Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
ГҮТГЭХ ДОРОМЖЛОХ VS СЭТГҮҮЛЧИЙГ ЦАГААТГАХ

Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалтаар сэтгүүлчдийг шүүхээр яллаж, шийтгэх болоод багагүй хугацаа өнгөрсөн. Хамгийн сүүлийн жишээ, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Боломаа “Мон-Уран”-ы Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ” гэсэн нийтлэл бичсэнийхээ төлөө өдгөө эрүүгийн хэрэг үүсгүүлж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулсан. Шүүх өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр сэтгүүлч Д.Болормааг Б.Наранхүүгийн нэр төрд халдсан хэмээн үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэн буюу 8 сая 564 мянга 400 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ. Энэ хэргээс сэдэвлэсэн “Том ах” хэмээн тавилттай уншлага буюу жүжгээр сэтгүүлчдийг хэрхэн шүүхээр яллаж буйг үзүүлсэн юм. Яагаад хөндөх болсон нь учиртай. Олон жилийн турш ярьж, бичсэн мөртлөө, удаан хугацааны турш дуншсаар ирсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл парламентын хэлэлцүүлэгт орж ирэхэд бэлэн болжээ.
Хэдийгээр Үндсэн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэй ч үүний нөгөө үзүүрт Эрүүгийн хуулиар хазаарлаж, баримт дэлгэж мэдээлэл өгсөн сэтгүүлчид шүүхээс ял сонссоор. Шүүхийн судалгаанд “гүтгэх”, “доромжлох” заалтаар 16 хэрэгт сэтгүүлчид шийтгүүлжээ. Энэ л заалтаар хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан хаагдсан гээд тоолбол олон жишээ бий. Нэхэмжлэгч талын 80-аас дээш хувь нь төрийн өндөр албан тушаалтан байдаг. Хэрэв гүтгэсэн гэж үзвэл тухайн нэхэмжлэгч үүнийгээ заавал нотлох ёстойг “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал хэлсэн. Сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шийтгэх болсноос үүдэж өөртөө цензур тавих, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан шүүхэд өгнө гэж сүрдүүлэх тохиолдол түгээмэл болсныг ч судалгаа харуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилж, парламентаар хэлэлцүүлэх гэж байгаа энэ чухал үед “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” эсвэл биш байх ёстой юу гэдгээр санал бодлоо хуваалцсан юм.
Сэтгүүлчдийг айлган сүрдүүлдэг, заналхийлдэг нэг хэлбэр
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаад дууслаа. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх байх. Ер нь 20 гаруй жил ярьж, хүсч буй зүйлээ, ардчиллаа баталгаажуулахад энэ хуулийн төсөл чухал. Доромжлох гэдэг зүйл ангиар ял хүлээлгэх нь хэтэрхий бүдүүлэг. Гүтгэсэн, доромжилсон гэж үзэж байгаа бол Иргэний хуулиар авч үзэх ёстой.
Мэдээж, үүнийг дагаад хариуцлага, сэтгүүлчдийн ёс зүй яригдана. Үүнийг шийдэх оновчтой арга бол сэтгүүлчтэй бус редакцтай нь хариуцлага тооцдог байх нь илүү зөв шийдэл. Ажлын хэсгийн гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа” гэлээ.
Хууль зүйн яам Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар найман багц хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Олон жилийн турш сэтгүүлчдийг айлган сүрдүүлж ирсэн “гүтгэх”, “доромжлох” гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас үгүй хийх, эс бөгөөс өөрчилж, торгууль хэлбэртэй болгох талаар саналдаа оруулж байгааг хэлэв.
Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг цор ганц байгууллага гэж болох “Глоб интернэшнл” ТББ-ынхан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өгөх саналаа танилцуулсан. Ямар байр суурьтай байгаагаа “Глоб интернэшнл” байгууллагын тэргүүн Х.Наранжаргал “Иргэн бүрт нэр хүндтэй байх эрх нь бий.
Гэхдээ нэр хүндтэй байх эрхийг хувийн ашиг сонирхол гэж үзэхэд үүнийг нь үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй тэнцвэржүүлж үзэх байх. Гүтгэлэг бол худлаа мэдээлэл гэдгийг шүүхийн практикт төдийлэн нотолдоггүй. Доромжлох гэдэг нь хэл шинжээчдийн ажил болж хувирдаг. Доромжлох, гүтгэх шинж чанартай байна гэвэл мөрдөн байцаах ёстой эрүүгийн хэрэг биш болчихож байгаа. Засгийн газар, эрх мэдэлтнүүдийг шүүмжлэхээр сэтгүүлчдийн эсрэг зарга мэдүүлж хэрэг үүсгэх нь энгийн иргэдийнхээс илүү байдаг. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтийг үнэн мэдээлэлтэй байх эрхийг мэдрүүлж байдаг сэтгүүлчдэд айдас төрүүлдэг. Шоронд суулгана шүү гэдэг нь сэтгүүлчдийг айлган сүрдүүлдэг, заналхийлдэг нэг хэлбэр болдог.
