Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

Д.Цогтбаатар сайд Казахстаны ГХ-ийн сайдтай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Атамкулов Бейбут Бакировичтай өнөөдөр утсаар ярив. Сайд Д.Цогтбаатар Монгол Улс Төв Азийн орнууд, түүний дотор Казахстан Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг нотлов.
Улс төр

УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй
Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн 02 дугаар дүгнэлтийг УИХ-аар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, Засгийн газрын нөөц сангаас шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авсангүй.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар өнөөдөр Конгресс-Холл ордны Их танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Киргизийн талаас уулзалтад тус улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков, Тэргүүн шадар сайд А.К.Боронов зэрэг төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцов.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Улс төр

Монголын Ардчилсан Холбооны Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа
..."Түүхэн уламжлал, үндэсний эрх ашгаа дээдлэн Монголын Ардчилсан Холбоо 2018 оны 12 дугаар сарын 10-ны байр сууриа дахин нотлохын хамт Үндсэн хуулинд халдах ёс суртахууны эрх, чадамж өнөөгийн УИХ-д байхгүйг албан ёсоор эрс мэдэгдэн парламентад суудалгүй намууд, "Ардын эрхт түр хурлын төлөө" ТББ-ын саналыг дэмжиж байна" гэжээ.
Улс төр

Дипломат албаны ажилтнуудад арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа.
Улс төр

Мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна
Монгол Улсад нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс зүй бус үйлдэл, хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч буй “шүгэл үлээгч”-ийг болзошгүй эрсдэлээс хамгаалах болон урамшуулах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Мэдээлэл өгч байгаа иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр тусгасан.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ:Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг ШУТИС-т зохион байгуулав. Үүний өмнөх уулзалт хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд ЗГ-ын 13 яам, 5 агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй танилцаад зарим яам, агентлагт тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.
Улс төр

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улс төр

С.Чинзориг: Конгрессын үеэр алдаа гаргахгүйн тулд бэлтгэлийг чамбай хангах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр конгрессыг зохион байгуулах хорооны хурал “Шангрила” зочид буудлын их танхимд боллоо.
Улс төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хууль зүйн шаардлага хангаагүйг мэдэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандаж, хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдэв.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргизын Ерөнхий сайд угтлаа
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Улс төр

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хянаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, шинжээч эмч, ажилтнуудын сахилга хариуцлага, дотоодын хяналтыг сайжруулах талаар тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргалын нэр дээр прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлал хийж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар өнөөдөр тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна.
Улс төр

М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.
Улс төр





























