ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Ц.ЭЛБЭГДОРЖ: ХЭН Ч БАЙСАН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ДУУДВАЛ ХУВЦСАА ӨМСӨӨД ОЧИХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт буюу 21-ний үдэш МҮОНТВ-ээр шууд ярилцлага өглөө. Түүний ярилцлагаас товчлон хүргэж байна. Тэрээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа арванхоёрдугаар сарын 21-ний тухай сэтгэгдлээр яриагаа эхэлсэн юм.
-Багагүй хугацаанд энэ өдөр юу болох бол гэсэн санаа зовинол олны дунд байсан. Тэдний нэгэн адил би ч үүнд анхаарал хандуулсан. Энэ өдөр дөхөөд ирэнгүүт санаа зовоосон асуудал олны дунд бий болох вий гэж болгоомжилж байлаа. Тиймээс өөрийн твиттер хуудсаар дамжуулан уриалга гаргаж, шинжлэх ухаан болон өөртөө, амьдралын туршлагадаа итгэ гэж хэлсэн. Арванхоёрдугаар сарын 21-ний 14:00 цагаас эхлээд тас харанхуй нөмөрнө гээд цуурсан. Ийм зүйл болоогүй л байна шүү дээ. Тиймээс би ард түмэндээ тайван байхыг уриалж, маргааш дахин нар мандана гэдгийг телевизээр дамжуулан хэлье.
-Дэлхий сөнөнө хэмээн цуурхал тарааж, олныг үймүүлж, бизнес хийж байсан хүмүүст улс орнууд хариуцлага тооцож эхэлсэн. Тэр дундаа манай хоёр хөршид хариуцлага тооцох асуудал нэлээд идэвхтэй байгаа нь ажиглагдаж байна. Манайд хариуцлагын тогтолцоо дутагдаад байх шиг?
-Энэ цуурхлыг далимдуулж хулгай хийх, хүний эрх, эрх чөлөөнд халдах зүйл гарвал хуулийн дагуу зохицуулагдах ёстой. Хууль хяналтын байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Би өнөөдөр ингээд ярьж байгаа ч 2-3 хоногийн өмнө хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Хэрэв энд тэнд цахилгаан тасалж, хязгаарлаж байгаа бол техникийн шалтгаанаар гэдгийг маш сайн ойлгуулаарай гэж холбогдох албаныханд хэлсэн. Чоно борооноор гэгчээр яг ийм үеийг ашиглаж элдэв буруу үйлдэл хийж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ байдлаас дүгнэхэд Иргэний, Эрүүгийн, Захиргааны тухай болон бусад холбогдох хуулиудад зохицуулалт, өөрчлөлт оруулж өгөх шаардлагатай юм байна. Амьдрал баян болохоор хуульчлах, илүү сайжруулах зүйл олон бий гэдэг нь эндээс анзаарагдаж байгаа.
-Таныг Хөвсгөлийн цаатнуудтай уулзахаар явах гэж байгаа гэсэн. Ямар асуудлаар уулзах юм бэ. Энэ дашрамд та орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирэх байх л даа?
-Би Ерөнхийлөгч болсноосоо хойш Монголынхоо бүх аймгаар явах зорилго тавиад байсан. Ийм ч болохоор бүх аймгаар явж, ард иргэдтэйгээ уулзсан. Энэ дотор манайд хамгийн цөөхөн хүн амтай үндэстэн бол цаатнууд. Тэдэнтэй уулзахыг уг нь өнгөрсөн жилээс төлөвлөөд байсан. Мөн Монгол Улсын Төрийн тэргүүн тэдэнтэй уулзаж байсан түүх байхгүй юм. Бид олуулаа болъё гэж байгаа. Гэхдээ цөөнхөө орхиж болохгүй.
