Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР БОЛОН CRCC КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юүшэн, дэд Консул Хасмөрч, Атташе Ли Жишэнь нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөл, мөн CRCC компанийн төслийн менежер Ван Сүнтао, ерөнхий инженер Лио Пэйхуй нарын баг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллалаа. Уулзалтын үеэр төслийн талбайн бүтээн байгуулалтын явц, хил орчмын бүсэд хэрэгжүүлж буй хамтарсан ажлууд, цаашдын зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцож, талууд харилцан санал бодлоо илэрхийлэв.
БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юүшэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж танилцсаны дараа “Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой томоохон төсөл юм. Консулын газар бүх талаар дэмжиж, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах болно” хэмээн онцлов.

Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд төслийн гүйцэтгэл, инженерийн шийдэл, хил орчмын бүсэд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, төслийн ажлыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхийн төлөө хоёр улсын хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэлээ.

0 Сэтгэгдэл





















