Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх төсөлд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай гэв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.21) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад 05 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр хүсэлт ирүүлснийг танилцуулав.
Улс төр

У.Хүрэлсүх: Би жолооч хүний хүүхэд. Жолооч нарын зовлон жаргалыг ч сайн мэднэ
“Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган төрийн ордны Их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улс төр

С.Эрдэнэ:Д.Гантулгын асуудлаар маргаан үүсгэсэн нь сонгууль явуулахгүй байх зорилготой
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудлаар Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаа хийхээр болсон. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн явуулж байгаа процесс нь их шуурхай байна. Өмнө нь олон өргөдөл гомдлыг Үндсэн хуулийн цэц ингэж авч үзэж байгаагүй. Манай хуульчдаас өгсөн олон маргаантай асуудлыг цэц одоо хүртэл шийдээгүй, маргаан үүсгээгүй. Шууд утгаар нь хэлбэл улс төрийн өнгө аястай харагдаж байна.
Улс төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-д айлчлал хийж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм.
Улс төр

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ярославль хотноо болжээ
Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүүд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ОХУ-ын Ярославль хотноо 2019 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагджээ.
Улс төр

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цэц хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаа хийнэ. Иргэн Д.Ганхуяг, Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек нар "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахар Цэцэд хандсан билээ.
Улс төр

Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогыг 11 дүгээр сард Засгийн газарт танилцуулна
Ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллах юм. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, удирдан чиглүүлэх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан талаар ажлын хэсгийн гишүүдэд хурлын эхэнд дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Улс төр

Н.Номтойбаяр: Өрөөнөөс гарахдаа ах нь яараад байна. Хүн хүлээж байгаа гэж хэлсэн
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор элдвийн таамаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явж байна. Түүнтэй хамгийн сүүлд уулзсан гэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Улс төр

Д.Эрдэнэбат:Үйл явдлын үнэнийг шуурхай олж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.
Улс төр

Н.Алтанхуяг:240 тэрбумыг “Капитал”-д байршуулсан С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т хандлаа
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Түүний яриаг тоймлон хүргэе.
“Капитал банкны дампууралтай холбоотойгоор иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихсон байгаа. Үүний эзнийг нь олох тал дээр АТГ-ыг ажиллаач ээ гэсэн асуудлаар АТГ-д хандлаа. Тэр дотроо манай УИХ-ын гишүүн С.Эрдэнийг энэ асуудал дээр шалгаач гэсэн гомдол гаргасан хэрэг.
Улс төр

Х.Баделхан:Анх удаагаа ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлсэн
Барилга, хот байгуулалтын яамнаас иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. 2013 оноос эхлэн иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд жилд дунджаар 750.0 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 10 мянга гаруй иргэнд олгож байсан ч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар тус зээлийг хязгаарлах шаардлагатай болсон юм.
Улс төр

У.Хүрэлсүх:Эхлүүлсэн томоохон төслүүдээ богино хугацаанд гүйцэтгэж дуусгахын төлөө ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас явуулж буй бодлого, гаргасан шийдвэрийн талаар танилцуулав. Жилийн өмнө Говь-Алтай аймгийн иргэд аймгийн хэмжээнд тулгамдаж буй 15 асуудлыг дэвшүүлснийг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласнаа Ерөнхий сайд мэдэгдэв.
Улс төр

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар хот салбарын яамтай хамтарна
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг байр суурийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баримталж буй.
Улс төр

Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэрдундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байна.
Улс төр

УИХ-ын дарга Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын голомтот бүс нутагт ажиллав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өглөө.
Улс төр





