Улсын хэмжээнд 10 гаруй аймгийн 100 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж байгаа. Тиймээс би Онцгой байдал болон тухайн аймгийн удирдлагуудтай байнга ярьж байна. Малчдын бэлтгэл сайн байгаа ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ардчилсан нийгэмд эрх мэдэл иргэдэд очих ёстой. Энэ байдал одоо хаана ч алга. Тиймээс шаардсаар байтал Төсвийн тухай шинэ хуулиар сум багадаа 200, томоохон газар нутаг, хүн амтай нь 700 гаруй сая төгрөг зарцуулах эрхтэй болж байна. Сумын удирдлагуудыг иргэдээ цуглуулаад тухайн суманд ямар асуудал тулгамдаж буйг ярилцаж, шийдэх шаардлагыг бид тавьж байгаа. Төлөөллийн ардчиллаас шууд ардчилал руу явах чиг шугам барьж байна. Монгол Улсад хамгийн дээд эрх мэдэл ард түмэнд байх ёстой. Орон нутагт эрхийг нь өгөөд асуудлыг нь шийдүүлэх хэрэгтэй. Тэр бүү хэл “Иргэний танхим”-ыг яваандаа бүх аймаг, суманд байгуулах шаардлагатай байгаа.
-Хариуцлагын тогтолцоог яаж чангатгах ёстой юм бэ?
-Эрх мэдлийг өгч байгаа юм чинь хариуцлагын тогтолцоог чангатгах ёстой. Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг огцруулахаар УИХ-аар 3-4 удаа оруулаад огцруулж чаддаггүй. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гээд оруулахад хамгаалсаар байж авч үлддэг. Дараа нь тэр хүн нэр дэвшээд явж байх жишээтэй. Манай улсын хуульд хамгийн дутагдалтай зүйл нь хариуцлагын тогтолцоо юм.
-Ерөнхийлөгч болсноосоо хойш та хэчнээн хууль өргөн барьсан бэ. Өнөөдрийн байдлаар хэд нь батлагдаад байна вэ?
-Дөнгөж саяхан зургаан хууль батлагдлаа. Одоо тун удахгүй батлуулахаар 10 гаруй хууль бэлдэж байна. Зөвхөн шүүх, цагдаагийн эрх мэдэл гээд өөрчлөхөд л 18 хууль байх жишээтэй. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хууль маш олон зүйл заалттай, асар том хууль боловсруулаад байгаа. УИХ-ын чуулган завсарлахаас өмнө өргөн барих байх. Хэдэн жилийн өмнө манай улсад хамгийн их хээл хахууль авлигатай байгууллага Гаалийн ерөнхий газар байсан. Саяхан би тус газрын удирдлагуудтай уулзахад авлига эрс багассан хэлж байв. Нэг зүйлийг энд дурдахад өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газар хууль боловсруулдаг газар шиг болчихсон байсан. Ямар нэг хууль санаачлаад Хууль зүйн яамтайгаа харилцахаар “Ийм хууль хэрэггүй” гээд байдаг. Ингээд хоёр тийшээ харсан ажил нь болж өгдөггүй байлаа. Харин өнөөдөр Хуульзүйн шинэ сайд ажилдаа орсноор нэлээд зүйл өөрчлөгдөж байна. Өмнө нь манай хууль, хүчний байгууллагууд эрх мэдэлтэнд үйлчилдэг болчихсон байсан. Одоо энэ байдлыг иргэнд үйлчилдэг болголоо. Бидний энэ туршлагаас Киргиз тэргүүтэй улс орнууд судлахаар ирж байна. Тэд бидний хуулийг орчуулж эхэлсэн.
-Та шүүх эрх мэдлийг хариуцлагатай болгоно гэж ярьж байгаа. Тэр хэрээр энэ газарт шинэчлэлт хэрэгтэй гэж буй ч “Таныг хэлмэгдүүлэлт явуулж байна” хэмээн шүүмжлээд байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр цагдаагийн удирдлагууд, экс Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал анхаарал татаж байгаа. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?
-Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Хууль дээр ч тэгж бичсэн. Ямар нэг асуудал байлаа гэхэд тухайн хувь хүн өөрийн санал бодлоо хэлж байгаа. Хүн ч бас өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ нөгөө талаасаа хэрэв хэрэг хийсэн гэж шүүхэд сэжиглэгдэж байгаа бол хуулийн байгууллага хэн байх нь хамаагүй бүх хүнтэй тэгш л харилцах ёстой. Ерөнхийлөгч ч ийм үүрэг хүлээх учиртай. Үүнд хөндлөнгөөс хэн ч оролцох ёсгүй. Тухайн хүн иргэнийхээ байр суурийг илэрхийлж болно. Хамгийн гол нь хуулийнхаа дагуу л явах ётой. Өөр зүйл байхгүй.
-Та хууль хяналтын байгууллагын шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?
-Шүүхийн байгууллага бүхэн цахим хуудастай болсон. Тухайн өдөр гарсан шийдвэр, тогтоол нь цахим хуудаст нь нийтлэгдэж байна. Мөн сарынх нь шийдвэр, тогтоол нь эмхтгэл болон хэвлэгдэж байгаа. Шүүх дээр аливаа хэрэг очсон л бол хар цагааныг нь дэнслээд явдал чирэгдэлгүй шийддэг болсон. Зарим хэрэг 2-3 жил явдаг байсан бол одоо энэ байдал арилж байгаа. Мөн шүүхийн төсөв Засгийн газраар дамжилгүй шууд УИХ-д орж байна. Өмнө нь Засгийн газраар хянагддаг байсан.
-Монгол Улсын Засгийн газрын бонд олон улсын зах зээл дээр саяхан арилжаалагдлаа. Бондын хүү бодогдож эхэлсэн өдрөөс эхлээд та нэлээд хатуу санал Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга, салбарын сайд нарт хэлж байсан.
-Бондыг цаг хугацааны хувьд ирэх онд гаргах байсан, төсөл ТЭЗҮ боловсруулах байсан, ингэж их өр тавих хэрэг байна уу гээд маш олон байр суурь, саналууд гарлаа. Нөгөө талаар бондын давуу, сайн талыг ярьсан хүмүүс ч олон байсан. Бид голдуу юмыг сайн талаас нь харж хийдэг. Гэтэл үр дүн нь дандаа муу гардаг. Тэгэхээр энэ оронд аав болсон Төрийн тэргүүний үүрэг юу гэхээр харуулын цэрэг. Би өөрийгөө харуулын цэрэг л гэж хэлэх байна. Хүний эрх зөрчигдөх, хууль тэгш бус үйлчлэх, авлига байх вий, Монгол Улсын нэр унах вий гэж санаа зовинож байдаг. Улсын нэр хүнд хугарч байхаар миний яс хугарвал би юм бодохгүй. Хэрвээ бондын хөрөнгө орж ирээд мөнгийг нь цацаад эхэлсэн бол яана. Тиймээс би бондын хөрөнгө орж ирэхээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, хөрөнгийн зарцуулалтын талаар саналаа хэлсэн. Тухайлбал, хөрөнгийг нэг төсөлд зарцуулж болохгүй шүү. Бондоос нэг төгрөг аливаа төсөлд зарцуулсан бол тэр төсөлдөө хоёр төгрөгийн хөрөнгө оруулалт олох ёстой гэж зөвлөсөн. Өр, зээл хөөцөлдөх биш бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулбал Монгол Улс ямар ч эрсдэлгүй байна. Гэхдээ нөгөө талаас бондыг зөв зарцуулж чадвал эдийн засаг тэлнэ. Улс ч хөгжинө. Мөн бид бондын хөрөнгийг улсынхаа нэр хүндээр авч байгаа. Бүр “Чингис” гэсэн нэртэй. Бид улсынхаа нэр хүндээр, улсаараа дэнчин тавьж мөнгө авч байна. Одоо бид хариуцлагатай л байх ёстой. Хэвлэл нь ч, улстөрч нь хариуцлагатай байя.
-Та сая улстөрчийн хариуцлага, соёлын тухай хөндлөө. Яг өнөөгийн парламентад хэрхэн хандаж байна вэ?
-Ер нь, хуулийг нь чангалж өгөх ёстой. Нэг л зовлон байдаг. УИХ өөрөө өөрсдийнхөө дэг, сахилга баттай холбоотой заалтууд оруулахдаа хойрго шүү дээ. Хэрэв УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол явах ёстой. Би хувьдаа тэгж л боддог. Миний хувьд би долоон ахтай айлын найм дахь хүүхэд. Хэрвээ манай гэрт, манай гэр бүлд хэрэгждэг дүрэм, ёс заншлыг хүүхэд тус бүр өөрөөр хэрэгжүүлдэг байсан бол хамгийн бага байснаараа би л хохирох байсан. Харин манай эцэг, эх тэгээгүй. Бүгд тэгш эрхтэй байх ёстойг ойлгуулсан. Алдаа гаргасан бол ижил тэгш шийтгэл ногддог байсан. 1994 онд намайг УИХ-ын гишүүн байхад Ц.Элбэгдорж хууль зөрчсөн гээд шалгуулахад би тэр өдрөө УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байсан. Одоо эргээд бодоход ийм шийдвэр гаргасан нь ганцаараа би байж. Тодорхой яривал тухайн үед би УИХ-ын дарга байсан Н.Багабандид хандаж “Эрхэм УИХ-ын дарга Н.Багабанди танаа. Намайг хуулийн байгууллагаас шалгана гэсэн тул миний бүрэн эрхийг чөлөөлж өгнө үү” гэж тэр өдрөө хандаж байлаа. Харин намайг тийм цаас өгөв үү, үгүй юү үдээс хойш нь МАН-ынхан олонхи байсан учраас маш баяртайгаар чөлөөлөөд явуулсан. Харин би маргааш нь байцаалтад ороод нөгөөдөр нь 4.6 жилийн ял сонссон ч тэнд очиж 30 минут яриад л нэр төрөө цагаатгаад л гарч ирсэн. Ийм л байх ёстой. Тийм учраас чи ямар ч дарга, хэн ч байсан хуулийн байгууллага дуудах л юм бол хувцсаа өмсөөд очих хэрэгтэй. Түүнээс биш зугатаад байвал хуулийн байгууллага араас чинь очино.
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг та санаачилсан. Гэтэл наймдугаар заалтаас болж хойшлууллаа. Та энэ хуульд хэр анхаарал тавьж байна?
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд түр хойшлуулсан гэж сонссон. Сэтгүүлч заавал шорон орон руу явж байх ёсгүй. Ер нь, төр эрхийг нь өгсөн шиг өгөөд хариуцлага тооцдог байх ёстой. Энэ талаар дөрөв дэх засаглалынхан маань ажлын хэсэг дахин гаргаж зарчмын зөрүүтэй зүйл заалт дээр ярилцаж, хуулиа батлах хэрэгтэй.
Ганцаараа үлдээд яах гэсэн юм бол доо хөөрхий
Ц.Элбэгдорж:"Арванхоёрдугаар сарын 21-ний 14:00 цагаас эхлээд тас харанхуй нөмөрнө гээд цуурсан. Ийм зүйл болоогүй л байна шүү дээ. Тиймээс би ард түмэндээ тайван байхыг уриалж, маргааш дахин нар мандана гэдгийг телевизээр дамжуулан хэлье." Ах маань дэлхий сөнөнө гэдэгт итгэчихсэн байж шүү дээ. Тэгээд нар алга болохгүй байхаар шоу хийж шууд ярилцлаганд орсон юм байна л даа. Бүүр эрхэм Ерөнхийлөгч маань Хөвсгөл рүү цаатнууд дээр очиж амьд гаръя гэж төлөвлөсөн байсан байна шүү.
Зоригийг алсан хэрэг илрэхгүй учраас их томорч байнаа
shudarga dur buu uzuul amaaraa bish setgel zurhneesee yari
АЙМААР ЗУСАРДДАГ БАЙНА ШҮҮ
ДЭЭЛЭЭ НӨМРӨӨД ГЭЖ ХЭЛЭХ ГЭСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ,ӨӨРӨӨР ХЭРХЭН ХӨРӨНГӨЧИХСӨН АРД ОЛОНДОО ТАЙЛБАРЛАЧИХДАА
АЙМААР ЗУСАРДАВАА
ХУВЦАСАА БИШЭЭ,ДЭЭЛЭЭ НӨМРӨӨД ГЭЖ ХЭЛЭХ ГЭСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ,ӨӨРӨӨ ХЭРХЭН ХӨРӨНГӨЖСӨНӨӨ АРД ОЛОНДОО ТАЙЛБАРЛАХЧИХДАА
tanig manai tsaatanguud zaya ni ibeehgvi nvgleesee olon zugtaj sain hvnii dvrd udaan toglohgvi l baih shv mongolchuud teneg bishee elbegdorj guai
tanig manai tsaatanguud zaya ni ibeehgvi nvgleesee olon zugtaj sain hvnii dvrd udaan toglohgvi l baih shv mongolchuud teneg bishee elbegdorj guai
Ц.Элбэгдорж:"Арванхоёрдугаар сарын 21-ний 14:00 цагаас эхлээд тас харанхуй нөмөрнө гээд цуурсан. Ийм зүйл болоогүй л байна шүү дээ. Тиймээс би ард түмэндээ тайван байхыг уриалж, маргааш дахин нар мандана гэдгийг телевизээр дамжуулан хэлье." Ах маань дэлхий сөнөнө гэдэгт итгэчихсэн байж шүү дээ. Тэгээд нар алга болохгүй байхаар шоу хийж шууд ярилцлаганд орсон юм байна л даа. Бүүр эрхэм Ерөнхийлөгч маань Хөвсгөл рүү цаатнууд дээр очиж амьд гаръя гэж төлөвлөсөн байсан байна шүү.
чиний ээлж ирхээр харьяа
ЧИ ӨӨРӨӨ ШУДАРГААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ДЭЭР ХУВЦСАА ӨМСӨӨД ОЧООЧ ХАРЬЯ

Erunhiilugchduu ajiliin amjilt husie. Mongol uls mandan badrag.
Erunhiilugchduu amjilt husie. Mongol uls mandan badrag!
дэмждэг шүү
anh sanaj baisnaas ilyy sain ajillaj bgaa hyn shyy

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт буюу 21-ний үдэш МҮОНТВ-ээр шууд ярилцлага өглөө. Түүний ярилцлагаас товчлон хүргэж байна. Тэрээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа арванхоёрдугаар сарын 21-ний тухай сэтгэгдлээр яриагаа эхэлсэн юм.
-Багагүй хугацаанд энэ өдөр юу болох бол гэсэн санаа зовинол олны дунд байсан. Тэдний нэгэн адил би ч үүнд анхаарал хандуулсан. Энэ өдөр дөхөөд ирэнгүүт санаа зовоосон асуудал олны дунд бий болох вий гэж болгоомжилж байлаа. Тиймээс өөрийн твиттер хуудсаар дамжуулан уриалга гаргаж, шинжлэх ухаан болон өөртөө, амьдралын туршлагадаа итгэ гэж хэлсэн. Арванхоёрдугаар сарын 21-ний 14:00 цагаас эхлээд тас харанхуй нөмөрнө гээд цуурсан. Ийм зүйл болоогүй л байна шүү дээ. Тиймээс би ард түмэндээ тайван байхыг уриалж, маргааш дахин нар мандана гэдгийг телевизээр дамжуулан хэлье.
-Дэлхий сөнөнө хэмээн цуурхал тарааж, олныг үймүүлж, бизнес хийж байсан хүмүүст улс орнууд хариуцлага тооцож эхэлсэн. Тэр дундаа манай хоёр хөршид хариуцлага тооцох асуудал нэлээд идэвхтэй байгаа нь ажиглагдаж байна. Манайд хариуцлагын тогтолцоо дутагдаад байх шиг?
-Энэ цуурхлыг далимдуулж хулгай хийх, хүний эрх, эрх чөлөөнд халдах зүйл гарвал хуулийн дагуу зохицуулагдах ёстой. Хууль хяналтын байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Би өнөөдөр ингээд ярьж байгаа ч 2-3 хоногийн өмнө хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Хэрэв энд тэнд цахилгаан тасалж, хязгаарлаж байгаа бол техникийн шалтгаанаар гэдгийг маш сайн ойлгуулаарай гэж холбогдох албаныханд хэлсэн. Чоно борооноор гэгчээр яг ийм үеийг ашиглаж элдэв буруу үйлдэл хийж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ байдлаас дүгнэхэд Иргэний, Эрүүгийн, Захиргааны тухай болон бусад холбогдох хуулиудад зохицуулалт, өөрчлөлт оруулж өгөх шаардлагатай юм байна. Амьдрал баян болохоор хуульчлах, илүү сайжруулах зүйл олон бий гэдэг нь эндээс анзаарагдаж байгаа.
-Таныг Хөвсгөлийн цаатнуудтай уулзахаар явах гэж байгаа гэсэн. Ямар асуудлаар уулзах юм бэ. Энэ дашрамд та орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирэх байх л даа?
-Би Ерөнхийлөгч болсноосоо хойш Монголынхоо бүх аймгаар явах зорилго тавиад байсан. Ийм ч болохоор бүх аймгаар явж, ард иргэдтэйгээ уулзсан. Энэ дотор манайд хамгийн цөөхөн хүн амтай үндэстэн бол цаатнууд. Тэдэнтэй уулзахыг уг нь өнгөрсөн жилээс төлөвлөөд байсан. Мөн Монгол Улсын Төрийн тэргүүн тэдэнтэй уулзаж байсан түүх байхгүй юм. Бид олуулаа болъё гэж байгаа. Гэхдээ цөөнхөө орхиж болохгүй.
Улсын хэмжээнд 10 гаруй аймгийн 100 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж байгаа. Тиймээс би Онцгой байдал болон тухайн аймгийн удирдлагуудтай байнга ярьж байна. Малчдын бэлтгэл сайн байгаа ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ардчилсан нийгэмд эрх мэдэл иргэдэд очих ёстой. Энэ байдал одоо хаана ч алга. Тиймээс шаардсаар байтал Төсвийн тухай шинэ хуулиар сум багадаа 200, томоохон газар нутаг, хүн амтай нь 700 гаруй сая төгрөг зарцуулах эрхтэй болж байна. Сумын удирдлагуудыг иргэдээ цуглуулаад тухайн суманд ямар асуудал тулгамдаж буйг ярилцаж, шийдэх шаардлагыг бид тавьж байгаа. Төлөөллийн ардчиллаас шууд ардчилал руу явах чиг шугам барьж байна. Монгол Улсад хамгийн дээд эрх мэдэл ард түмэнд байх ёстой. Орон нутагт эрхийг нь өгөөд асуудлыг нь шийдүүлэх хэрэгтэй. Тэр бүү хэл “Иргэний танхим”-ыг яваандаа бүх аймаг, суманд байгуулах шаардлагатай байгаа.
-Хариуцлагын тогтолцоог яаж чангатгах ёстой юм бэ?
-Эрх мэдлийг өгч байгаа юм чинь хариуцлагын тогтолцоог чангатгах ёстой. Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг огцруулахаар УИХ-аар 3-4 удаа оруулаад огцруулж чаддаггүй. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гээд оруулахад хамгаалсаар байж авч үлддэг. Дараа нь тэр хүн нэр дэвшээд явж байх жишээтэй. Манай улсын хуульд хамгийн дутагдалтай зүйл нь хариуцлагын тогтолцоо юм.
-Ерөнхийлөгч болсноосоо хойш та хэчнээн хууль өргөн барьсан бэ. Өнөөдрийн байдлаар хэд нь батлагдаад байна вэ?
-Дөнгөж саяхан зургаан хууль батлагдлаа. Одоо тун удахгүй батлуулахаар 10 гаруй хууль бэлдэж байна. Зөвхөн шүүх, цагдаагийн эрх мэдэл гээд өөрчлөхөд л 18 хууль байх жишээтэй. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хууль маш олон зүйл заалттай, асар том хууль боловсруулаад байгаа. УИХ-ын чуулган завсарлахаас өмнө өргөн барих байх. Хэдэн жилийн өмнө манай улсад хамгийн их хээл хахууль авлигатай байгууллага Гаалийн ерөнхий газар байсан. Саяхан би тус газрын удирдлагуудтай уулзахад авлига эрс багассан хэлж байв. Нэг зүйлийг энд дурдахад өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газар хууль боловсруулдаг газар шиг болчихсон байсан. Ямар нэг хууль санаачлаад Хууль зүйн яамтайгаа харилцахаар “Ийм хууль хэрэггүй” гээд байдаг. Ингээд хоёр тийшээ харсан ажил нь болж өгдөггүй байлаа. Харин өнөөдөр Хуульзүйн шинэ сайд ажилдаа орсноор нэлээд зүйл өөрчлөгдөж байна. Өмнө нь манай хууль, хүчний байгууллагууд эрх мэдэлтэнд үйлчилдэг болчихсон байсан. Одоо энэ байдлыг иргэнд үйлчилдэг болголоо. Бидний энэ туршлагаас Киргиз тэргүүтэй улс орнууд судлахаар ирж байна. Тэд бидний хуулийг орчуулж эхэлсэн.
