ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Э.ТАМИР: АВТО СПОРТООР АВЧ ҮЗЭЭГҮЙ ШАГНАЛ ҮЛДЭЭГҮЙ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамиртай улс төржөөгүй яриа өрнүүллээ.
-Улс төрд шинээр орж ирж байгаа хүн гэхээс өөр таны тухай мэдээлэл хомс юм. Тэгэхээр бизнесийн салбараас улс төрд хүч үзэх болсон шалтгааныг тань сонирхож болох уу?
-Намайг бизнесийн салбараас шууд улс төрд ороод дэд сайд боллоо гэж хэлж болохгүй. Учир нь, 2008 оноос эхлэн Хан-Уул дүүргээс нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед НИТХ-ын сонгуульд зөвхөн Хан-Уул дүүргийн АН-ынхан л ялалт байгуулсан. Монгол Улсын цаашдын хөгжилд илүү их зүйл хийх ёстой гэдгийг мэдэрсэн юм. Олон ажил санаачилж хийсэн. Гэвч тухайн үед бид цөөнх байсан болохоор тэр бүр бүгдийг хийх боломж бололцоо сайн гарч ирээгүй. Бид НИТХ-д цөөнх болсон ч манай АН-ын есөн төлөөлөгч хангалттай сайн сөрөг хүчин байж чадсан гэж боддог. Манай АН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин гэдэг байлаа.
-Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч байснаас илүү Засгийн газарт орж ажиллах хэрэгтэй гэж үзсэн юм аа даа?
-Тийм ээ. Олон зүйлийг өөрчлөх, шинэчлэх хүсэл надад байсан, одоо ч бий. УИХ-д нэр дэвшихээсээ илүүтэйгээр Шинэчлэлийн Засгийн газрын багт орж ажиллахыг бодож явлаа. Миний хувьд бодлого ярихаасаа илүүтэй аливаа ажлыг гардан хийх сонирхолтой.
-“Комацү” корпорацын Монгол дахь төлөөлөгч, менежер байсан гэдгийг тань мэднэ. Энэ корпорацтай холбогдсон түүхийг эргэн дурсвал?
-1996 онд нар хиртэхэд Дархан руу монголчууд болон гадаадын жуулчид их явж байлаа. Хамт нар хиртэлт үзсэн япончууд маань Монголд “Комацү”-гийн уул уурхайн тоног төхөөрөмжийн төлөөлөгчийн газар байгуулна гэж байсан. “Комацү”-гийн инженерүүдтэй танилцах үеэр тэд надтай хамтарч ажиллах санал тавьсан л даа. Жилийн дараа 1997 онд “Комацү”-гийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрыг байгуулаад бараг бүхий л ажлаа өөрөө хийдэг байлаа. Жолооч, нарийн бичиг, дарга, менежер гээд л...
-Тэгэхээр ганцаараа ажиллуулж эхэлсэн гэсэн үг үү?
-Анх ганцаараа шахуу хоёр жил гадаадуудтай ажилласан. Засварчнаа ч хийж л байлаа. Том машин техникүүд бүгд задаргаатайгаа ирдэг юм. Тэр бүгдийг Монголд угсардаг. Техникийн засвар үйлчилгээг хариуцдаг байсан болохоор дүн өвлийн хүйтэнд ч бид угсарч, засч янзлах ажлаа өөрсдөө хийдэг байлаа. Япон, Филиппиний засварчидтай хамтран ажиллаж байсан болохоор техникийн талын ойлголтыг тэднээс маш сайн суралцсан шүү. Төлөөлөгчийн газар ажиллаж байхдаа “Комацү”-гийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг худалдаагаар бизнесээ эхэлж байсан. Одоо манайх 150 гаруй ажилчинтай Монголдоо засвараар тэргүүлэгч компанийн нэг нь болоод үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа залуус улс төр рүү орох нь түгээмэл болж. Таныг улс төрд хэн хөтөлж оруулав. Залуу бизнесмэнүүдийг ихэнхдээ л хэн нэгэн лидер намдаа уруу татсан байдаг?
