Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ГИШҮҮДИЙН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ КАРТ
Төр түшилцэн суугаа эрхэм гишүүд чуулганд хүрэлцэн ирээгүй нэгнийхээ картыг ашиглан ирцэнд бүртгүүлж, өмнөөс санал өгөх явдал цөөнгүй гардаг. Үүнээс нь болж олонхи цөөнхийн бүлгийнхэн маргах нь бий. Хүний өмнөөс санал өглөө гэж нэг хэсэг ундууцаж байхад нөгөө талдаа “намайг дарчихаарай гэсэн зөвшөөрсөн юмаа” гээд л дарж байх жишээтэй. Ийм зүйл чуулганы нэгдсэн хуралдааны үед байнга гардаг гэхэд нэг их хилсдэхгүй. Өнгөрсөн парламентад гишүүн байсан Батж.Батбаяр нэг хуулийн төсөл батлах үед дөрвөн гишүүний товчлуурыг дарж, өөрөөсөө гадна гурван хүний өмнөөс санал өгч байсан. Харин МАН-ын гишүүн түүнээс яаж дутах вэ гэсэн шиг зургааг дарж рекорд тогтоосон юм. Түүнээс хойш энэхүү амжилт нь хэд хэдэн удаа эвдэгдэж, өөрчлөгдсөн гэдэг. Цаашид ч сүүлийн амжилтыг эвдэх сонирхолтой түшээд өрөөлийн кноп сул эсэхийг ажин, хууль тогтоох танхим дундуур эрч хүчтэйгээр холхин хуруугаа өвдтөл товчлуур дарж, нэг санал хураалтын хугацаанд хэчнээн хүний өмнөөс санал өгөв гэдгээ тоолж, амжилтын дэвтэртээ тэрлэн суух биз. Ерөнхийдөө ийм маягийн уралдаан шахуу зүйл бий болсон нэг шалтгаан бий. Тэр нь, хуралдаа хүрэлцэн ирдэггүй, өөрийн биеэр санал өгөхийг хүсэхгүй гишүүдийг ирцэнд бүртгүүлж, төлөөлөх карт гэж зүйл юм. Энэхүү хэн нэгнийг орлох боломжтой цахим картнаас улбаатайгаар тоючлуур дарах тэмцээн парламентад үүссэн хэмээн хуучлах нэгэн байна.
Яахав, чуулганы нэгдсэн хуралдаанд ирэхгүй гэвэл дээрх зүйлээр өөрийгөө төлөөлүүлчихэж байх жишээтэй. Тэгвэл хууль тогтоох байгууллагын бүтцийн хуралдаанд ийм зүйл огт байхгүй буюу картаар ирц бүрдүүлдэггүй. Хувь гишүүн өөрийн биеэр оролцох, ирсэн тохиолдолд бүртгэлд орно. Гэхдээ залхуу нь хүрсэн тохиолдолд танхимд очихгүйгээр бүртгүүлэх нэгэн шилдэг арга бий, тэдэнд. Өнөөдөр техник технологи өндөр хөгжсөн цаг. Тиймээс ч үүнийг ашиглан өөрийгөө бүртгүүлдэг болж. Тодруулбал, хуралдааны танхимд очихоос залхуурсан эрхмүүд хаа ч явсан бай хурал зохион байгуулагч руу утсаар яриад ирцэнд орох жишээтэй. Өөрөөр хэлбэл, “Би удахгүй очлоо. Наад асуудлыг чинь дэмжиж байгаа” хэмээн саналаа давхар өгчихнө. Ингээд л бүх асуудал шийдэгдэж очсон, очоогүй нь ялгаа байхгүй болно. Мөн хуралд ирж бүртгүүлчихээд алга болох нь ч бий. Ийм маягаар хурлаас бултагсад гарахдаа Байнгын хорооны даргын чихэнд хэлэлцэж буй асуудлыг дэмжих эсэхээ шивнэчихээд л гарч одох. Иймэрхүү дүр зураг манай парламентад ёс мэт болчихсон. Ерөнхийдөө маш ардчилсан, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн хууль тогтоох байгууллагатай. Хуралд суух эсэх нь гишүүний эрх мэдэл. Хурал даргалагч нь заавал суу, сонс, саналаа өг гэж шахахгүй. Ирээгүй ч ирцэндээ оруулж, гараад явсан ч саналыг нь хүчинтэйд тооцно. Энэ бол жинхэнэ, ардчилсан Монгол Улсын чөлөөт парламент.
Ийнхүү нэрлэхийн учир нь, эрхэм түшээд маань халдашгүй дархан эрх эдэлж, ажил тасаллаа хэмээн цалингаасаа хасуулаад байхгүй. Ажлын цаг дуусахаас өмнө албан тасалгаагаа орхин гарч, гадуур сэлгүүцлээ хэмээн зэмлүүлдэггүй юм. Дур зоргоороо ажиллах боломжтой сайхан албан тушаал. Өдрийн цагийн хуваариа өөрсдөө зохиож, өрөөнийхөө үүдийг нээлттэй байлгах уу, хаах уу гэдгээ хэнээс ч асуулгүй шийднэ. Гадуур ажилтай гээд л сэлгүүцэж, өрөөндөө сууж байна хэмээн хэлж, саналаа дуулгаад ширээнийхээ ард санаа амар сууж болдог. Ийм зүйл хийснийх нь төлөө тэдэнд хэн ч хариуцлага тооцохгүй, бас буруу зүйл хийлээ гэж зэм их хүртээхгүй. Ийм л байдлаар явж ирсэн тэд ирээгүй, ирсэн гэж бие биеэ л шүүмжилнэ. Энэ нь, иргэдийн сэтгэлд нийцэж, хэзээ ч таатай харагдаагүй. Дээр дурдсан бүхнийг шүүмжилдэг ч өнөөг хүртэл засагдаагүй. Бахь байдгаараа л явсаар. Гишүүдийг хэзээнээс хурал чуулганд нь байнга суулгаж, өөрийн биеэр санал өгүүлдэг болох нь тодорхойгүй байна. Мөн хариуцлага тооцох асуудал ч хэрэгтэй мэт.
Юутай ч, эхний ээлжинд ирц бүрдүүдэх асуудлыг цэгцлэх нь зүйтэй байх. Энэ алхамыг ч удахгүй хийх нь. Эрхэм гишүүдийг орлодог картын системийг халж, хурууны хээгээр бүртгэх ажил хийх юм байна. Үүнийг БНСУ-ын Засгийн газрын 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийж хэрэгжүүлэх юм. Ямартай ч энэ ажил хэрэгжвэл чуулганы хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж, ирцэндээ бүртгүүлэхээс өөр гарцгүй болох нь. Магадгүй хурууны хээгээ хувилан бусдад тараан өгчихгүй бол эрхэм түшээд өөрийн биеэр залран ирэхээс өөр гарцгүй. Гэхдээ он гарахаас өмнө энэ ажлыг хийж хэрэгжүүлж амжихгүй нь ойлгомжтой. Иймд хуучин ёс заншлаараа хурлаа үргэлжлүүлсээр байх нь.

0 Сэтгэгдэл