Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
 Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН УРТ ГҮҮР, ЖААЗАН ГҮҮР, УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ШААРДЛАГАТАЙ АРМАТУР БЭЛДЭЦИЙН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 
Өнөөдрийн байдлаар: 
- Урт гүүрийн өрөмдмөл шон суурь-114ш, тулгуур-1ш, 
- Хуваарилах хавтан /доод хөндлөн нуруу/-6ш, 
- Ус зайлуулах хоолойн 12 байршилд суурийн ухмалын ажил, 
- Элс хайрган суурийн ажил 2 байршилд хоолойн, 
- Дөрвөлжин хоолойн доод хавтангийн арматурчлал болон бетон цутгалтын ажил 2 байршилд 
- Жаазан гүүрийн суурийн ухмалын ажил 1 байршилд тус тус хийгдээд байна.

хүрээнд 9413.54 метр урт гүүрийн ажилд 6,403.59 тонн, жаазан гүүрийн ажилд 568.6 тонн, 19 байршлын дөрвөлжин хоолойн ажилд 826.06 тонн, 9 байршлын дугуй хоолойн ажилд 77.73 тонн арматур ашиглахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр нь БНХАУ-ын GB/T149962-2020, TB 10092-2017 болон MNS JIS G3112:2002 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч байгууллага нийт 2,147.99 тонн арматурын бэлдэцийг бэлтгээд байна.
 Арматур бэлтгэх талбайд арматур ороох машин, арматур шулуутгагч машин тус бүр хоёр ширхэг, арматур тасдагч, матагч тус бүр дөрвөн ширхэг, найман ширхэг цахилгаан гагнуурын аппарат, хоёр арматур тээвэрлэх машин, дөрвөн автокран, 53 ажилтан ажиллаж байна.

Арматур бэлтгэх талбай нь цаг агаарын нөхцлөөс шалтгаалан ажлын тасалдал үүсэхээс сэргийлэх, логистикийн зардлыг бууруулах, материалын хаягдлыг багасгах, бүтээн байгуулалтын ажлын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Төслийн Хяналтын хэлтсийн инженер, техникийн ажилтнууд  арматурын чанарыг нарийн хянаж, барилгын аюулгүй байдал, хийц бүтээцийн чанарын шаардлага хангах зорилгоор төмөр замын барилгын стандарт, зураг төслийн шаардлагын дагуу хяналт тавин ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан