Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
“Шүүх амьдралд минь гэрэл гэгээ тусгаж чадлаа”

Шүүгдэгчийн ширээний ард суусан хүн бүр ялтан болдоггүй
Шүүх бол үнэн, худлыг дэнслэдэг байгууллага. Тиймээс шүүгдэгчийн ширээний ард суусан хүн бүр ялтан болдоггүй. Үндсэн хуульд заасанчлан үнэн, худлыг дэнсэлж тухайн хүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно. Тухайн хүнийг аливаа гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдож, тогтоогдсон гэж үзвэл Монгол Улсын нэрийн өмнөөс гэсгээл хүртээнэ. Харин түүнээс болж хохирч, эрх нь зөрчигдсөнийг нь хамгаалдаг. Шүүхийн байгууллагын эмблем дээр дэнс байдгийн учир ч үүнд оршиж, аливаа асуудалд хоёр тал оролцож байдгийг илтгэнэ.
Шүүхээр эрхээ хамгаалуулсан иргэдийн тоог гаргая гэвэл магадгүй хэдэн мянга, саяар ч тоологдох биз ээ. Тэдний төлөөлөл болгон хилс хэрэгт гүтгүүлж, таван жил хууль хяналтын байгууллагын үүд сахисны эцэст шүүхээс цагаатгах тогтоол гардан авсан нэгэн эмэгтэйн тухай энд сийрүүлье.
Д.Энхмандах Улаанбаатар хотод 1969 онд төрсөн. Монгол хэлний багш, нягтлан бодогч мэргэжилтэй энэ бүсгүйн нэр олон нийтэд хэдийнэ танил болжээ. Түүнийг өнгөрсөн таван жилийн турш хулгайч, залилагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэх мэтээр дуудаж, цоллов. Зальжин, цэвдэг сэтгэлтэй, хүн чанаргүй зарим хүний “буян”-аар гэмт хэргийн сэжигтэн нэр зүүж, хэцүү нэртийн хаалга ч татсан. Шоронгийн цементэн шалан дээр 68 хоногийг өнгөрүүлэхдээ хэвлийдээ тээж байсан дөрвөн сартай ихэр үрээ алдсан нь өр өвтгөж, зүрх шимшрүүлмээр. Тэрээр мөрдөн байцаагч, прокурорын шударга бус үйлдийг сөрж зогсч, арга нь барагдаад амьдрах итгэлээ ч гээж буйгаа мэдэгдэн, олон нийт, хэвлэлийнхнээс дэмжлэг, хамгаалалт хүсч байсан нь телевизийн бичлэг, сонины шарласан хуудсанд баримт болон үлджээ. Нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаа гээд өнгөрсөн таван жилийн хугацаанд Д.Энхмандахын амссан хохирлыг тоочоод байвал олон.
Д.Энхмандах энэ оны дөрөвдүгээр сарааас хойш анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн үнэн гэж байдгийг тогтоосон “Иргэн Д.Энхмандахыг цагаатгасугай” гэсэн шийдвэрийг гардчихсан яваа юм. Тэрээр өдгөө хаана, юу хийж, хэрхэн амьдарч буйг нэхэн сурвалжиллаа.
Д.Энхмандах: Ярих ч, яримааргүй ч зүйл их байна
Хамгийн түрүүнд залилангийн гэмт хэргийн сэжигтнээр татсан үед нь Д.Энхмандахыг хамгаалалтад авсан “Эрх чөлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Ариунтуяатай холбогдож, түүний сургийг гаргав. Тэрээр өдгөө Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд нөхөр, таван хүүхдийнхээ хамт амьдарч байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Хэдэн жил хууль хяналтын үүд сахиж, ийш тийшээ явах унааны болон өмгөөлөгчийн зардал гээд үнэндээ байдгаа барсан аж. Бүр орон ч үгүй болсон гэнэ. Хэдхэн хоногийн өмнө сумын Засаг даргын тамгын газрын ажлын албаны байранд нүүж орж, төвхнөжээ. Нөхөр нь сумын байгаль хамгаалагчаар ажилладаг юм байна. Нөхөр нь ажлаасаа халагдчихгүй л бол энэ байранд нэг хэсэгтээ л толгой хорогдох нь.
Өнгөрсөн таван жил сэтгэл санааны хүнд дарамтад байсан учир Д.Энхмандахын бие сайнгүй байгаа, байнга сумын эмнэлгийн эмчийн хяналтад байдаг тухай таагүй мэдээ ч сонслоо. Түүнтэй утсаар холбогдоход, ярилцлага өгөхийг зөвшөөрсөн ч “Хэд хоногийн дараа эргээд холбогдоорой. Эгч нь ярих зүйлээ бодох хэрэгтэй байна. Ярих ч, яримааргүй ч зүйл их байна” гэв.
