх түүхэн хамтын ажиллагааг эхлүүллээ.

Энэхүү түншлэл нь ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалт болох “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл”-ийг бодит ажил, жишиг загвар болгон хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон санаачилга юм.

Үндэсний үйлдвэрүүд өмнө нь спортын салбарт хөрөнгө оруулж эрүүл чийрэг, өв тэгш, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах тамирчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан бол энэ удаад орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, ур чадвартай ирээдүйн инженер, технологич, хүнсний салбарын мэргэжилтнүүд, залуу үеийг бэлтгэхэд чиглэсэн урт хугацааны үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж буйгаараа онцлог юм.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд;

  • Оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Судалгаа, инновацын төслүүдийг дэмжих
  • Үйлдвэрлэлийн дадлага, туршлагыг нэмэгдүүлэх
  • Орчин үеийн лаборатори, сургалтын орчныг сайжруулах
  • Ирээдүйн инженер, технологич, хүнсний салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг олон чиглэлд бодит ажил хэрэгжих юм.

Энэхүү үйл явдал нь Монгол Улсын ирээдүйд хийж буй үнэт хөрөнгө оруулалт төдийгүй хүнс үйлдвэрлэлийн салбарын шинэ жишиг болж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид — Үндэсний ирээдүйг бүтээнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан