Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна -Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлнө. Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. “2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээлсэн. Улс төр
Шадар сайд С.Амарсайхан элдэв гүтгэлэг, даралтад хариу мэдэгдэл хийлээ Шадар сайд С.Амарсайхан төрийн өмчийг хууль бусаар хувьчлан авчихсан байсан “бүлэглэл”-ийн эсрэг хуулийн хүрээнд арга хэмжээ авч, төрийн өмчийг эргүүлэн авах, олон нийтийн өмчид буцаан авч ирэх зэрэг үйл ажиллагааг оройлон зохион байгуулж байна. Гэвч ингэж тэмцснээрээ өөртөө л дайсан бэлдэж байгааг цахим хуудсанд өрнөж буй түүний эсрэг элдэв дайралтуудаас харж болохоор байна. Ганц нэг сэтгэгдэл бус бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан, төлбөр төлж, зохион байгуулалттайгаар Шадар сайд С.Амарсайханыг харлуулах, түүний ах дүүсийн эрхэлдэг бизнес компаниудын нэр хүндэд халдах зэрэг бохир үйл ажиллагааг идэвхтэй хийж байна. Тэгвэл тэдгээр хөлсний бичээчид болоод гэмт бүлэглэлийн хийж буй явцгүй дайралтуудад Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан хариу мэдэгдэл гаргажээ. Улс төр
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10