Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Улс төр сонирхохооргүй баяжчихсан уу бид чинь
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-уудыг сонгох сонгууль болж өнгөрлөө. Угтаа бол хууль тогтоох дээд байгууллага-УИХ-ын гаргасан бодлого шийдвэр, Гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж байгаа ажлыг анхан шатанд нь, яг газар дээр нь хэрэгжүүлэх байгууллага, зарим хүний хэлээд байгаагаар аймаг суманд, айл гэрт нь хэн яаж хүргэх вэ, тэр нь иргэдийн амьдралд хэрхэн тусах вэ гэдгийг хариуцах хүмүүсээ сонгож байгаа хэрэг шүү дээ.
Гэтэл.....гэтэл манай иргэдийн сонгуулийн ирц улам л доошлоод байдаг. Нийтдээ 6,5 тэрбум төгрөг заран байж явуулсан сонгууль зарим тойрог, хэсгийн хороодод дахиж мэдэхээр болчихоод байж байдаг.
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсгийн хороод, үүн дээр зарим аймгийн хэсгийн хороодод ч сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүй гэсэн тоо гарч байгаа бололтой. Нийслэлийн хэмжээнд 357 хэсгийн хороонд санал авснаас 186 буюу 52.2 хувьд нь сонгуулийн ирц хүрээгүй учир хүчингүй боллоо гэсэн урьдчилсан дүн байна.
Энэ чинь хөдөө орон нутгийг бодвол нэг л хонхорт сайндаа автобусаар бол нэг хоёр буудал явах газарт болж байгаа сонгууль шүү дээ, гэтэл энэ.
Ер нь орон нутгийн сонгууль намар, УИХ-ын сонгууль өнгөрөөд хэдхэн сарын дараа болдгоос ч тэр үү ирц нь үргэлж л хүрэхтэй үгүйтэй байдаг. Сайндаа л улсын хэмжээгээр 60 хүрэхтэй үгүйтэй.
Өндөр хөгжилтэй, амьжиргааны түвшин дээгүүр, нэг хүнд ногдох ДНБ нь өндөр орнуудад хүмүүс нь өөр өөрсийн ажлаа хийгээд, бизнесээ эрхлээд орлого олоод явчихдаг, тэр хэрээрээ амьдрал нь гайгүй болохоор тэр албан өрөөнд хэн сууна, аль намын ямар дарга байна ёстой надад хамаа алга гээд үхрээ хариулаад явчихдаг, ачаагаа зөөгөөд, наймаагаа хийгээд байж байдаг нэг янз байдаг байна.
Эсвэл зэвсэгт мөргөлдөөн дайн самуунд идэгдсэн, тэртэй тэргүй аль нь ч байсан энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж гутарсан, хүн амынх нь олонхи бичиг үсэгт тайлагдаагүй оронд нэг сонгуульд оролцох тухай боддоггүй “сэтгэл амар” байдаг гэдэг.
Гэтэл манайхан. Ерөөсөө л сонгууль гэхээр хойш суугаад сурчихсан. УИХ-ын сонгуульд ч их л сайндаа нийт сонгогчдын 60 гаруйхан хувь нь л оролцоно. Орон нутгийн сонгуулийг бүр тоохгүй.
Тэгэхээр манайхан сонгуульд оролцох сонирхолгүй хүмүүсийн тухай дээр өгүүлсэн хоёр төрлийн аль нь вэ. За хоёр дахь нь л лавтай биш. Улс орон тайван уу гэвэл тайван, бичиг үсэгт тайлагдсан уу, юмны наад цаадыг ойлгох уу гэвэл ойлгоно. Хүн амын 95-аас дээш хувь нь бичиг үсэгтэй орон гэж гайхуулна.
Тэгвэл эхнийх нь юм уу. Нэг хүнд ногдох ДНБ гээд том юм ярихаа больё гэхэд ядуурал ямар түвшинд байгаа билээ. Хүн ам руугаа, амьжиргаа руугаа чиглэсэн ямар их ажил хийх шаардлагатай байгаа билээ. Ард иргэд нь ч аргагүйн эрхэнд төрдөө ямар их хандмаар байгаа билээ дээ. Төрөөс олны төлөө хийж байгаа ажил бүхэн, өнөө л ядуурлыг бууруулах, ажил хөдөлмөр эрхлүүлэх гээд бүхий л ажил орон нутгийн төр захиргааны байгууллагаар дамждаг. Энэ талаар танил талаа харлаа, намаар нь ялгаварлалаа, хүн бүрт хүргэсэнгүй гэсэн хэл ам аймаг сум, баг бүрт гардаг.