-Та шүүх эрх мэдлийг хариуцлагатай болгоно гэж ярьж байгаа. Тэр хэрээр энэ газарт шинэчлэлт хэрэгтэй гэж буй ч “Таныг хэлмэгдүүлэлт явуулж байна” хэмээн шүүмжлээд байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр цагдаагийн удирдлагууд, экс Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал анхаарал татаж байгаа. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?
-Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Хууль дээр ч тэгж бичсэн. Ямар нэг асуудал байлаа гэхэд тухайн хувь хүн өөрийн санал бодлоо хэлж байгаа. Хүн ч бас өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ нөгөө талаасаа хэрэв хэрэг хийсэн гэж шүүхэд сэжиглэгдэж байгаа бол хуулийн байгууллага хэн байх нь хамаагүй бүх хүнтэй тэгш л харилцах ёстой. Ерөнхийлөгч ч ийм үүрэг хүлээх учиртай. Үүнд хөндлөнгөөс хэн ч оролцох ёсгүй. Тухайн хүн иргэнийхээ байр суурийг илэрхийлж болно. Хамгийн гол нь хуулийнхаа дагуу л явах ётой. Өөр зүйл байхгүй.
-Та хууль хяналтын байгууллагын шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?
-Шүүхийн байгууллага бүхэн цахим хуудастай болсон. Тухайн өдөр гарсан шийдвэр, тогтоол нь цахим хуудаст нь нийтлэгдэж байна. Мөн сарынх нь шийдвэр, тогтоол нь эмхтгэл болон хэвлэгдэж байгаа. Шүүх дээр аливаа хэрэг очсон л бол хар цагааныг нь дэнслээд явдал чирэгдэлгүй шийддэг болсон. Зарим хэрэг 2-3 жил явдаг байсан бол одоо энэ байдал арилж байгаа. Мөн шүүхийн төсөв Засгийн газраар дамжилгүй шууд УИХ-д орж байна. Өмнө нь Засгийн газраар хянагддаг байсан.
-Монгол Улсын Засгийн газрын бонд олон улсын зах зээл дээр саяхан арилжаалагдлаа. Бондын хүү бодогдож эхэлсэн өдрөөс эхлээд та нэлээд хатуу санал Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга, салбарын сайд нарт хэлж байсан.
-Бондыг цаг хугацааны хувьд ирэх онд гаргах байсан, төсөл ТЭЗҮ боловсруулах байсан, ингэж их өр тавих хэрэг байна уу гээд маш олон байр суурь, саналууд гарлаа. Нөгөө талаар бондын давуу, сайн талыг ярьсан хүмүүс ч олон байсан. Бид голдуу юмыг сайн талаас нь харж хийдэг. Гэтэл үр дүн нь дандаа муу гардаг. Тэгэхээр энэ оронд аав болсон Төрийн тэргүүний үүрэг юу гэхээр харуулын цэрэг. Би өөрийгөө харуулын цэрэг л гэж хэлэх байна. Хүний эрх зөрчигдөх, хууль тэгш бус үйлчлэх, авлига байх вий, Монгол Улсын нэр унах вий гэж санаа зовинож байдаг. Улсын нэр хүнд хугарч байхаар миний яс хугарвал би юм бодохгүй. Хэрвээ бондын хөрөнгө орж ирээд мөнгийг нь цацаад эхэлсэн бол яана. Тиймээс би бондын хөрөнгө орж ирэхээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, хөрөнгийн зарцуулалтын талаар саналаа хэлсэн. Тухайлбал, хөрөнгийг нэг төсөлд зарцуулж болохгүй шүү. Бондоос нэг төгрөг аливаа төсөлд зарцуулсан бол тэр төсөлдөө хоёр төгрөгийн хөрөнгө оруулалт олох ёстой гэж зөвлөсөн. Өр, зээл хөөцөлдөх биш бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулбал Монгол Улс ямар ч эрсдэлгүй байна. Гэхдээ нөгөө талаас бондыг зөв зарцуулж чадвал эдийн засаг тэлнэ. Улс ч хөгжинө. Мөн бид бондын хөрөнгийг улсынхаа нэр хүндээр авч байгаа. Бүр “Чингис” гэсэн нэртэй. Бид улсынхаа нэр хүндээр, улсаараа дэнчин тавьж мөнгө авч байна. Одоо бид хариуцлагатай л байх ёстой. Хэвлэл нь ч, улстөрч нь хариуцлагатай байя.
