Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Баялаг бүтээгчдийн диплом ямар өнгөтэй байх чухал бус юу хийж чаддаг нь л чухал
Орчин цагийн оновчтой бөгөөд мэргэн хэлц бол “Тоо бодож сурсанаас тоосго өрж сур” хэмээх үг. Яах аргагүй ийм цаг үе нь ирчихээд байгаа. Товчхондоо ажлын байргүй маш олон хуульч, эрх зүйч, нягтлан бодогч гээд төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн дээд боловсролтой залуус гудамжинд лааз өшиглөж байгаа нь өнөөгийн нийгмийн маргахгүй үнэн зүйлийн нэг. Гэтэл эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох хүн бараг л олдохгүй. Ажил олгогч эзэд өдрийн 30 мянган төгрөгийн цалинтай барилгын туслах ажилтан хайгаад олдохгүй байна гэж ярих. Тэгвэл тэр олон ажилгүй иргэд хаана байна вэ гэхээр ихэнх нь цалин хөлсийг нь голоод, эсвэл монголд ажиллах ямар ч боломжгүй гэдэг хийсвэр сэтгэлгээнээсээ болоод олонх нь Солонгосыг зорих болсон.
Хөдөөнөөс Улаанбаатар, Улаанбаатараас Солонгосыг зорих энэ шилжилт хөдөлгөөнийг зогсоож, иргэдээ монголдоо сайхан ажиллаж амьдруулах арга нь МСҮТ-д чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх гэж томъёолж хэрэгжүүлж эхэлсэн ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа. Үр дүнгээ өгөхгүй байгаа гэдгийг урд хөршөөс хэдэн зуугаараа орж ирэх хятад ажилчдын цуваа баталж байна. МСҮТ-д залуусаа сургаж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх ажлыг өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн ч одоо ч мөн адил зам барилга гээд эх орны бүтээн байгуулалтад боловсон хүчин дутмаг байсаар л байна. МСҮТ-д суралцаж байгаа нэг нь төрөөс олгож байгаа 45 мянган төгрөгийг авч, хоёр жилийг л үлгэн салган өнгөрүүлэх гэж байгаа мэт байдаг байсан нь нууц биш.
Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар энэ байдлыг өөрчлөхийг зорьж эхэлснээ Төрийн ордонд болсон өнөөдрийн “Шинэчлэлээр шийдье 222” хэлэлцүүлгээр “Баялгийг бид бүтээнэ” сэдвийн хүрээнд ярьлцлаа. Хэлэлцүүлэгт орсон ажил олгогч, эздийн зүгээс МСҮТ-өөс бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчин ур чадварын хувьд муу байгааг илэн далангүй хэлж байсан. Үүний хор уршиг нь багш, сургалтын орчин, нөхцөл, техник тоног төхөөрөмжтэй холбоотой байдгийг хэлж байлаа. Тухайлбал, сайн гагнуурчин бэлтгэхэд аль ЗХУ-д үйлдвэрлэсэн үеэ өнгөрөөсөн гагнуурын аппаратад дадлага хийлгэдэг байна. Гэтэл энэ мэт тоног төрөөхөмж нь цаг үеэ дагаад маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нь мэдээж. Хуучин тоног төхөөрөмжид, хуучин сэтгэлгээгээр суралцсан шинэхэн боловсон хүчин орчин үеийн тоног төхөөрөмжөөр баялаг бүтээх нь битгий хэл балаг тарих нь олон байдаг аж. Тиймээс багш нарыг нэн түрүүнд орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллуулж, гадаадын улс орнуудад богино хугацаанд сурталтад хамруулж, чадавхижуулах хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт оролцсон ажил олгогч болоод, МСҮТ-ийн багш нар Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Хөдөлмөрийн яамны сайд нарт уламжилж байв.
Ийн эрдмийн өргөөнд бэлтгэгдэж чадаагүй боловсон хүчнийг ажил олгогчид ажлын талбарт бэлтгэж авдаг байна. Гэтэл тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр хэдэн жил дадлагажиж, чадварлаг болчихоод “танай цалин бага байна. Цалин сайтай газарт очиж ажиллалаа” гээд явчихдаг тухай Монголын оёдолчдын холбооны тэргүүн н.Жаргалмаа ярьлаа. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ мэт зохицуулалтыг хийж өгөх хэрэгцээ шаардлага байгааг хэлж байлаа. Тэрчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд аймаг болгонд МСҮТ-өөр олон хүүхдийг сургаж байгаа ч төсөөд ажлын байр байхгүй болохоор мэргэжилтэй, ажилгүй хүн бэлтгэдэг дамжаа хичээллэж эхэлжээ. Тиймээс аймаг бүрт ямар ажлын байр бий болгох боломжтой байгааг судалж байж МСҮТ-үүд нь элсэлт авдаг байхыг ч ажил олгогчид санал болгож байлаа.