-Улс төрд би хэн нэгнээр хөтлүүлж ороогүй ээ. Бизнесээ хийгээд явбал болох л байлаа. Гэхдээ бизнес эрхэлж буй хүмүүс алхам тутамдаа л буруу, болохгүй бүтэхгүй зүйлтэй учирч бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад саадтай, түвэгтэй байсан. Тэр бүгдийг засч залруулахад гар бие оролцох хүсэл өөрийн эрхгүй гарч ирсэн. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд хэчнээн гэр орондоо ажил дээрээ өөрийн хүссэн орчинг бий болгосон ч ажлаасаа, гэрээсээ гараад л муу муухайг мэдэрдэг. Элдэв болж бүтэхгүй зүйлүүд нүдэнд байнга харагдаад байхаар энэ бүхнийг яавал өөрчлөх вэ гэсэн бодол төрөх болсон. Өнгөрсөн хугацаанд нэг их наяд төгрөгийг үр бүтээлгүй зүйлд зарцуулаад салхинд хийсгэхэд их харамссан. Энэ их мөнгөөр маш их бүтээн байгуулалт хийх боломж байсан юм. Мэдээж, энэ бүхнийг улс төрд орж байж өөрөө оролцож тодорхой хэмжээгээр өөрчлөх ёстой юм байна гэж ойлгосон. Одоо хүн болгон бусдыг шүүмжилж, өөрийгөө пи ар-ддаг болсон. Харин энэ үүсээд байгаа асуудлуудын гарцыг олж, хийх ажлаа цаасан дээр буулгах хүн бараг алга. Улс төрд орж ирлээ гээд л байнга цээжээ дэлдээд, хаа сайгүй яриад, хөөрч явахаас илүү өөрт ногдсон ажлаа сайн хийх юмсан гэж боддог. Хий дэмий улс төржсөнөөр улс орон маань хөгжихгүй. Хийж байгаа хүнээ муулж, олон юм ярьж, онгирохгүйгээр хийх ёстой ажлаа чанартай, сайн гүйцэтгэх юм бол төр засгийн ажил ч урагшилна.
-Мэдээж, аль нэг фракцад харьяалагддаг биз дээ?
-Улс төрд орсноор олон сайхан хүмүүстэй танилцаж найз нөхөд болсон. Санаа нийлсэн хэдэн андууд нийлээд “Нэг Ардчилал” клуб байгуулсан. Үүсгэн байгуулагч арваад залуугийн нэг нь болсондоо бахархаж явдаг шүү. Өнөөдөр “Нэг Ардчилал” клуб маань нэлээд дорвитой үйл ажиллагаа явуулж, улс орныг өөрчилье гэсэн зорилготой ажиллаж байгаа. Улс төрд шинэ, чадварлаг залуучуудыг оруулж байж улс орон маань хөгжинө гэж бодож явна даа.
-Тэгвэл Засгийн газрын бүрэлдэхүүнд “Нэг Ардчилал” клубээс цөөнгүй гишүүн багтжээ. Яагаад заавал нийгмийн хамгааллын салбарыг сонгов. Эсвэл хэн нэгэн санал тавьсан юм уу?
-Намаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд ажиллах санал тавьсан. Анх орж ирэхэд ямар ч нарийн ширийн мэдээлэлгүй бас төсөөлөлгүй байлаа. Миний хувьд аливааг их хурдан сурч, судалж чаддаг онцлогтой болохоор салбартайгаа богино хугацаанд танилцаж, ажилдаа шамдан орсон. Ажлаа авсан анхныхаа өдөр их оновчтой шийдвэр гаргасан гэж боддог. Хүүхдийн 20 мянган төгрөгийг иргэдэд ямар нэг чирэгдэлгүйгээр олго гэсэн даалгавар Засгийн газраас өгсөн. Судлаад үзэхэд, энэ мөнгийг олгоход 6-7 төрлийн бичиг баримт бүрдүүлэх нь иргэдэд их чирэгдэл үүсгэх байсан юм. Ийм олон бичиг баримт цуглуулах, бүрдүүлэхээс илүүтэйгээр аль нэг банкинд нь хариуцуулаад асуудлыг шийдэх хэрэгтэй гэж саналаа хэлсэн. Хүмүүс банкинд очоод нэг дор бүхнийг цэгцэлж болно гэхэд нэг л итгэхгүй байсан болов уу. Тэгээд банкны захирал, удирдлагуудтай уулзаад асуудал шийдэгдсэн. Монгол Улсын 800 мянга гаруй хүүхдийн бүртгэлийг 14 хоногийн хугацаанд ямар нэг саад тотгор, дараалал үүсэхгүйгээр хийж, мөнгийг нь олгож чадсан шүү дээ. Ер нь, хараад байхад халамж нэрээр иргэдэд хүнд суртлыг л бий болгож байсан юм байна.
