Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Ц.Идэрбат: Агро Секторт зөвхөн хөрөнгө бус, технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ СОР17 | DAY 8 COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ Ц.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг СОР-ын санхүүжүүлагч нар танилцуулж байна Амина Мохаммед :Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Монголын нүүдэлчид ба адуу” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд эхэллээ.

Хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ “Адуу бол хүн төрөлхтний хөгжлийн түүхийг бүтээлцсэн үнэт өв бөгөөд Монгол нутаг Төв Азийн адууны соёлын хамгийн эртний ул мөрийг өөртөө агуулсан түүхэн үнэ цэн бүхий газар юм” хэмээн онцлов.

Мөн “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цаашид уламжлал болгон хөгжүүлж, Монголын нүүдлийн соёл, адууны өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийд сурталчлах нь чухал болохыг тэмдэглэлээ.

Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулж байна.

Хуралд Монгол, Их Британи, ОХУ, Казахстан, Япон зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, адууны соёлын өв, археологи, түүх, генетик, эдийн засаг, худалдааны чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ хэлэлцэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан