Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Н.АЛТАНХУЯГ: ИНФЛЯЦЫГ ДАГАЖ ДАВХИДАГ БИШ УДИРДАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
“Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” арга хэмжээнд зориулан дипломат төлөөлөгчийн газар, байнга ажиллаж байгаа сурвалжлагч нараас асуултуудыг нь 10 дугаар сарын 22-ноор тасалбар болгон урьдчилж авчээ. Энэхүү асуултуудад Ерөнхий сайдын өгсөн хариултыг хүргэж байна.
-2013 оны хувьд Засгийн газраас тавьж байгаа гурван гол зорилт юу вэ?
- Нэгдүгээр зорилт бүтээн босголтын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил өмнийн говийн бүсэд эхэлнэ. Иргэдийг орон сууцжуулах, Сайншандын аж үйлдвэрийн паркийг босгох чиглэлийн эхний судалгааны томоохон ажлыг хийнэ. Хоёр дахь зорилт нь инфляцыг дагаж давхидаг биш, удирдах чиглэлд Засгийн газар, Монголбанктай хамтарч бодлого, үйл ажиллагаагаа явуулна. Гурав дахь зорилт төрийн хүнд суртлыг арилгах
-Дотоодын авлига Монгол Улсад хөрөнгө оруулахад таатай газар гэсэн ойлголтод сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэн бүрийн өдөр тутмын зардлыг өсгөж байгаа. Энэ талаар юу хийхээ төлөвлөж байна вэ?
-Манай хуулиар авлига өгсөн, авсан хоёулаа шийтгэгддэг. Энэ байдлыг өөрчилж авлигыг аргагүйн эрхэнд өгсөн хүн энэ хэргээ илчилсэн тохиолдолд тодорхой хэмжээгээр хариуцлагаас чөлөөлдөг байхаар хуулийн төсөл бэлдэж байна.
-Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд нэлээн өсөлттэй байгаа ч хүн амын гуравны нэг нь ядуу байгаад Засгийн газар хэрхэн анхаарлаа хандуулах вэ?
-Хоёр зорилт тавьж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хөдөө орон нутагт иргэд өөрсдөө ажил хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Сумын хөгжлийн санг дэмжинэ. Өнөөдрийн байдлаар Сумын хөгжлийн сан 50 сая төгрөгтэй байгаа. Энэ санг 150 сая төгрөг болгож, цаашдаа ч нэмэгдүүлнэ. Жижиг дунд үйлдвэрийн сангийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгөөс доошгүй болгох зорилттой ажиллаж байна. Одоо 400 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байгаа. Аж ахуйн нэгжүүдэд ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ. Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдэд төлсөн орлогын албан татварынх нь 90 хувийг буцааж олгоно. Энэ нь үндсэндээ нийт төлөх татварынхаа 10 хувийг л төлнө гэсэн үг.
-Засгийн газар илүү мэргэшсэн, иргэдэд чиглэсэн, намын харьяалалгүй гэж тодорхойлсон. Гэсэн ч сонгуулийн дараа улс төрийн болон удирдах төвшний хүрээнд олон албан хаагчид шинэ ажлын байранд очлоо. Энэ ил тод зөрчлийг хэрхэн тайлбарлах вэ?
-Засгийн газраас төрийн албыг нийтийн болгох хуулийн төсөл санаачлан, энэ долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар улс төрийн албан тушаалтан сайд, дэд сайд нар байгаа. Одоо 16 төрийн нарийн бичгийн дарга, 28 агентлагийн даргыг улс төрийн албан тушаалтан болгохоор хуулийн төсөлд оруулсан. Ингэхээр энэ хуулийн үр дүнд 44 хүн улс төрийн албан тушаалтан болж, хариуцлага хүлээх чадвартай болно. Хариуцлага хэн хүлээх нь ойлгомжтой болж байна. Бусад шатны төрийн албан хаагч гэж бидний нэрлэж байсан, одоо нийтийн албан хаагчид ил тод өрсөлдөөнт шалгаруулалтад хамрагдаж ажиллах боломж нээж өгч байгаа юм.
-Шинэ төмөр зам барих зэрэг дэд бүтцийн болон хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэтийн төлөв ямар байна вэ. Таван толгойн Баруун Цанхийн нүүрсний ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажил хэзээ сэргэх вэ?
-Таван толгойгоос урагш явж байгаа төмөр зам, Таван толгойгоос Сайншанд руу явж байгаа төмөр зам, Сайншандаас Сүхбаатар, Дорнод аймаг руу явж байгаа төмөр замыг нэгдсэн сүлжээ байхаар Засгийн газар бодлогоо тодорхойлсон. Монголын төмөр зам компани энэ ажлыг хариуцан одоо хийж эхэлнэ. Тавантолгойн баруун Цанхийн нүүрсний ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлыг бид хийсэн. Харамсалтай нь, хөрөнгө оруулагчид эцэслэж тохирсон хувь хэмжээнээс ухарсан. Тиймээс энэ асуудлыг дахиж хэзээ ярих вэ гэдгийг шийдэж чадаагүй байна.