Тэгэхээр төрийн бодлогыг жинхэнэ ёсоор нь хүн нэг бүрт, хэрэгтэй гэсэн тэр өрхөд нь хүргэх шударга төр тэнд хэрэгтэй баймаар. Ийм болгохын тулд хүн бүр сонгуульд оролцож саналаа нэмэрлэж байж сайн засаглалаа сонгомоор.
Гэтэл яагаад сонгуульд оролцохгүй байна вэ. Аймгийн, сумын, багийн дарга удирдлагаа шүүмжлээд болохгүй бүтэхгүй байгааг нь гайхаад байдаг атлаа яагаад сонгуульд оролцдоггүй байна аа гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.
Дээрх хоёр хариултын аль нь ч биш юм чинь гурав дахь хувилбар хэрэгтэй болох нь тодорхой.
Энэ бол монголчууд төрийн байгууллагадаа үнэхээр итгэхээ больчихож. Хамгийн эхлээд л сонгуульд бүр итгэхээ больчихсон. Саналаа өгөөд л байдаг, дүн нь шал өөр гардаг. Аймаг суманд бол бүр мэддэг болчихсон, “ Өө за сонгуулийн хороонд тэр тэр байгаа юм билээ. Энэ сонгууль шударга болохгүй ээ. Тэр намын талд л гарна” гээд “За саналаа өгөөд өгөөд нэмэргүй” гээд очдоггүй.
Нөгөө нэг зүйл нь ерөөсөө төрдөө итгэхээ больсон хэрэг. Сумын ИТХ, ЗДТГ гэж нэг хэдэн хүн байж л байдаг. Зээл тусламж, баяр ёслол, арга хэмжээ хэдхэн хүний дунд л нэг намаар, эсвэл ах дүү нарын хооронд болоод өнгөрдөг. Тэнд очиж өргөдөл гомдол хэлсэн, хаданд хашгирсан хоёр адилдаа адил, годилдоо годил. Ер нь тэгээд сумын дарга нар байсан байгаагүй, би ажлаа хийгээд малаа маллаад хоосон хонохгүй, хоёр идэхгүй амиа аргалаад байна гээд сонгуульд ач холбогдол өгөхөө больчихож.
Өнгөрсөн 20 жилд хөдөө орон нутаг, ард иргэдийг чухам үнэндээ яг ийм болгочихож. Үнэхээр ч УИХ, Засгийн газрын гишүүд дундаас “төрөөс төрсөн тэрбумтан” бий болсонтой адил аймаг, суманд эдний жижигхэн “матрёшка”-нууд болох “саятангууд” төрөн гарснаас биш тухай тухайн нутаг дэвсгэрийнхээ ард иргэдийн төлөө огт ажиллаж байгаагүйгээс тэнд төр засгийн байгууллага байна уу, үгүй юу нэг их ач холбогдолгүй болчихсон хэрэг.
Яахав тун нэг аахар шаахар иргэний бүртгэл, нийгмийн даатгал, татвар гээд албан үүргээ хэрэгжүүлэх төдийгөөр л хүнд үйлчилсэн болж харагдаад байхаас биш бусдаар бол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, байлаа гээд анзаарагдахгүй, байсангүй гээд үгүйлэгдэхгүй болохоор ард иргэд тоохоо, яг үнэндээ бол бүр итгэхээ болчихсон юм байна. Харин тэр дарга нар нь бол өөрсдөө тэр байшин, албан тушаал тамгыг ашиглаад бүр товхийчихсон, түүндээ бүр амташчихсан хүмүүс байгаад байдаг.
“Тэр балай юманд чинь очиж цагаа үрээд яах вэ. Амьдралд ямар нэмэртэй биш” гэдэг үг зүгээр ч нэг гараад ирээгүй болов уу.
