ЦАГ АГААР: Улаанбаатарт -3 хэм хүйтэн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно
Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо
Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ

УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов
Тэрбээр, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлын цаана хууль хоорондын нийцлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуультай бусад хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг системийн ажлууд хүлээгдэж байгааг онцлоод, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлууд нээлттэй байгаа гэж үзэж буй зарчмын байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг мэдэгдлээ
Улс төр

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов
Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулгадаа Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилох шийдвэр гаргаснаа дурдав. Энэхүү шийдвэрээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр танилцуулж, зөвшилцсөн байна.
Улс төр

ЗГ: Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг танилцуулав
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Улс төр

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Улс төр

“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Улс төр

“Хүннү хот” төслийн төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах уралдаанд дэлхийн шилдэг 24 багийн 80 орчим оролцогч өрсөлдөж байна
Хот төлөвлөлтийн энэхүү шилдэг багууд Хүннү хотыг дэлхийн жишигт нийцүүлэн, монголын өв соёлтой уялдуулан ирээдүйн загвар хотын өнгө төрхөөр төлөвлөж, иргэд, олон нийт, мэргэжилтнүүдэд 4 өдрийн турш нээлттэй танилцуулж байна.
Улс төр

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.
Улс төр

ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, нэг зорилготой байх зарчмыг баримталжээ.
Улс төр

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, мөн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд нар ажиллалаа.
Улс төр