-Засгийн газрын гадаад орнуудтай харилцах харилцааны шинэлэг байдал юу вэ?
-Агуулгын хувьд шинэлэг зүйл төдийлөн байхгүй ч хэлбэрийн хувьд олон төрлийн шинэлэг арга хэмжээ зохион байгуулна. Шинэчлэлийн Засгийн газар гадаад бодлогынхоо залгамж халааг үргэлжлүүлнэ.
-Стратегийн ордын салбарт гадаадын хөрөнгө оруулагчийг хязгаарлахтай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх журам болон тодорхой хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа юу. Хэрэгжүүлэх байдал явцын талаар тус хуульд дахин өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох боломж бий юу?
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэсэн биш. Харин том хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөлд Монгол Улс гадаадын томоохон компани болон үндэстэн дамнасан корпорациудтай ижил тэгш хэмжээнд харилцан ойлголцоход дэмжлэг үзүүлэх зорилготой баталсан хууль. Энэ хуулийн талаархи гадаадын хөрөнгө оруулагчдын эргэлзээ, тээнэгэлзээ нь сонгуулийн өмнө богино хугацаанд гарсан, тодорхой хэмжээнд ярьж ойлголцоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Стратегийн ач холбогдолтой салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл харилцаа холбоо гэсэн гурван салбарыг тодорхойлсон. Энэ бол хориглосон биш, зөвшөөрөл олгох тухай хууль байгаа. Сонирхоод байгаа заалтыг нь хэлэхэд “стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарвал Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсэн. Дараа нь мөн “гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийднэ” гэсэн. 11 дүгээр сард багтаан Засгийн газраас энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам баталж гаргана.
-Засгийн газар болон Оюу толгой компанийн хооронд хийсэн гэрээнд өөрчлөлт оруулснаар Монгол Улсыг гуравдагч хөрш орнуудын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ талаархи таны бодол. Төсвийн тооцоонд Оюу толгой компанид тавих өсөн нэмэгдэх орлогын татварын тухай тусгасан нь хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдөхөөр байна. Энэ гэрээг дахин задлахгүйгээр талуудыг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?
-Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь өөрчлөх буюу шинээр авч үзэх санал гаргаагүй. Харин өмнө байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг авч үзье. Шаардлагатай бол хэрэгжилтийг нь хангах үүднээс гэрээний зарим заалт дээр ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Жишээ хэлэхэд, хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн гол зүйл нь анхны хөрөнгө оруулалт. Энэ нь гэрээгээр тохиролцсоноор бол 4,7 тэрбум ам.доллар. Гэтэл өнөөдрийн байдлаар анхны хөрөнгө оруулалт 7,1 тэрбум ам.доллар болоод байна. Энэ нь Монгол Улсын гаргаж байгаа хувь хэмжээ, зээлээр авч байгаа мөнгөний хэмжээ их болж байна. Манай гэрээнд анхны хөрөнгө оруулалт өөрчлөгдвөл техник эдийн засгийн үндэслэлд нөлөөлнө. Улмаар энэ гэрээгээр тохирсон хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзсэн. Иймээс дахин ярья гэж байгаа.
-Засгийн газар 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ төсөлд 2013 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж ирсэн. Тэгсэн атлаа төсвийн орлогыг 35 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ хоёр үзүүлэлтийг хангах бодит боломж бий юу?
-2013 оны төсөв хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, энэ төсөвт Засгийн газрын бодлого хараахан тусч амжаагүй. Бид дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай зарлагаа тавихаар оруулсан. Төсвийн орлогыг нэмэх олон боломжийг Засгийн газар тусгасан.
-Хэрэв Чингис хаан өнөөгийн цаг үед амьдарч байсан бол тэр хөдөө биш Улаанбаатар хотод амьдрахыг хүсэх болов уу?
-Тэгэх байсан байх. Гэхдээ хэлэхэд хэцүү. Улаанбаатарт бүх юм байгаа учир Чингис хаан энд л амьдрах байсан байх. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын бодлого зорилго дөрвөн жилийн дараа Чингис хаан 21 аймгийн төвийн хаана нь ч гэсэн очоод амьдрах тийм нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.
“Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” арга хэмжээнд зориулан дипломат төлөөлөгчийн газар, байнга ажиллаж байгаа сурвалжлагч нараас асуултуудыг нь 10 дугаар сарын 22-ноор тасалбар болгон урьдчилж авчээ. Энэхүү асуултуудад Ерөнхий сайдын өгсөн хариултыг хүргэж байна.-2013 оны хувьд Засгийн газраас тавьж байгаа гурван гол зорилт юу вэ?

0 Сэтгэгдэл