Өнгөрсөн 20 жилд монголын төр гэж бараг байхгүй байсан болохоор аргагүй л дээ. Төрд гарсан дуракууд өөрсдийгөө л бөөцийлөөд ард түмнээ хайхрахаа больчихсон болохоор байсан байгаагүй ялгаагүй гэдэг ч үнэн шүү.Зөв л бичиж дээ
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-уудыг сонгох сонгууль болж өнгөрлөө. Угтаа бол хууль тогтоох дээд байгууллага-УИХ-ын гаргасан бодлого шийдвэр, Гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж байгаа ажлыг анхан шатанд нь, яг газар дээр нь хэрэгжүүлэх байгууллага, зарим хүний хэлээд байгаагаар аймаг суманд, айл гэрт нь хэн яаж хүргэх вэ, тэр нь иргэдийн амьдралд хэрхэн тусах вэ гэдгийг хариуцах хүмүүсээ сонгож байгаа хэрэг шүү дээ. Гэтэл.....гэтэл манай иргэдийн сонгуулийн ирц улам л доошлоод байдаг. Нийтдээ 6,5 тэрбум төгрөг заран байж явуулсан сонгууль зарим тойрог, хэсгийн хороодод дахиж мэдэхээр болчихоод байж байдаг.
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсгийн хороод, үүн дээр зарим аймгийн хэсгийн хороодод ч сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүй гэсэн тоо гарч байгаа бололтой. Нийслэлийн хэмжээнд 357 хэсгийн хороонд санал авснаас 186 буюу 52.2 хувьд нь сонгуулийн ирц хүрээгүй учир хүчингүй боллоо гэсэн урьдчилсан дүн байна.
Энэ чинь хөдөө орон нутгийг бодвол нэг л хонхорт сайндаа автобусаар бол нэг хоёр буудал явах газарт болж байгаа сонгууль шүү дээ, гэтэл энэ.
Ер нь орон нутгийн сонгууль намар, УИХ-ын сонгууль өнгөрөөд хэдхэн сарын дараа болдгоос ч тэр үү ирц нь үргэлж л хүрэхтэй үгүйтэй байдаг. Сайндаа л улсын хэмжээгээр 60 хүрэхтэй үгүйтэй.
Өндөр хөгжилтэй, амьжиргааны түвшин дээгүүр, нэг хүнд ногдох ДНБ нь өндөр орнуудад хүмүүс нь өөр өөрсийн ажлаа хийгээд, бизнесээ эрхлээд орлого олоод явчихдаг, тэр хэрээрээ амьдрал нь гайгүй болохоор тэр албан өрөөнд хэн сууна, аль намын ямар дарга байна ёстой надад хамаа алга гээд үхрээ хариулаад явчихдаг, ачаагаа зөөгөөд, наймаагаа хийгээд байж байдаг нэг янз байдаг байна.
Эсвэл зэвсэгт мөргөлдөөн дайн самуунд идэгдсэн, тэртэй тэргүй аль нь ч байсан энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж гутарсан, хүн амынх нь олонхи бичиг үсэгт тайлагдаагүй оронд нэг сонгуульд оролцох тухай боддоггүй “сэтгэл амар” байдаг гэдэг.
Гэтэл манайхан. Ерөөсөө л сонгууль гэхээр хойш суугаад сурчихсан. УИХ-ын сонгуульд ч их л сайндаа нийт сонгогчдын 60 гаруйхан хувь нь л оролцоно. Орон нутгийн сонгуулийг бүр тоохгүй.
Тэгэхээр манайхан сонгуульд оролцох сонирхолгүй хүмүүсийн тухай дээр өгүүлсэн хоёр төрлийн аль нь вэ. За хоёр дахь нь л лавтай биш. Улс орон тайван уу гэвэл тайван, бичиг үсэгт тайлагдсан уу, юмны наад цаадыг ойлгох уу гэвэл ойлгоно. Хүн амын 95-аас дээш хувь нь бичиг үсэгтэй орон гэж гайхуулна.
Тэгвэл эхнийх нь юм уу. Нэг хүнд ногдох ДНБ гээд том юм ярихаа больё гэхэд ядуурал ямар түвшинд байгаа билээ. Хүн ам руугаа, амьжиргаа руугаа чиглэсэн ямар их ажил хийх шаардлагатай байгаа билээ. Ард иргэд нь ч аргагүйн эрхэнд төрдөө ямар их хандмаар байгаа билээ дээ. Төрөөс олны төлөө хийж байгаа ажил бүхэн, өнөө л ядуурлыг бууруулах, ажил хөдөлмөр эрхлүүлэх гээд бүхий л ажил орон нутгийн төр захиргааны байгууллагаар дамждаг. Энэ талаар танил талаа харлаа, намаар нь ялгаварлалаа, хүн бүрт хүргэсэнгүй гэсэн хэл ам аймаг сум, баг бүрт гардаг.