-Бизнесийн салбарын өөрөөр хэлбэл, энгийн амьдрал тэр бүр мэддэггүй, ойлгодоггүй хүн нийгмийн хамгааллын яаманд дэд сайдын албан тушаал хашиж байна гэсэн шүүмжлэл өмнөх Засгийн газрын үед гарч байсан. Ийм шүүмжлэлээс эмээж байв уу?
-Бизнесийн салбарын хүн энгийн амьдрал тэр бүр мэддэггүй гэвэл худлаа. Компаниа удирдаж байхад найз нөхөддөө, төрөл садандаа хэлж чадахгүй байгаа гэр бүлийн амьдралаа яриад ийм тийм асуудал шийдээд өгөөч гээд өргөдөл бариад манай ажилтнууд орж ирдэг байсан. Бусад бизнес эрхэлдэг хүмүүс ч ажилчид нь ингэж орж ирдэг нь ойлгомжтой. Нийгмээс тасарчихсан амьдралтай хүн биш шүү дээ. Төрөл садан, танил найз нөхөд гээд бүхий л амьдралын давхаргад хамрагддаг хүмүүстэй найзлаж, нөхөрлөж явна. Үе удам дамжсан элит гэр бүлд төрөөд амьдарч буй хороолол, орж үйлчлүүлж буй газар нь тусгаарлагдсан тийм монгол хүн нэг ч байхгүй.
-Иргэдэд хэр хүрч ажиллаж байгаа гэж боддог вэ?
-Ажлаа дөнгөж аваад долоо хоноогүй байхдаа хөдөөгийн иргэдтэй уулзахаар томилолтоор орон нутаг явсан. Эмзэг бүлгийн, хүнд хэцүү амьдралтай олон айлаар орж, иргэдтэй уулзсан. Бид ядуурал, ажилгүйдэлтэй зөвхөн халамж, тэтгэмж өгч тэмцэж болохгүй. Ядуурлыг зөвхөн амьжиргааны доод төвшинтэй холбож ойлгохоос гадна манай улсад бүхий л салбарт ядуурал бий болоод байгааг ухаарах цаг болсон байна. Хүмүүс суурь хүмүүжил, боловсрол мэдлэг гээд оюун санаа сэтгэлгээний ядууралд бас өртөөд байна. Тэгэхээр зөвхөн манай яам гэлтгүй бусад яам ч ажиллах ёстой. Бодлогоо төр тодорхойлж, харин бүх үйл ажиллагааг, үйлчилгээг улс төрөөс ангид болгох ёстой гэдгийг л анзаарсан. Ирэх дөрвөн жил энэ бүхнийг амьдралд буулгахын төлөө ажиллана.
-Жишээлбэл, хамгийн эхний ээлжинд алийг нь амьдралд буулгах гэж байна?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дэд сайд хариуцдаг. Манай яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцсан хэлтэс гэж бий. Тэр хэлтсийн дөрвөн албан тушаалтны гуравт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах гэж байна. Олон улсын судалгааг харахад их олон салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын бүтээмж нь жирийн хүнийхээс илүү байдаг нь тогтоогдсон. Тэд маань маш сайхан санаачилгатай, хариуцлагатай ажилладаг. Ер нь, хөгжлийн бэрхшээлтэй ард иргэдийг нийгэмшүүлж би жирийн нэг иргэн хүн шиг амьдарч чадна гэсэн итгэлийг бий болгохын тулд амьдрах орчинг нь бүрдүүлж эхлэх цаг болсон. Гэрээс гарах гэхээр шат нь зориулалтын биш, хаалга нь нарийн босготой, тэргэнцэр явах боломжгүй, хараагүй хүнд зориулсан замын зурвас байхгүй гээд олон шийдэх асуудал байна.
-Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд залуучууд түлхүү орж ажиллаж байх шиг. Таны хувьд аль хүрээнд нь багтаж байна?
-Насны хувьд дундад нь багтана. Ер нь, шинэ хүн, бизнес хийдэг байсан гэдгээр нь гадуурхдаг явдал бий. “Чадах уу” ч гэдэг юм уу. Хүүхдийн мөнгийг хэрхэн шийдэж болох вэ гэдгийг залуучуудын төлөөлөл, шинэ хүмүүс харуулж чадлаа гэж боддог. Хамгийн гол нь, бололцоог нь олгоод өгвөл манай залуус хийж чаддаг юм шүү.
-Олон нам, эвсэл хамтарсан энэ Засгийн газарт үл ойлголцох асуудал гарч байх юм уу?
