УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно"
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно

Д.Сумъяабазар сайд алтны салбарынхантай уулзлаа
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Уул уурхай

Монгол Улсын геологийн төв архивийн бүх баримтыг цэгцэлж дуусчээ
АМГТГ-аас бие даасан Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийг өнгөрсөн онд байгуулсан. Тус төв Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилготой ажиллаж байна. Ингээд Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн анхдагч баримтыг цэгцэлж, бүртгэлжүүлжээ.
Уул уурхай

“Эрдэнэс Монгол” компанийг Монголын “Баялгийн сан” болгоно
Манай эдийн засаг 2008 онд хямарч ОУВС-ийн хөнжилд шургаж байж давсан. Тухайн үед аз болж дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд ашигт малтмалын үнэ суга өсч бусдын хөнжилөөс гарч өөрийн дураар хөлөө жийх бололцоо олдсон. Харамсалтай нь эдийн засгийн өндөр өсөлт, хэтэрхий их нэмэгдсэн орлогодоо бялуурч үрэлгэн зангаар хандсан. Харин ОУВС-ын шахалтаар орлого өндөр байгаа үедээ тусгай сан байгуулсан.
Уул уурхай

“Шивээ-Овоо” ХК “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээслэн, өр үүсгэн явж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, “Багануур”ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уул уурхай

Норвегийн сан Монголын баялгийн сангийн чиг зүгийг заана
Монгол баялгийн сантай орны нэг. Энэ бол маргашгүй үнэн. Харин энэ сангийн дансанд хурааж хумьсан хэдэн төгрөг байдаг эсэх нь тодорхойгүй. Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр хууль тогтоогчдын хамгийн олон давтдаг үгийн нэг нь энэ “Баялгийн сан” гэх үг хэллэг болохоор ямартай ч энэ сан оршин тогтносоор байгаа юм байна гэдэгт итгэдэг.
Уул уурхай

Д.Сумъяабазар сайд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалтад оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө
Уул уурхай

PDAC-2018 чуулга уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдагPDAC олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын энэ удаагийн уулзалт 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдана. Дэлхийн хамгийн томд тооцогдох энэхүү уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн 130 орны 24,000 гаруй төлөөлөгчид оролцоно.
Уул уурхай

М.Батбаяр: Газрын тосны хайгуулын ажлыг орон нутгийн иргэд зогсоож байна
Шатахууны үнэ иргэдийн түрийвчийг тэмтэрч эхэлсэн. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь түүхий эд нь бий ч дотооддоо үйлдвэргүй, импортоор авдагтай холбоотой гэдэг. Энэ хавраас газрын тос боловсруулах йүлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас авах 1 тэрбум ам.доллараар барьж эхлэх шийдвэр Засгийн газар гаргасан. Тэгвэл энэ үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудал тулгамдаж байна.
Уул уурхай

Д.Сумъяабазар сахилга, хариуцлага чангатгах албан даалгавар өгчээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр яамныхаа ажилтнуудтайгаа уламжлалт өргөтгөсөн хурал хийжээ. Хурлын үеэр сайд энэ он гарсаар салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулсан байна.
Уул уурхай

Д.Сумъяабазар: Оюу толгойн зээлийн хүүгийн зардлыг бууруулна
Хүүгийн зардал нь 6.5 дээр нэмэх нь LIBOR гэж тооцож байгаа. / LIBOR гэдэг нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүүг хэлнэ/ Монгол Улсад үндсэндээ 8.4 хувийн хүүтэй зээл олгож түүгээр санхүүжиж байна. Тэгэхээр цаад эх үүсвэрээс 3-4 хувийн хүүтэй зээл авч Монгол Улсад 4.4 хувийн хүү нэмж тооцон өгдөг. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаанд сөрөг үр дагвар авч ирж байгаа юм. Тэгэхээр асар их мөнгөний зөрүү үүнээс гарч ирнэ. Тэгэхээр хүүгийн энэ зардлыг бууруулах ёстой.
Уул уурхай


