Тэгэхээр төрийн бодлогыг жинхэнэ ёсоор нь хүн нэг бүрт, хэрэгтэй гэсэн тэр өрхөд нь хүргэх шударга төр тэнд хэрэгтэй баймаар. Ийм болгохын тулд хүн бүр сонгуульд оролцож саналаа нэмэрлэж байж сайн засаглалаа сонгомоор.
Гэтэл яагаад сонгуульд оролцохгүй байна вэ. Аймгийн, сумын, багийн дарга удирдлагаа шүүмжлээд болохгүй бүтэхгүй байгааг нь гайхаад байдаг атлаа яагаад сонгуульд оролцдоггүй байна аа гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.
Дээрх хоёр хариултын аль нь ч биш юм чинь гурав дахь хувилбар хэрэгтэй болох нь тодорхой. Энэ бол монголчууд төрийн байгууллагадаа үнэхээр итгэхээ больчихож. Хамгийн эхлээд л сонгуульд бүр итгэхээ больчихсон. Саналаа өгөөд л байдаг, дүн нь шал өөр гардаг. Аймаг суманд бол бүр мэддэг болчихсон, “ Өө за сонгуулийн хороонд тэр тэр байгаа юм билээ. Энэ сонгууль шударга болохгүй ээ. Тэр намын талд л гарна” гээд “За саналаа өгөөд өгөөд нэмэргүй” гээд очдоггүй.
Нөгөө нэг зүйл нь ерөөсөө төрдөө итгэхээ больсон хэрэг. Сумын ИТХ, ЗДТГ гэж нэг хэдэн хүн байж л байдаг. Зээл тусламж, баяр ёслол, арга хэмжээ хэдхэн хүний дунд л нэг намаар, эсвэл ах дүү нарын хооронд болоод өнгөрдөг. Тэнд очиж өргөдөл гомдол хэлсэн, хаданд хашгирсан хоёр адилдаа адил, годилдоо годил. Ер нь тэгээд сумын дарга нар байсан байгаагүй, би ажлаа хийгээд малаа маллаад хоосон хонохгүй, хоёр идэхгүй амиа аргалаад байна гээд сонгуульд ач холбогдол өгөхөө больчихож.
Өнгөрсөн 20 жилд хөдөө орон нутаг, ард иргэдийг чухам үнэндээ яг ийм болгочихож. Үнэхээр ч УИХ, Засгийн газрын гишүүд дундаас “төрөөс төрсөн тэрбумтан” бий болсонтой адил аймаг, суманд эдний жижигхэн “матрёшка”-нууд болох “саятангууд” төрөн гарснаас биш тухай тухайн нутаг дэвсгэрийнхээ ард иргэдийн төлөө огт ажиллаж байгаагүйгээс тэнд төр засгийн байгууллага байна уу, үгүй юу нэг их ач холбогдолгүй болчихсон хэрэг.
Яахав тун нэг аахар шаахар иргэний бүртгэл, нийгмийн даатгал, татвар гээд албан үүргээ хэрэгжүүлэх төдийгөөр л хүнд үйлчилсэн болж харагдаад байхаас биш бусдаар бол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, байлаа гээд анзаарагдахгүй, байсангүй гээд үгүйлэгдэхгүй болохоор ард иргэд тоохоо, яг үнэндээ бол бүр итгэхээ болчихсон юм байна. Харин тэр дарга нар нь бол өөрсдөө тэр байшин, албан тушаал тамгыг ашиглаад бүр товхийчихсон, түүндээ бүр амташчихсан хүмүүс байгаад байдаг.
“Тэр балай юманд чинь очиж цагаа үрээд яах вэ. Амьдралд ямар нэмэртэй биш” гэдэг үг зүгээр ч нэг гараад ирээгүй болов уу.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл
zorig
улс төрд итгэхээргүйгээр цөхөраад байна
2012.11.25
2012.11.24
