Хэлсэн ёсоор нь хэд хоногийн дараа дахин түүн рүү утас цохилоо. Эрэгтэй хүн утсыг нь авч байна. “Сайн байна уу. Д.Энхмандах эгчтэй ярих гэсэн юм. “Ардчилал” сонины сурвалжлагч байна” гэхэд минь “Аа тийм үү. Хэд хоногийн өмнө ярьсан сонины сурвалжлагч байх нь ээ. Би түүний нөхөр нь байгаа юм. Намайг Ш.Эрдэнэбат гэдэг. Манай хүний /Д.Энхмандахын/ бие өвдөөд утсаар хүнтэй юм ярих манатай байна” гээд тэрээр яриагаа цааш нь үргэлжлүүлэв.
“Чи ч манай хүний тухай сонсч, мэдсэн л байх. Өнгөрсөн таван жилийн турш хилс хэрэгт гүтгүүлж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар их хохирсон. Гурван шатны шүүх цагаатгах шийдвэр гаргаж, бидний сэтгэл санааг амраалаа. Шүүх шударга шийдвэр гаргаж, бидний амьдралд гэрэл гэгээ тусгаж чадлаа. Гэсэн ч ханийн маань эрүүл мэнд нэг л базаахгүй байна даа, дүү минь” гэлээ.
Нэгэнт гурван шатны шүүхээс цагаатгах шийдвэр гаргасан учир Д.Энхмандах иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандан, өнгөрсөн хугацаанд амссан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой. Хэдийгээр өнгөрсөн таван жилд нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг нь тэдэн төгрөг гэж тооцож, үнэлэх аргагүй ч өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргана гэдгээ тэд илэрхийлж байв.
Д.Энхмандахыг цагаатгасан шүүхийн шийдвэр ийм учиртай
Д.Энхмандахыг “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, тус компанийн захирал, түүний эхнэр Б.Сувдаа нарыг залилсан гэж буруутгаж байлаа. Тодруулбал, тус компанийн захирал Б.Сувдаагийн гарын үсгийг дуурайлган зурж, ХААН банкнаас 30 сая төгрөг зээлж завшсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэрээр хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэ суварга” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан билээ.
Д.Энхмандах хэрэгт холбогдсон тухайгаа “Гэр бүл салж, эд хөрөнгөө булаацалдаж, тэр маргаандаа намайг ашигласнаас би бүх зүйлийн буруутан болоод явж байна. Би “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулсан Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаатай хамт гурван жил ажилласан. Ингээд нэг л өдөр тэд салж сарних дээрээ тулж, компаниа хуваах, эд хөрөнгөө булаацалдаж эхэлсэн л дээ. Би тэр үед Б.Сувдаа захирлын үгэнд орж хэлсэн бүхнийг нь хийсэн. Түүнийг ХААН банкнаас 30 сая төгрөгийн зээл авахад нь би хамт явсан. Мэдээж, бичиг баримтад Б.Сувдаа өөрөө гарын үсэг зурсан юм. Гэтэл намайг хуурамчаар гарын үсэг зурж, 30 сая төгрөг авсан гээд гүтгээд байгаа. Би тэр мөнгөнөөс нь сохор зоос ч аваагүй. Намайг гарын үсэг зурж, зээл аваагүй гэдгийг ХААН банкны ажилтнууд мэдэж байгаа” хэмээн анхан шатны шүүх хурал болоход өмнө нь ярьж байлаа.
ХААН банкныхан ч Д.Энхмандах зээл аваагүй гэдгийг Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон шүүх хурлын үеэр мэдүүлсэн юм. Ингээд тус дүүргийн шүүх Д.Энхмандахад холбогдох хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан юм. Энэ мэтээр цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэрэгт холбогдсон хүний эрхийг хамгаалах нь жил ирэх тусам нэмэгдэж буй аж. Тухайлбал, анхан шатны шүүхүүд 2011 онд цагаатгах тогтоолоор 302 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгвэл энэ оны эхний хагас жилд гаргасан судалгаанаас үзвэл, анхан шатны шүүхүүд цагаатгах тогтоолоор 120 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнийг өнгөрсөн оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад 23 хүнээр илүү байгаа юм.

0 Сэтгэгдэл