Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минь Жуаньтай уулзлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.04.18) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минь Жуаньтай Төрийн ордонд уулзалт хийлээ.

Талууд уулзалтын эхэнд хоёр улсын тээврийн салбарын сүүлийн хугацаанд болж өрнөсөн үйл явдлуудын үр дүн болон явц байдалд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд харилцан мэдээлэл солилцож ярилцлаа. 

Энэхүү уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын байгууламжийг барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлын талаар санал солилцсон  бөгөөд Зам тээврийн сайдын зүгээс Монголын талаас уг нээлтийн ёслолын ажиллагааны бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг өглөө. 

Тэрээр цааш нь онцлохдоо Монгол Улс энэ том үйл явдалд онцгой анхаарч Засгийн газрын тэргүүн, холбогдох сайд нар зэрэг өндөр түвшинд оролцохоор бэлтгэж байгаа тул харилцан хүндэтгэлтэй хандаж, Хятадын талаас мөн зохих түвшний албан тушаалтнуудыг оролцуулахад Элчин сайдын зүгээс анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.

Элчин сайдын зүгээс сайдын өгсөн мэдээллийн дагуу Хятадын Гадаад харилцааны яам болон Хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг байгууллагуудад Монголын талын санал мэдээллийг шуурхай дамжуулан өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

БНХАУ-ын зүгээс дэлхий дахины худалдаа, эдийн засгийн хэвийн үйл явцад тогтворгүй, тодорхой бус нөхцөл байдал бий болж буй энэ цаг үед хөрш зэргэлдээ орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэн өргөжүүлэхэд анхаарч буй талаар хэлж, энэ бодлого чиглэл нь Монгол Улстай явуулж буй харилцаатай бүрэн нийлж байгааг онцлон тэмдэглэв.

Талууд ирэх сард  хийхээр төлөвлөж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын байгууламжийг барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэлийн талаар тогтмол мэдээлэл солилцож, шаардлагатай тохиолдолд биечлэн уулзаж шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахаар харилцан тохиролцов.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан