Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТАКЭНОРИ ШИМИЗҮ: ЯПОНД ЗАМ, БАРИЛГЫН АЖИЛД 50-100 ЖИЛИЙН БАТАЛГАА ШААРДДАГ

Ухаалаг сайт ASSA.mn нь өөрийн сэтгүүлтэй билээ. Манай ASSA сэтгүүл Аэро монголиа, Монголиан айрлайнс, Из нисийн онгоцонд зорчигчдын унших дуртай сэтгүүл болоод удаагүй ч олны талархлыг хэдийнээ хүлээгээд байгаа билээ. Сэтгүүлийнхээ дугаар бүрт Монголд суугаа Элчин сайдуудаас ярилцлага авдаг уламжлалтай юм. Өмнө нь АНУ, Хятад, ОХУ-ын элчин сайдуудаас ярилцлага авч байсан юм. Их бүтээн байгуулалтаар амьсгалж буй дөрөв дэх дугаарынхаа “Элчин сайд ярьж байна” буланд бид Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг урьсан юм. Бидний яриа олон сэдвээр өрнөж болох ч, өндөр хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг арлын Японы бүтээн байгуулалтын туршлагыг хуваалцахыг гол чигээ болгосон юм.
-Манай орон их бүтээн байгуулалтын гараан дээр ирээд байна. Зам, орон сууц, эмнэлэг, сургууль гээд л... Тиймээс бүтээн байгуулалтын өндөр хөгжилтэй Япон орны туршлагаас хуваалцахаар бид таныг зорьсон юм.
-Япон бол хот байгуулалтын эртний түүхтэй, арвин туршлагатай орон. Одоогоос 120 жилийн өмнө буюу Мэйжигийн үеэс л орчин үеийн хотын хөгжил, барилгажилт, хот төлөвлөлт зэргийг маш хатуу чанга хуулиар зохицуулж ирсэн. 1919 оноос одоогийн “Хотжилт, барилгажилтын хууль” болон “Хот төлөвлөлтийн хууль”-ийг мөрдөх болсон юм. Орчин үед энэ хууль нь “Шинэ хот төлөвлөлтийн хууль” болж өөрчлөгдөөд байна. Энэ хуулиар засаг захиргаа, дүүргийн хуваарилалт, барилга байгууламж барих зөвшөөрлийн тогтолцоо нь мөн энэ хуулиар зохицуулагдсаар ирсэн. Гэхдээ мэдээж, цаг үеэ дагаад эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Япон улсын “Хот төлөвлөлтийн хууль”, “Барилгын стандартын хууль” нь үргэлж харилцан уялдаа холбоотой явдаг. Жишээлбэл, эзэмшлийн талбайн хэмжээ, барилга барих талбайн харьцаа, барилгын доторх багтаамжийн харьцааг хот төлөвлөлтийн хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Мөн “Барилгын стандартын хууль”-д бүх засмал замын өргөний хэмжээг заасан байх жишээтэй. Түүнчлэн хувь хүний эзэмшлийн газрыг нийтийн хэрэгцээнд ашиглахад тавигдах журам, торгуулийн системийг хуульчилсан. Ингээд хуулиа маш сайн дагаж мөрддөг, хяналтаа сайн тавьдаг учраас хот төлөвлөлтийн алдаа бага гардаг гэсэн үг.
-Япон бол хүн ам ихтэй хэрнээ газар нутаг жижигтэй, дээрээс нь гайхамшигтай өндөр зохион байгуулалттай ард түмэн. Манай Улаанбаатарт харин хүний даац хэтэрлээ гэх юм. Тиймээс бидэнтэй жижиг газар нутагт олон хүн амыг хэрхэн бэрхшээл багатай амьдруулдаг туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Япон улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 387 мянган хавтгай дөрвөлжин километр. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн ердөө дөрөвний нэгтэй тэнцэнэ. Тэгсэн хэрнээ Японы нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг ой мод эзэлдэг, хүн ам нь ердөө үлдсэн 30 хувьд нь л суурьшдаг. Дээрээс нь манай орны хүн ам 130 саяд хүрсэн. Тэдний гуравны нэг нь буюу 35 сая нь нийслэл Токио болон зэргэлдээх дүүргүүдэд амьдарч байна. Нэг хавтгай дөрвөлжин километр талбайд 4000 орчим хүн ногддог бол Улаанбаатар хотын нэг хавтгай дөрвөлжин километр талбайд ногдох хүний тоо 254 орчим. Бидний эрхэмлэдэг зүйл, давуу тал гэвэл тун товчхоноор тайлбарлавал, ашиглалт сайтай, чанартай барилга, орон сууц барих стандартыг маш хатуу хуульчилсан. Бас байгаль орчинд ээлтэй хот төлөвлөлтийг хууль, дүрмээрээ баримталдаг.
-Танай оронд далайн хар шуурга, газар хөдлөлт гээд л байгалийн аюултай үзэгдэл ойр ойрхон болдог. Гэвч энэ бүхнийг даваад гардаг зам, барилгын стандарт, арга технологи тань их сонин байдаг л даа. Тэгвэл зам, барилгад ямар стандарт мөрдөгддөг юм бэ?
-Тийм ээ. Япон улс жил бүр далайн хар шуургатай нүүр тулж, их борооноос болж үерт автаж, газар хөдөлдөг. Тийм ч учраас байгалийн гамшигтай хийх тэмцэлдээ зам, хот төлөвлөлт, дэд бүтцийг хамтад нь авч үзсээр ирсэн. Бид дээрх байгалийн аюулт үзэгдэлтэй тэмцэж сурсан учраас 50-100 жил тэсвэртэй байх технологийг барилга, замын ажилдаа мөрддөг. Үүний тулд бид чанартай технологи мөрдөж, боловсон хүчнээсээ ч өндөр ур чадвар шаарддаг. Тэгээд ч Японд зам бол япон хүний эдийн засаг, өдөр тутмын амьдрал, соёлын салшгүй хэсэг.
-Японд бас барилгын зардлыг тооцох арга нь их өөр гэж сонссон. Байгалийн гамшгаас болж эвдэрч, нурсан тохиолдолд засч, сайжруулах зардлыг нь хүртэл төлөвлөдөг гэсэн?
-Зам, барилгын ажлын хөрөнгийг зөвхөн барилгын ажилд шаардагдах зардлаар тооцох нь буруу. Зам, барилга барих зардлаас гадна төлөвлөгөө, дизайнаас эхлээд тээвэрлэлт, засвар үйлчилгээ цаашилбал олон жилийн элэгдлээс болоод нураах хүртэлх бүх зардлыг тооцож гаргадаг. Ингэсний дараа тухайн ажилд шаардагдах нийт хөрөнгийн хэмжээг тогтоодог. Энэ нь зөвхөн зам, барилга төдий биш гүүр, нүхэн гарц зэрэг барилгын бүхий л ажилд адилхан мөрдөгддөг. Ингэж тооцоолж чадвал барилга баригдсаны дараах даатгал, засвар, нөхөн сэргээлт зэргийг шийдэхэд амар болдог.
-Япончуудын барьсан Нарны замыг монголчууд их үнэлдэг. Энэ зам танай орны мөрддөг стандартыг зуун хувь хангасан уу?
-Манай улсын Засгийн газар “Хөгжлийн албан ёсны тусламж”-ийн хүрээнд Япон компанийн гүйцэтгэлтэйгээр Улаанбаатар хотод “Нарны зам”, Багануур дүүрэгт зүүн чиглэлийн хатуу хучилттай гол авто замыг тус тус тавьсан. Эдгээр замын чанараас Япон технологи харагдах байх. Харамсалтай нь Монгол Улсад гадаад орнуудаас сэлбэг хэрэгсэл оруулж ирэхдээ дан ганц эхний ээлжинд шаардагдах зардлыг анхаарсан хэвээр байна. Бүтээн байгуулалтыг бага зардалд л хийлээ гэхэд, цаашид гарах засвар үйлчилгээ, хяналт, даатгал, урт хугацааны зээлийн хүү төлөлт, устгалд оруулах хүртэлх хөрөнгийг тооцоолдоггүй. Үүнээс болж эцсийн дүнд нийт зардал нь харьцангуй өндөр гардаг. Тиймээс монголчууд цаашдаа зам барилгыг төлөвлөхөөсөө, нурааж устгах хүртэлх бүх зардлыг тооцоолдог болмоор байна.

