НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд уриалав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, хариуцлагатай хэрэглээг бий болгох, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй нэг сарын аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, зургаа авахууллаа.
Улс төр

Ерөнхий сайд АНУ-д айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно.
Улс төр

Ж.Энхбаяр ЗТХ-ийн сайдад дэвшихээс татгалзжээ
Энэ оны наймдугаар сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан .
Улс төр

АН-ын бүлэг "60 тэрбум"-ын асуудлаар Ерөнхий сайдад хандлаа
УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа. АН-ын бүлгийн албан бичигт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 60 тэрбумынхантай хатуу тэмцэнэ гэсэн амлалтыг нь сануулж, энэ асуудлаар нэн даруй байр сууриа илэрхийлэхийг шаардсан байна.
Улс төр

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 26 гишүүн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн. УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад надад татгалзах зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн бол Хуульзүйн байнгын хорооноос татгалзсан хариу өгсөн юм.
Улс төр

Гадаадад 41 мянга гаруй оюутан суралцаж, академик боловсрол эзэмшиж байна
Албан бус тоогоор 41 мянга гаруй оюутан гадаад улсад суралцаж, чанартай академик боловсрол эзэмшиж байгаа ч Монгол Улсдаа ирж ажиллах нөхцөл боломж одоо хэр нь бүрдээгүй байгаа нь Монгол Улс дахь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа дутмаг зэрэг асуудлаас үүдэлтэй гэж 23 улсад байгуулагдсан оюутны холбоод нийтлэгээр дүгнэдэг байна. Тиймээс эдгээр асуудлыг чуулганы үеэр ярилцсан бөгөөд Засгийн газар, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагууд оюутны холбоодтой нягт хамтран ажиллаж юун түрүүнд тооцоо, судалгаа хийх шаардлагатай гэж дүгнэв.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Соёлын элч” нартай уулзаж, ярилцлаа
Монгол Улсын болон гадны орнуудын нэр хүнд бүхий нийгэм соёлын зүтгэлтнүүд болох соёлын элч нар нь түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг бөгөөд анхдугаар чуулганаа хийж байгаа юм.
Энэ хүрээнд Улаанбаатар хотод цугласан соёлын элч нар харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын соёлын элч хэмээх өндөр хариуцлагатай, хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэх, өөрийн амжилт бүтээл, ажил үйлсээрээ дамжуулан Монгол орныг гадаадад сурталчлан таниулж байгаа гадаад улсын болон Монголын соёлын элч нарт талархал илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд соёлын элч нар нэгдсэн мэдээлэлтэй болох, байнгын уяалдаа холбоог сайжруулах алхам хийж эхэлсэнд талархалтай хандаж буйгаа хэлж, Монгол Улсын соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллахаа уламжлав.
Улс төр

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Балигийн чуулга уулзалтын Гүйцэтгэх хорооны хуралд оролцож байна
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр болсон Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Улс орноо төлөөлөн ирсэн парламентын 4 дарга, 10 дэд дарга цуглан, энэ удаагийн чуулганаар батлах “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, ирэх онд болох ээлжит чуулганы сэдэв, агуулгыг ярилцлаа.
Улс төр

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон Б.Цолмонг баривчилжээ
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн зарим ажилтныг баривчилсан, мөн зарим хүнд хилийн хориг тавьсан. Тэгвэл цагдаагаас энэ хэрэгтэй холбогдуулан дахин нэг хүнийг баривчилсан байна. Тэр нь Х.Тэмүүжинг Хуульзүй, дотоод хэргийн сайд байх үед Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон Б.Цолмон юм байна. Түүнийг Шүүхийн шинжилгээ үндэсний төвийн зарим ажилтныг цагдан хорьсны маргааш нь баривчилжээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хамтаар Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр болсон Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхон, медальт байранд шалгарсан тамирчдын шагналыг гардуулав.
Улс төр

Х.Баттулга: Монголоос Хятад руу тавих 1500 км цахилгааны шугамын бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
Улс төр





























