Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Гадаад худалдааны шат дамжлагыг цөөрүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Шинэчлэлийн Засгийн газраас бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулахын тулд шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, хүнд суртлыг багасгах зорилт тавьж, томоохон ажлууд эхлүүлсэн. Ерөнхий сайдын 2012 оны 14 дүгээр захирамжаар бизнес эрхлэлтийг дэмжих талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан нь энэ ажлын нэг чиглэл юм. Ажлын хэсгээс Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүллээ.
Бизнес эрхлэх орчны үзүүлэлтийг тодорхойлдог нэг чухал салбар бол гадаад худалдаа. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс гадаад худалдааны орчноор 2012 онд дэлхийн орнуудаас 174 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Үүнд манай улсын гаалийн хууль тогтоомж, хилийн боомт болон авто зам, төмөр замын дэд бүтцийн сул хөгжил, гааль, мэргэжлийн хяналт, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хүнд суртал голлох нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад манай улсад 10, импортлоход 11 төрлийн бичиг баримт шаарддаг байхад Зүүн ази, Номхон далайн бүсийн орнуудад 6-7, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад ердөө 4-5 баримт бүрдүүлдэг аж. Хугацааны хувьд авч үзвэл бараа экспортлох, импорлоход манайд 50 өдөр хэрэгтэй бол тэргүүлэх орнуудад ганцхан өдөрт багтаадаг байна. Бараа бүтээгдэхүүн экспортлоход гаргах тээврийн зардлын хувьд манайд нэг контейнер нь 2555 ам.доллар, Зүүн ази, Номхон далайн бүсийн орнуудад 923 ам.доллар байх жишээтэй.
Үрэлгэн, цаг хугацаа алдсан, хүнд суртал, авлигыг дэмжсэн энэ буруу жишгийг өөрчлөхийн тулд Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төсөлд барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаарддаг 10 төрлийн бичиг баримтыг 4 болгохоос эхлээд шаардлагагүй шат дамжлагыг цөөрүүлсэн олон зохицуулалт орсон тул Засгийн газрын хуралдаанаас дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдвал гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл буурахаас гадна бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх, олон улсын тавцан дахь манай улсын өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Шинэчлэлийн Засгийн газраас бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулахын тулд шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, хүнд суртлыг багасгах зорилт тавьж, томоохон ажлууд эхлүүлсэн. Ерөнхий сайдын 2012 оны 14 дүгээр захирамжаар бизнес эрхлэлтийг дэмжих талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан нь энэ ажлын нэг чиглэл юм. Ажлын хэсгээс Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүллээ.Бизнес эрхлэх орчны үзүүлэлтийг тодорхойлдог нэг чухал салбар бол гадаад худалдаа. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс гадаад худалдааны орчноор 2012 онд дэлхийн орнуудаас 174 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Үүнд манай улсын гаалийн хууль тогтоомж, хилийн боомт болон авто зам, төмөр замын дэд бүтцийн сул хөгжил, гааль, мэргэжлийн хяналт, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хүнд суртал голлох нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад манай улсад 10, импортлоход 11 төрлийн бичиг баримт шаарддаг байхад Зүүн ази, Номхон далайн бүсийн орнуудад 6-7, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад ердөө 4-5 баримт бүрдүүлдэг аж. Хугацааны хувьд авч үзвэл бараа экспортлох, импорлоход манайд 50 өдөр хэрэгтэй бол тэргүүлэх орнуудад ганцхан өдөрт багтаадаг байна. Бараа бүтээгдэхүүн экспортлоход гаргах тээврийн зардлын хувьд манайд нэг контейнер нь 2555 ам.доллар, Зүүн ази, Номхон далайн бүсийн орнуудад 923 ам.доллар байх жишээтэй.
Үрэлгэн, цаг хугацаа алдсан, хүнд суртал, авлигыг дэмжсэн энэ буруу жишгийг өөрчлөхийн тулд Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төсөлд барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаарддаг 10 төрлийн бичиг баримтыг 4 болгохоос эхлээд шаардлагагүй шат дамжлагыг цөөрүүлсэн олон зохицуулалт орсон тул Засгийн газрын хуралдаанаас дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдвал гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл буурахаас гадна бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх, олон улсын тавцан дахь манай улсын өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
0 Сэтгэгдэл
