-Байхгүй ээ. Тийм асуудал гардаггүй. Сонин хэвлэл, цахим хуудсаар гарсан мэдээлэлд “Энэ хүмүүс засагт ороод “идэх” гэж байна”, “Дөрвөн жил улсын хөрөнгөөр сургалтад хамрагдах гэж байна” гэж бичсэн байна билээ. Тийм юм байхгүй шүү дээ. Энэ дөрвөн жил улс төржихгүйгээр эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр аливаад хандвал ямар ч нам байсан үйл ойлголцох асуудал үүсэхгүйгээр ажиллаж болохыг харах байлгүй дээ.
-Тэгвэл таны анхны ажил, хөдөлмөрийн гараа хаанаас эхлэв. Ихэнхдээ бизнесийнхэн бүхнийг 0-ээс эхэлсэн гэдэг?
-Тавдугаар ангидаа хот цэцэрлэгжүүлэх трестэд хогийн ургамал зулгаах цагийн ажил хийж байлаа. Ээж маань тэнд ерөнхий инженерээр ажилладаг байсан юм. Тэгээд 1980-аад онд зэрлэг ургамал түүж, хөдөлмөрлөж үзмээр байна гээд л ажиллаж үзсэн. Тэр л миний анхны ажил хөдөлмөрийн гараа байсан даа. Тухайн үед цалин гэж 100-150 төгрөг авдаг байлаа. Бас л хөөрхөн мөнгө шүү.
-Анхны хөдөлмөрийнхөө үр шимийг юунд зарцуулж байв?
-Ээж, аавдаа л өгч байсан санагдана. Тухайн үед заавал тийм тоглоом, ийм юм авъя гэсэн мөрөөдөл байгаагүй.
-Таны бага нас Улаанбаатарт өнгөрч ээ дээ?
-Улаанбаатарын унаган хүүхэд дээ. Хөдөө бараг явж үзээгүй шахам л Улаанбаатарт өссөн. Арван жилээ төгсөөд аав ээжтэйгээ Архангай аймаг явсан минь анх удаа хөдөөг зорьсон нь. Сүүлд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг бизнес эрхэлж байсныхаа ачаар олон аймагт очсон л доо. Одоо ч гэсэн яамныхаа ажлаар аймаг, сумдад байнга ажиллаж байгаа.
-Хүүхэд бүр том болоод ийм мэргэжилтэй болно гэж мөрөөддөг. Таны хувьд мөрөөдлөө биелүүлсэн үү?
-Ер нь, томоотой, даруухан хүүхэд байлаа. Спорт, урлаг сонирхон секц дугуйланд явж байгаагүй ээ. Их л гэрсэг хүүхэд байж билээ. Даруухан байсан ч аливаа юмыг амархан сурна. Шугам зургийн хичээлдээ их сайн байлаа. Шугам зургийн хотын олимпиадад ороод түрүүлж байсан. Дунд ангид байхдаа сургуулийнхаа шатрын аварга болж ч явлаа. Хүүхэд байхдаа болохыг мөрөөддөг байсан юм. Геометр, шугам зургийн хичээлд сайн байсан учир уран барилгач л болох юмсан гэж мөрөөддөг байсан биз. Одоо мэдээж мөрөөдлөө биелүүлж өөр мэргэжил эзэмшинэ гэдэг хэцүү л дээ.
-Хотын хүүхэд яаж яваад уяач болчихов оо. Таныг моринд нэлээн хорхойтойг мэдэх юм байна?
-Хүн сурч боловсроод, амьдрал тэгшрээд ирэхээр амьдралыг өөр өнцгөөс харж эхэлдэг юм билээ. Яагаад морь сонирхдог болсныг морины уралдаан дээр Монгол цустай хүн юү мэдэрдгийг надаас асуултгүй мэдэх байх. Тийм болоод ч тэр үү 30 нэлээд гарсан хойноо морь сонирхдог болсон. Ер нь, хөдөө орон нутгаар явж байхад Монголынхоо үнэхээр сайхныг нь мэдэрдэг. Онон манлай, Бандгай гээд олон сайхан уяачтай нөхөрлөдөг. Тэд маань ч сайхан зааж, зөвлөдөг юм. Харин би өөрөө морь уядаггүй. Гэхдээ морь уяж болох юм байна гэж бодоод л байгаа. Цаг зав маань хараахан болж өгөхгүй юм. Морин спортыг хөгжүүлэх гэж бизнесийн салбарын залуучууд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Хүнээр морио уяулаад харин өөрөө цолыг нь хүртэх гэж явдаг хүмүүсийг шүүмжлээд байдаг тал бий. Тэр бол зөв. Өөрөө морио уяж цолонд хүрэх гэдэг бол огт өөр зүйл л дээ. Миний хувьд олонд танигдах гэж морь уядаггүй. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс монгол ахуйгаасаа жаахан холдчихдог. Тэгэхээр үр хүүдүүд маань ч гэсэн бүр холдоно гэсэн үг. Монгол ахуйгаа мэдрэх сайхан шүү дээ.
