Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулж нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Нийт борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал:

  • 3.9 сая тонн нь коксжих нүүрс;
  • 3.6 сая тонн нь сул коксжих нүүрс;
  • 1.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс;
  • 0.6 сая тонн нь угааж баяжуулсан бүтээгдэхүүн борлууллаа.

Экспорт 2026 оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч өмнөх оны 1 дүгээр улирлын экспортын хэмжээнээс 56% өссөн байна. Үүний 51% буюу 4.9 сая тонн нүүрс нь хүргэж өгөх нөхцөлтэй биржийн экспорт, 49% буюу 4.6 сая тонн нүүрс нь урт хугацаат  буюу ам нөхцөлтэй гэрээний нүүрс эзэлж байна. Өнгөрсөн 2025 оны нэгдүгээр улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж 101% өсөлттэй гарлаа. Экспорт өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 6.1 сая тонн байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч 56% өслөө.Борлуулалт болон экспортын хэмжээ нэмэгдэхэд тээвэр зохион байгуулалт сайжирч, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн, хил боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүллээ.Борлуулалтын орлого өнгөрсөн оны 1 дүгээр улирлаас 72% өсөж 641.6 сая ам.долларт хүрч, 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн нь Улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр төсвийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна.

  •  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан