Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ
Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа.
Ажиллах үеэрээ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад тулгарч байгаа асуудлын талаар санал хүсэлтийг сонссон байна.
Улс төр

Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон билээ.
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр (2020.02.06) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Улс төр

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллана
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” өнөө өглөө хилийн боомтууд руу нислэг үйлдлээ.
Улс төр

Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ
Улсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болов.
Улс төр

“МОНГОЛ 30Х30” АЯНЫ ХҮРЭЭНД 20 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН САНАЛАА ИРҮҮЛЖЭЭ
Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ. Ардчилсан намын дэргэдэх 16 бодлогын зөвлөлөөс гаргасан саналд тулгуурлан Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловруулж байгаа бөгөөд иргэдийн саналыг мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МОНГОЛ 30х30” үндэсний IV аяныг эхлүүлээд байгаа юм.
Улс төр

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар өнөөдөр /2020.02.05/ хэвлэлийн бага хурал зарлан, 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Улс төр

Хууль зүйн байнгын хороо 42 хууль, УИХ-ын 7 тогтоол батлуулжээ
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2020.02.04) боллоо. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Улс төр

Г.Буяндоржийн гомдолтой холбогдуулан Прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргажээ
Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод өчигдөр авлигын баримтуудыг хүлээлгэн өгсөн. Тэрбээр "БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд, прокурор Б.Халиун, Ж.Сандагсүрэн нарын авилгын баримтыг хүлээлгэн өгч гомдол гаргаж байна" гэдгээ энэ үеэр хэлж байсан юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргажээ.
Улс төр

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруйтэй уулзлаа
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын удирдлага, ард түмэн титэмт нянгийн өвчлөлийн тархалтыг хяналтандаа аван зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллаж, шийдвэртэй арга хэжмээнүүд авч буйг өндрөөр үнэлж байгаагаа онцлов. Мөн Ухань хотод сурч буй оюутнуудыг эх орондоо авч ирэхэд хятадын төр болон орон нутгийн засаг захиргаанаас дэмжиж, шуурхай ажилласанд талархал илэрхийллээ.
Улс төр

Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ
Нийслэлийн Прокурорын Газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.
Улс төр

МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ХУГАЦАА ДУУСАХАД 13 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Албан тушаалтнуудаас ХОМ-ийг жил бүр гаргуулан авч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол үйл ажиллагаа юм.
Улс төр
