-Танай уяанаас томоохон наадам, уралдаанаас айраг, түрүү нэлээд хэд авсан байх аа?
-Улс, бүсийн чанартай уралдаан, наадмаас айраг, түрүү хэд хэдэн удаа авсан. Их сонирхолтой түрүү авсан тухай энд яримаар байна. 2009 онд Монгол Улс анх удаа Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон үе. Тэр жилийн наадмаар дааганы уралдаан эхлэхээс өмнө Ерөнхийлөгч маань манай уяагаар зочилсон юм. Миний даага Ерөнхийлөгчид эрхлэн цээжинд нь толгойгоо наагаад байсан. Тэгээд даага маань 2009 оны улсын наадмаар хол тасархай түрүүлж байлаа. Тэр сайхан үйл явдлыг бэлгэшээж хурдан даагаа “Ардчилал хүрэн” гэж нэрлэсэн. Манай адуу наадам, уралдаанд маш сайн уралддаг. Ялангуяа, сунгаануудад хурдтай байдгийг бүгд мэднэ. Ер нь, эрсдэлтэй нүүр тулдаг спорт сонирхдог нь миний нэг ёсны хобби юм уу даа.
-Эрсдэлтэй гэхээр жишээ нь ямар спорт байх уу?
-Авто спортод нэлээн хорхойтой. Олон тамирчныг компанийнхаа нэр дээр уралдуулдаг байлаа. Сүүлдээ өөрөө уралдсан. Алсын зайны “Монгол ралли”-гийн аварга болж байсан. Дараа нь хоёрдугаар байрт орсон. Ерөнхийдөө авто спортоор авч үзээгүй шагнал үлдээгүй байх. Манай механикчид чадвартай, баг маань ч сайн байсан. Авто мастеруудын холбоо гэж анх байгуулж байхад тавхан тамирчин л тэмцээнд уралддаг байсан. Харин одоо 40-50 тамирчин авто спортын уралдаанд оролцож байгаа гэхээр өргөжиж, хөгжсөн байгаа биз. Авто спортоос гадна тухайн үед Монголын үндэсний бөхчүүдийг дэмжиж эхэлсэн.
-Таны сонирхлыг эрсдэл өндөртэй өөр ямар спорт татаж байна вэ?
-Дүрэмгүй зодооны спорт их таалагддаг. “Шандас До Жо” гэдэг клуб байгуулсан. “Чингисийн цавчилт” гэдгээр нь манайхан илүү мэддэг кикбоксчин Нарантунгалаг, кикбоксчин Мөнхбаясгалан, Дамланпүрэв гээд зодооны урлагийн шилдгүүд манай клубт хичээллэхээс гадна манай компанид ажилдаг юм. Тэднийг гадаадын тэмцээн уралдаанд оролцохоос эхлээд дэмжиж байгаа. Компани дээрээ дэвжээ, бэлтгэлийн спорт заал, клуб байгуулж, тэдэнтэйгээ хамт байнга бэлтгэл хийдэг юм. Манай “Шандас До Жо” дэвжээнд үндэсний бөхчүүд ч гэсэн хичээллэдэг. Долоо хоногтоо 2-3 удаа хүчний бэлтгэл хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт маш том сонирхолтой тэмцээн болсон. Тиймэрхүү тэмцээнийг нь үзэх бас нэг хобби минь.
Ямар нэг зүйлийн цаана нь гарахыг хичээдэг зан маань иймэрхүү төрлийн эрсдэлтэй спорт сонирхоход нөлөөлдөг байх. Би ер нь аливаа юмыг хийсэн шиг хийх ёстой гэж боддог. Миний хувьд спорт, соёл урлагт зүтгэж яваа залуучуудад нэг их зарлаад, сурталчлаад байдаггүй ч хандив өгч, дэмжиж ажилладаг. Ер нь эрүүл амьдрахыг эрмэлздэг. Архи, тамхи хэрэглэхгүй. Компани дээрээ ч архи тамхигүй орчинг бий болгож чадсан.

0 Сэтгэгдэл