“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
“TVET START-UP 2026” арга хэмжээ эхэллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Шатахууны үнийн талаар мэдээлэл хийнэ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим Шатахуун түгээх станцууд шатахууны үнээ нэмсэн байна. Уг асуудалтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийх юм байна. Мөн энэ үеэр цаг үеийн асуудлаар ч мэдээлэх аж.
Эдийн засаг

ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ 2018 ОНД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО
Монгол Улсын эдийн засаг дунд ба урт хугацаанд өндөр өсөлттэй байх тооцоо, судалгаа бий. Энэ нь уул уурхайн салбартай шууд холбоотой. Тухайлбал, судлаачид 2020 он хүртэл эдийн засгийн өсөлт дунджаар 15 хувиас буурахгүй хэмээж байгаа. Энэ хугацаанд ашигт малтмалын олборлолт, экспорт, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт орох юм. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн.
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС БОНД” 2012 ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ
Монгол Улс дэлхийн зах зээлд таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд” амжилттай арилжаалаад байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын бондыг дэлхийн зарим нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллага 2012 оны шилдгээр шалгаруулсан байна.
Эдийн засаг

Тавдугаар цахилаан станцын байршлыг эцэслэн шийдвэрлэлээ
“Улаанбаатарын дулааны цахилгаан станц V”-ыг барих байршлыг өнөөдрийн хурлаар эцэслэн шийдвэрлэлээ. Тус станцыг Ургах наран хорооллын урд талд авто зам, төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд барихаар болж байна. Иймээс тус байршилд станц барихад шаардлагатай 43 га газар олгохыг Нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа
Эдийн засаг

Биокомбинатад төрөөс вакцинжуулах цаг нь болжээ
Манай улсыг мал аж ахуйн орон гэгддэг. Дотоодынхоо махны хэрэгцээг бүрэн хангаад илүүг нь гадаадын улс орнуудад экспортлох бүрэн боломжтой. Гэтэл манай улсын махыг гадаадынхан амт, чанар сайтай гэж магтдаг хэрнээ, “Монгол малын мах” эрсдэлтэй гээд авдаггүй нь нууц биш. Өөрөөр хэлбэл, манай малыг эрүүл биш гэж үздэгтэй холбоотой.
Эдийн засаг

Өнөөдөр нэг л сайхан нартай өдөр
Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр. Аргын тооллоор бол арванхоёрдугаар сарын 21. Өглөөний нар ямар сайхан мандав аа. Ёстой л “Ертөнцийн төгсгөл” гэж цуурч, элдэв яриа дэлгэсэн хүмүүст хариу өгөх гэж байгаа юм шиг урьд урьдынхаас илүү сайхан, тэнгэр нь цэлмэг, нар нь тунгалаг сайхан байх юм.
Эдийн засаг

ХҮРТЭЭМЖТЭЙ Ч, ХҮРТЭЭЛГҮЙ 1,5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОНД
Монгол Улс дэлхийн хөрөнгийн зах зээлд анх удаа 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх бонд арилжаалаад буй. Харин эл хөрөнгө оруулалтын мөнгийг аль салбарт, юунд зарцуулах талаар Эдийн засаг хөгжлийн яамныхан судалгаа хийж эхэлжээ. Халамж, улсын төсвийн цоорхойг нөхөх бус эдийн засгийг цойлуулах тийм л төсөлд хөрөнгө оруулна хэмээсэн нь олон бизнесмэнийг төслөө сугавчлан тус яамыг зориход хүргэсэн.
Эдийн засаг

“Анод”-ны ерөнхий нягтланг шүүх хуралд оролцуулах шаардлагатай гэв
Баянзүрх дүүргийн шүүх өнөөдөр “Анод” банкны хэргийг хэлэлцэх байсан ч дахин хойшлууллаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид тухайн үед тус банкинд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Энхцэцэгийг шүүх хуралд заавал оролцуулах шаардлагатай, 22 хүнийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан байна.
Эдийн засаг

Малаа нядалж, мах болгохыг зөвлөмж болгожээ
Улсын хэмжээнд 10 аймгийн 32 суманд өвөлжилт хүндэрч, 40-80 см цастай байгаа гэсэн мэдээллийг Ус цаг уурын хүрээлэнгээс өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас цас их орсон, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан өвлийг хохирол багатай давахын тулд малчдад малаа нядалж мах болгохыг зөвлөж байгаа аж.
Эдийн засаг

Атар талх 170 төгрөгөөр нэмэгдэнэ
“Атар өргөө” компанийн Атар талхны үнэ 170 төгрөгөөр нэмэгдэж 800 төгрөгөөр иргэдийн гар дээр очихоор болсон байна. Энэ нь үндэслэлтэй гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх дүгнэлтээр гаргасан байна. Хэрэв Атар талхны үнэ нэмэгдвэл бусад талхны үнэ ч нэмэгдэх нь дамжиггүй юм.
Эдийн засаг

М.Сономпил: Цахилгааны үнэ иргэдэд 3-5, аж ахуйн нэгжийнх 10-15 төгрөгөөр нэмэгдэнэ
-Улаанбаатар хотын цахилгааны шинэ эх үүсвэрийг бий болгох тал дээр танай яам хэрхэн ажиллаж байна вэ?
-Баянзүрх дүүрэгт дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г нь хийж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлсэн. Мөн олон жил яригдсан Багануурын станц, Таван толгойн цахилгаан станц зэрэг ажлууд ирэх онд хийгдээд явна.
Эдийн засаг

ЗАМЫН-ҮҮД БООМТ БАРААНЫ ҮНЭ БУУРУУЛАХ ГОЛ ЗАНГИЛАА
Замын-Үүд боомтоор манай улсын нийт импортын 90 гаруй хувь нь орж ирдэг гэдэг. Тавдугаар сараас хойш анхны цас ортол хамгийн их ачаалалтай байдаг. Энэ байдал нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд шууд нөлөөлдөг. Тухайлбал, авто машинаар тээвэрлэгдэн орж ирсэн барааг вагонд ачих гэж олон хоног хүлээдэг тул тээврийн хөлс нь 9-11 мянган юань болдог байна. Иймд тус боомтын Шилжүүлэн ачих анги ачааны 1000 вагон авах шаардлагатай ажээ.
Эдийн засаг

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулна
Улаанбаатар дахь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвд хандив өгөх тухай асуудлыг хэлэлцээд ирэх оны улсын төсөвт тодотгол хийх үеэр уг зардлыг тусгуулах арга хэмжээ авахыг Гадаад харилцаа болон Сангийн сайдад даалгалаа. Далайд гарцгүй хөгжиж буй 31 орон байдаг.
Эдийн засаг

Гурилын үнэ барихад 61 тэрбумын зээл олгоно
Монгол улсын шинэчлэлийн засгийн газар, Монгол банкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр”-ийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/166/А24 тоот тушаалаар баталсан.
Эдийн засаг
Монгол Улс нефтийн хараат байдлаас гарах боломжтой юу
Монгол Улсын нефтийн хараат байдал, түүнээс гарах арга замууд сэдэвт хэлэлцүүлэг Кемпински Хаан палас зочид буудалд болж байна. Манай улсын хувьд нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүний 95 хувийг зөвхөн ОХУ-аас авдаг. Гэтэл өнөөдрийн Монгол Улсын нефтийн хэрэглээ нэг сая тонн давчихаад байгаа юм.
Эдийн засаг





