Тэгэхээр энэ нь сэтгүүлчдийг үргэлж дарамтад байлгах зүйл заалт болоод хувирчихаж байгаа юм. Олон нийтийн мэдээлэлтэй байх, тухайн хүний нэр хүндтэйгээ байх хувийн эрх ашиг хоёрыг тэнцвэржүүлж байж аль нь илүүг гаргаж ирдэг. Нийтийн эрх ашиг чухал юм гэдгийг ойлгуулах ёстой. Хариуцлагыг Эрүүгийн хуулиас Иргэний хууль руу шилжүүлээч гэж байгаа юм. Нэр хүндээ хамгаалахын тулд Иргэний хуулиар шийдүүлж, ташаа мэдээлэл байсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох хэрэгтэй. Өнөөдөр сэтгүүлчид нотлох үүрэг гүйцэтгээд байгаа. Сэтгүүлчид үнэн мэдээлэл гэдгээ нотлох хэцүү байдаг. Яагаад гэвэл мөрдөх, мөшгих эрхгүй. Мөрдөн байцаагчдын эрх сэтгүүлчдийнхээс хамаагүй илүү. Сэтгүүлчид асуудлыг гаргаж тавьдаг, олон нийтийн анхаарлыг татдаг. Гэхдээ өөрсдийн давуу эрхээ урвуулж ашиглах эрх сэтгүүлчдэд байхгүй” гэж тайлбарлалаа.
Том хүрээг хамарсан асуудал гаргаж тавихад хууль, шүүхийнхэн жижиг зүйлд л анхаардаг
Харин энэ удаагийн парламентад сэтгүүлчдийн эгнээнээс төрийн түшээ болсон УИХ-ын гишүүн Г.Уянга саналаа өөрийн жишээн дээр тайлбарлан хүргэв. Тэрээр “Сэтгүүлч Дашрэнцэн “Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нийтлэл бичсэнийхээ төлөө шүүгдэж буруудан 300 сая төгрөгийн төлбөрт унаж байсан.
Гэтэл тухайн нийтлэлд дурдаж байсан хүн хэдэн жилийн дараа шүүхээр ял сонсч, түүнийгээ эдэлсэн. Цаг хугацаа сэтгүүлчийн мэдээллийг үнэн байсныг нотолсон. Нэгэн цагт намайг яллаж байсан шүүх өнөөдөр Н.Энхбаярыг ялаллаа. Тийм болохоор би шүүхээр ял сонсч байсан учраас нэрээ цэвэрлэж, цагаадмаар байна. Ийм нөхцөл байдалд зөв системээр явдаг болмоор байна. Сая үзүүлсэн жүжигт гардаг шиг бүх хэргийн ард байгаа “том ах” нарын хэргийг сэтгүүлчид гаргаж тавьдаг. Том хүрээг хамарсан асуудал гаргаж тавьж байхад хууль, шүүхийнхэн жижиг зүйлд анхаардаг. Сэтгүүлчийн гаргаж тавьсан асуудлыг нь хуулийнхан шалгадаг байх ёстой. Тагнуул, хуулийн байгууллагынхан хэргийн тухай мэдээллийнхээ 90 хувийг хэвлэл мэдээллээс авдаг. Тэгэхээр үнэнийг хамгаалахын тулд баримтыг хамгаалдаг баймаар байна. Хуулиас илүү баримт сэтгүүлч бидний хамгаалалт болж байдаг. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тунхагийн чанартай л болсон. Нэг талд сэтгүүлчийн эрх чөлөө байхад нөгөө талд хариуцлага бий. Нэг талд хэвлэлийн эрх чөлөө байхад нөгөө талд нь Үндэсний эрх ашиг, аюулгүй байдал байх ёстой. Гадаадын улс орноос туршлага судлалгүй л яахав. Гэхдээ монголчуудын онцлог гэж бий. Түүнд зохицсон өөрчлөлт оруулах нь чухал” хэмээсэн юм.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш н.Эрдэнэбулган “Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлохыг хасах уу, болих уу гэдгийг зоригтой шийдэж өөрчлөх цаг нь болсон. Ер нь гэмт хэргийн ангилал, зүйлчлэл гэж байхгүй болгож зөрчил байдлаар тооцдог болгож байгаа. Зөвхөн сэтгүүлчдийг гэж авч үзвэл эрх тэгш үйлчлэх ёстой хуулийн зарчим алдагдана” гэж хуулийн талаас нь тайлбарлав.
Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох заалтыг авч хаях ёстой
Харин хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчдийг төлөөлж “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан өөрт тохиолдсон жишээг дурдаж, саналаа илэрхийллээ. Тэрээр “Сэтгүүл зүйн салбарт ажиллаад 17 жил болж байна. Энэ хугацаанд би гурван удаа шүүхээс ял сонсч, нэг удаа өршөөгдсөн. Гүтгэх, доромжлох гэдгийг Эрүүгийн хуулиас авч хаяхгүй л юм бол хөнгөн хэлбэртэй болгож ч юм уу өөрчлөх хэрэггүй. Торгууль төлөх шийтгэл болгосноос Эрүүгийн хуульдаа энэ заалтууд байсан нь дээр юм шиг. Яагаад гэвэл манай сэтгүүлчид ядуу. Тэр торгуулийн мөнгийг ганц сарын дотор төлөх боломжгүй, чадахгүй. Торгуулийн шийтгэлийг нэг сарын дотор төл гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгддэг болчихсон. Бичсэн нийтлэлийнхээ төлөө шүүхээс ял сонсохоор сэтгүүлч сүүлдээ мохдог юм билээ. Үнэн худлыг цагдаа тогтоодог. Цагдаа, шүүгч нь болохоор гүтгэсэн юм чинь үнэн мэдээлэл биш гэсэн ойлголттой л байдаг. Н.Энхбаяраас болж шүүхээр өчнөөн явсан ч долоон жилийн дараа үнэн мэдээлэл бичиж байсан минь тогтоогдлоо. Зоригтой шийдвэр гаргаж Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох заалтыг авч хаях л хэрэгтэй” гэв.
“Нийслэл таймс” сонины сэтгүүлч Х.Баттөгс “Буруу ч, зөв ч бай сэтгүүлчид дандаа хариуцлага хүлээж ирсэн. Заавал Путиний сэргээсэн ОХУ-ын хуулиас манай Хууль зүйн яам жишээ болгон авч Эрүүгийн хуулийг өөрчилнө гэж байгааг нь гайхаж байна. МУИС-ийн захирал С.Төмөр-Очир манай сэтгүүлчээс хоёр сая төгрөг нэхэмжилсэн. Аудитын тайлангаас авсан баримтад үндэслэж тухайн нийтлэлийг бичсэн. Энэ гүтгэх, доромжлох гэдэг заалтыг ингэж ярьж ярьж байгаад Эрүүгийн хуулиас авахгүй орхичих вий гэж айж байна. Уг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг парламентаар биш мэргэжлийн байгууллага баталдаг олон улсын жишиг бий” гэж саналаа хэллээ.
“Баянхонгор таймс” сонины ерөнхий эрхлэгч Б.Батдамба “Өнөөдөр би Эрүүгийн хуулийг гүтгэх, доромжлох гэдэг зүйл заалтаар 560 мянган төгрөгийн төлбөрт уначихсан яваа. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах талаас нь илүү анхаараасай. Сэтгүүлчид гэхээр л хүний мууд дуртай гэж ойлгодог болж. Ямар ч байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд анхаарал хандуулж байгаад баяртай байна” гэсэн юм.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг удахгүй хэлэлцэж эхлэх гэж буй учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа энэхүү “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” нээлттэй хэлэлцүүлгийг удирдан явуулсан. Энэ үеэр сэтгүүлчид, хуульчид, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын төлөөлөгчдийн үгийг сонсч, саналыг ийнхүү сонсч байгаа юм.
Ямар ч байсан сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх нэг зэвсэг болсон Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг бүр мөсөн авч хаях санал илүү олон гарч байлаа. Гэхдээ гүтгэх, доромжлох гэдгээс гадна шүүхээр шийтгүүлж байсан сэтгүүлчдийг цагаатгах тухай бас нэгэн шинэ сэдэв энэ үеэр гарч ирсэн. Магадгүй, Эрүүгийн хуулиас дээрх хоёр заалтыг авч хаясан тохиолдолд залгуулаад үүнийг хөндөж таарах биз ээ. Юутай ч, парламент Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэрхэн анхаарал хандуулахаас дараа дараагийн маш их зүйл шалтгаалах нь ээ.
setguulchdiig davraaj bolohgui, engiin yumig sensaats bolgoj mongol heliig evdej ard irgediig taltsuulan uimuuldeg humuus dee, naad setguulch nertei bolovsrolgui etgeeduud chin.

0 Сэтгэгдэл
2012.12.13