-Японд болсон аймшигт цунамиг монголчууд сэтгэл өвдөн харж, бас их харамссан. Энэ гамшгийн дараах сэргээн босголт ямар шатандаа яваа бол?
-Гамшигт нэрвэгдсэний дараах сэргээн босголт цаг хугацаа их шаарддаг. Гэсэн хэдий ч Япон улс бүхий л хүч бололцоогоо шавхан алхам алхмаар урагшилж, сэргээн босголтын ажил өрнүүлж байна. Япон улсын Засгийн газар “Сэргээн босголтын хороо”-г шинээр байгуулж, сэргээн босголтын ажлын үе шаттай төлөвлөгөө зохиож, улс, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хүчээ нэгтгэн ажиллаж байна. Дашрамд, Япон улсад гамшиг тохиолдсоны дараа Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн уриалгаар Япон улсад нийт гурван сая гаруй ам.долларын тусламж үзүүлснээс гадна яаралтай аврах баг илгээж, хэд хэдэн удаагийн тусламжийн бараа ирүүлж, цаг алдалгүй халуун дулаан тусламж үзүүлсэн. Тиймээс Монголын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа дахин илэрхийлье.
-Япон бол жинхэнэ үйлдвэрлэгч орон. Дэлхийд ийм өндөр байр суурь эзэлтлээ хөгжсөн үйлдвэрлэлийн нууцаасаа заримыг нь задалбал ямар вэ?
-Япон бол газрын баялаггүй орон. Тиймээс дайны дараа гадаад орноос ашигт малтмал импортлох, боловсруулах, экспортлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэнд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх зэрэгт ихээхэн анхаарч байсан. Тухайн үед хөгжиж буй орнууд бага зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол Япон улс чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгосон. Бусад орны үйлдвэрлэл ганхаж эхэлсэн бол Япон үйлдвэрлэлийн орон гэдгээрээ дэлхийд танигдаж эхэлсэн шүү дээ. Энэ бол бидний нэг онцлог. Нөгөөтэйгүүр орон сууц, зам, олон нийтийн байгууламж, дэд бүтэц тухайн үед төдийлөн хөгжөөгүй байсан тул гадаад худалдаанаас ирсэн бүх ашгаараа ард түмэн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. Ингэж зам, дэд бүтцээ сайжруулснаар үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний эргэлт идэвхжиж, дотоодын эрэлт ч бас өссөн. Энэ нь Япон улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн тулгуур болсон юм уу даа.
Япончууд ажлыг үнэн лаг хийдэг шүү. Бүх замаа тэднээр хийлгэчихээд санаа амар явах юмсан.

0 Сэтгэгдэл
2012.11.03