-Та сая улстөрчийн хариуцлага, соёлын тухай хөндлөө. Яг өнөөгийн парламентад хэрхэн хандаж байна вэ?
-Ер нь, хуулийг нь чангалж өгөх ёстой. Нэг л зовлон байдаг. УИХ өөрөө өөрсдийнхөө дэг, сахилга баттай холбоотой заалтууд оруулахдаа хойрго шүү дээ. Хэрэв УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол явах ёстой. Би хувьдаа тэгж л боддог. Миний хувьд би долоон ахтай айлын найм дахь хүүхэд. Хэрвээ манай гэрт, манай гэр бүлд хэрэгждэг дүрэм, ёс заншлыг хүүхэд тус бүр өөрөөр хэрэгжүүлдэг байсан бол хамгийн бага байснаараа би л хохирох байсан. Харин манай эцэг, эх тэгээгүй. Бүгд тэгш эрхтэй байх ёстойг ойлгуулсан. Алдаа гаргасан бол ижил тэгш шийтгэл ногддог байсан. 1994 онд намайг УИХ-ын гишүүн байхад Ц.Элбэгдорж хууль зөрчсөн гээд шалгуулахад би тэр өдрөө УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байсан. Одоо эргээд бодоход ийм шийдвэр гаргасан нь ганцаараа би байж. Тодорхой яривал тухайн үед би УИХ-ын дарга байсан Н.Багабандид хандаж “Эрхэм УИХ-ын дарга Н.Багабанди танаа. Намайг хуулийн байгууллагаас шалгана гэсэн тул миний бүрэн эрхийг чөлөөлж өгнө үү” гэж тэр өдрөө хандаж байлаа. Харин намайг тийм цаас өгөв үү, үгүй юү үдээс хойш нь МАН-ынхан олонхи байсан учраас маш баяртайгаар чөлөөлөөд явуулсан. Харин би маргааш нь байцаалтад ороод нөгөөдөр нь 4.6 жилийн ял сонссон ч тэнд очиж 30 минут яриад л нэр төрөө цагаатгаад л гарч ирсэн. Ийм л байх ёстой. Тийм учраас чи ямар ч дарга, хэн ч байсан хуулийн байгууллага дуудах л юм бол хувцсаа өмсөөд очих хэрэгтэй. Түүнээс биш зугатаад байвал хуулийн байгууллага араас чинь очино.
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг та санаачилсан. Гэтэл наймдугаар заалтаас болж хойшлууллаа. Та энэ хуульд хэр анхаарал тавьж байна?
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд түр хойшлуулсан гэж сонссон. Сэтгүүлч заавал шорон орон руу явж байх ёсгүй. Ер нь, төр эрхийг нь өгсөн шиг өгөөд хариуцлага тооцдог байх ёстой. Энэ талаар дөрөв дэх засаглалынхан маань ажлын хэсэг дахин гаргаж зарчмын зөрүүтэй зүйл заалт дээр ярилцаж, хуулиа батлах хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
2012.12.27
2012.12.27
2012.12.26
2012.12.25
2012.12.25
2012.12.25
2012.12.25
2012.12.25
2012.12.25
2012.12.25
2012.12.25
2012.12.24
2012.12.24
2012.12.24
2012.12.24
2012.12.24
2012.12.24
2012.12.24