Тэгвэл энэ мэт гомдол саналыг Шинэчлэлийн Засгийн газар хэрхэн өөрчлөхөөр төлөвлөж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэнд ийн тодорхойллоо. Тэрээр, өнөөгийн нийгэмд бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчний диплом ямар өнгөтэй байх нь огт хамаагүй. Хамгийн гол нь тэр боловсон хүчин юу хийж чаддаг нь л чухал байх ёстой. Багш нар нь ч мөн адил тэр хүүхдэд танхимд онол заах бус үйлдвэрлэлийн нөхцөлд ур чадвар заах учиртай. Гагнуурчин хүүхдэд ньютоны хууль заагаад хэрэггүй. Зөвхөн гагнуурчин хүний ур чадварын хичээлийг хэдэн арван удаа зааж, зөвхөн түүнийг л хийж чаддаг болтол нь давтуулах хэрэгтэй. Тэгсэн цагт чадварлах гагнуурчин ажлын талбарт гарах болно. Тиймээс сургалтын хөтөлбөрөө шинэчлэх ёстой. Дадлагад суурилсан сургалт түлхүү орох цаг нь болжээ. Сүүлийн үед МСҮТ-д сурах залуусын тоо олширч байгаа хэдий ч төгсөж гараад хоёр тоосго даахгүй бяцхан барилгачид бий болж байна. Энэ нь дөнгөж есдүгээр анги төгсөнгүүд нь элсүүлж байгаатай холбоотой юм билээ. Тэгэхээр чадварлах боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 24-өөс дээш насны залуусыг хугацааны уян хатан нөхцөлтэйгээр сургах нь зөв гэж үзэж байна. Чадварлаг мэргэжилтэн бол заавал 2.5 жил сурах шаардлагагүй. Нэг жил сураад ажлын талбарт гарч болно гэсэн үг. Ингэснээр бидэнд ажил олдохгүй байна гэж залуус маань ярихын оронд хүссэн мэргэжлээрээ МСҮТ-д суралц. Баялаг бүтээж чаддаг боллоо гэсэн цагтаа ажлаа хий. Ингэж шинэчлэхгүй бол бид гадаадын ажиллах хүчинд ажлын байраа алдаад сууж болохгүй. Мөн ажил олгогч эзэд үйлдвэрийнхээ хажууд сургалтын төв байгуулаад түүндээ ажилчдаа бэлтгэж авдаг болчихвол төр засаг дэмжин гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн.
Ийнхүү “Баялгийг бид бүтээнэ” хэлэлцүүлгийн хүрээнд эх орны бүтээн байгуулалтын эздийг бэлтгэх сургалт, орчин нөхцлийн шинэчлэлийг ярилцлаа. Харин хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Оюутан залуус маань дипломнын өнгө зүсийн араас бус чадамжийн араас хөөцөлдөөрэй” хэмээн захисан юм.
Орчин цагийн оновчтой бөгөөд мэргэн хэлц бол “Тоо бодож сурсанаас тоосго өрж сур” хэмээх үг. Яах аргагүй ийм цаг үе нь ирчихээд байгаа. Товчхондоо ажлын байргүй маш олон хуульч, эрх зүйч, нягтлан бодогч гээд төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн дээд боловсролтой залуус гудамжинд лааз өшиглөж байгаа нь өнөөгийн нийгмийн маргахгүй үнэн зүйлийн нэг. Гэтэл эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох хүн бараг л олдохгүй. Ажил олгогч эзэд өдрийн 30 мянган төгрөгийн цалинтай барилгын туслах ажилтан хайгаад олдохгүй байна гэж ярих. Тэгвэл тэр олон ажилгүй иргэд хаана байна вэ гэхээр ихэнх нь цалин хөлсийг нь голоод, эсвэл монголд ажиллах ямар ч боломжгүй гэдэг хийсвэр сэтгэлгээнээсээ болоод олонх нь Солонгосыг зорих болсон. Хөдөөнөөс Улаанбаатар, Улаанбаатараас Солонгосыг зорих энэ шилжилт хөдөлгөөнийг зогсоож, иргэдээ монголдоо сайхан ажиллаж амьдруулах арга нь МСҮТ-д чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх гэж томъёолж хэрэгжүүлж эхэлсэн ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа. Үр дүнгээ өгөхгүй байгаа гэдгийг урд хөршөөс хэдэн зуугаараа орж ирэх хятад ажилчдын цуваа баталж байна. МСҮТ-д залуусаа сургаж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх ажлыг өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн ч одоо ч мөн адил зам барилга гээд эх орны бүтээн байгуулалтад боловсон хүчин дутмаг байсаар л байна. МСҮТ-д суралцаж байгаа нэг нь төрөөс олгож байгаа 45 мянган төгрөгийг авч, хоёр жилийг л үлгэн салган өнгөрүүлэх гэж байгаа мэт байдаг байсан нь нууц биш.
Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар энэ байдлыг өөрчлөхийг зорьж эхэлснээ Төрийн ордонд болсон өнөөдрийн “Шинэчлэлээр шийдье 222” хэлэлцүүлгээр “Баялгийг бид бүтээнэ” сэдвийн хүрээнд ярьлцлаа. Хэлэлцүүлэгт орсон ажил олгогч, эздийн зүгээс МСҮТ-өөс бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчин ур чадварын хувьд муу байгааг илэн далангүй хэлж байсан. Үүний хор уршиг нь багш, сургалтын орчин, нөхцөл, техник тоног төхөөрөмжтэй холбоотой байдгийг хэлж байлаа. Тухайлбал, сайн гагнуурчин бэлтгэхэд аль ЗХУ-д үйлдвэрлэсэн үеэ өнгөрөөсөн гагнуурын аппаратад дадлага хийлгэдэг байна. Гэтэл энэ мэт тоног төрөөхөмж нь цаг үеэ дагаад маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нь мэдээж. Хуучин тоног төхөөрөмжид, хуучин сэтгэлгээгээр суралцсан шинэхэн боловсон хүчин орчин үеийн тоног төхөөрөмжөөр баялаг бүтээх нь битгий хэл балаг тарих нь олон байдаг аж. Тиймээс багш нарыг нэн түрүүнд орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллуулж, гадаадын улс орнуудад богино хугацаанд сурталтад хамруулж, чадавхижуулах хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт оролцсон ажил олгогч болоод, МСҮТ-ийн багш нар Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Хөдөлмөрийн яамны сайд нарт уламжилж байв.
Ийн эрдмийн өргөөнд бэлтгэгдэж чадаагүй боловсон хүчнийг ажил олгогчид ажлын талбарт бэлтгэж авдаг байна. Гэтэл тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр хэдэн жил дадлагажиж, чадварлаг болчихоод “танай цалин бага байна. Цалин сайтай газарт очиж ажиллалаа” гээд явчихдаг тухай Монголын оёдолчдын холбооны тэргүүн н.Жаргалмаа ярьлаа. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ мэт зохицуулалтыг хийж өгөх хэрэгцээ шаардлага байгааг хэлж байлаа. Тэрчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд аймаг болгонд МСҮТ-өөр олон хүүхдийг сургаж байгаа ч төсөөд ажлын байр байхгүй болохоор мэргэжилтэй, ажилгүй хүн бэлтгэдэг дамжаа хичээллэж эхэлжээ. Тиймээс аймаг бүрт ямар ажлын байр бий болгох боломжтой байгааг судалж байж МСҮТ-үүд нь элсэлт авдаг байхыг ч ажил олгогчид санал болгож байлаа.
Тэгвэл энэ мэт гомдол саналыг Шинэчлэлийн Засгийн газар хэрхэн өөрчлөхөөр төлөвлөж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэнд ийн тодорхойллоо. Тэрээр, өнөөгийн нийгэмд бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчний диплом ямар өнгөтэй байх нь огт хамаагүй. Хамгийн гол нь тэр боловсон хүчин юу хийж чаддаг нь л чухал байх ёстой. Багш нар нь ч мөн адил тэр хүүхдэд танхимд онол заах бус үйлдвэрлэлийн нөхцөлд ур чадвар заах учиртай. Гагнуурчин хүүхдэд ньютоны хууль заагаад хэрэггүй. Зөвхөн гагнуурчин хүний ур чадварын хичээлийг хэдэн арван удаа зааж, зөвхөн түүнийг л хийж чаддаг болтол нь давтуулах хэрэгтэй. Тэгсэн цагт чадварлах гагнуурчин ажлын талбарт гарах болно. Тиймээс сургалтын хөтөлбөрөө шинэчлэх ёстой. Дадлагад суурилсан сургалт түлхүү орох цаг нь болжээ. Сүүлийн үед МСҮТ-д сурах залуусын тоо олширч байгаа хэдий ч төгсөж гараад хоёр тоосго даахгүй бяцхан барилгачид бий болж байна. Энэ нь дөнгөж есдүгээр анги төгсөнгүүд нь элсүүлж байгаатай холбоотой юм билээ. Тэгэхээр чадварлах боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 24-өөс дээш насны залуусыг хугацааны уян хатан нөхцөлтэйгээр сургах нь зөв гэж үзэж байна. Чадварлаг мэргэжилтэн бол заавал 2.5 жил сурах шаардлагагүй. Нэг жил сураад ажлын талбарт гарч болно гэсэн үг. Ингэснээр бидэнд ажил олдохгүй байна гэж залуус маань ярихын оронд хүссэн мэргэжлээрээ МСҮТ-д суралц. Баялаг бүтээж чаддаг боллоо гэсэн цагтаа ажлаа хий. Ингэж шинэчлэхгүй бол бид гадаадын ажиллах хүчинд ажлын байраа алдаад сууж болохгүй. Мөн ажил олгогч эзэд үйлдвэрийнхээ хажууд сургалтын төв байгуулаад түүндээ ажилчдаа бэлтгэж авдаг болчихвол төр засаг дэмжин гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн.
Ийнхүү “Баялгийг бид бүтээнэ” хэлэлцүүлгийн хүрээнд эх орны бүтээн байгуулалтын эздийг бэлтгэх сургалт, орчин нөхцлийн шинэчлэлийг ярилцлаа. Харин хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Оюутан залуус маань дипломнын өнгө зүсийн араас бус чадамжийн араас хөөцөлдөөрэй” хэмээн захисан юм.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























