Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

Түр хороо хуралдаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2019.05.07/ 15 цаг 21 минутад гишүүдийн 71,4 хувийн ирцтэйгээр эхэлж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Улс төр

Г.Занданшатар:Бэлчээрийг яаж хамгаалах, сайжруулах вэ гэдэгт бодлогоо хандуулах цаг болсон байна
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт 800 гаруй малчид, төөлөөлөгчид оролцож буй юм. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Улс төр

У.Хүрэлсүх:МСҮТ-үүдээ дэмжиж, нарийн мэргэжилтнүүдээ бэлтгэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зарим сайд нар Хэнтий аймгийн Боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, салбарт хамаарах онцлох шийдвэрүүдийг танилцууллаа.
Улс төр

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан сонгожээ
Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан сонгосон байна. Байнгын хорооны хуралдаанд 19 гишүүний 14 нь оролцож 91.7 хувийн саналаар байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг сонгожээ. Түүнийг нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж хариулт авсан байна.
Улс төр

Хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдвэрлэх саналыг дэмжлээ
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн балансад бүртгэлтэй "Жигжид" зуслан дахь хэсгийн барилгыг буулгаж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинийг барих асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуучин байрыг буулгаж, шинийг барих болсонтой холбогдуулан нэг сая 28 мянган төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг нийслэлийн өмчөөс хасах саналыг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Улс төр

Р.Дагва: Байрлал сайтай газруудад дахин төлөвлөлт явуулаад, хотын зах орчимд хийхгүй байна
Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг үндэслэн нийлэлийн Засаг дарга 2017 онд "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах тухай" захирамж гарган Хан-Уул дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний 80 айлын орон сууцны Х байрны 20 айлын орон сууцыг буулгаж, "40 айлын орон сууц"-ны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон билээ.
Улс төр

“УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ” КОМПАНИ БАЙГУУЛЛАА
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын XXIV хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хуралдааныг нээж “Шинээр томилогдсон Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүсье. Нийслэлийн иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох байгуулллагад чиглэл өгч байдгаараа Тэргүүлэгчдийн хуралдаан чухал юм. Тиймээс хуралдааны дэгийг баримтлан ажиллахыг хүсье” гэв.
Улс төр

Төрийн байгууллагуудын ажил зуны гурван сар 08.00 цагт эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Улс төр
Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ.
Улс төр

Д.Эрдэнэбат: Сурталчилгаа хийхийн тулд Засгийн газар бараг тэр чигээрээ Хэнтийд очжээ
УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж, холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд хүргэв. Хуралдаанаар "Үнийн өсөлт болон инфляци өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлсийн талаар, мөн өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн байнгын хороо, болон чуулган дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн асуудлаар олон санал бодол гарч байгаатай холбогдуулан Ардчилсан намын Зөвлөлөөс байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс хүргэе.
Улс төр

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

11 нам нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авлаа
Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаанаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж албан ёсоор оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хуагцаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа.
Улс төр

Х.Баттулга:Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой уулзалтаа багасгаж, ажил хэрэгтээ орох хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.
Улс төр

Ерөнхий сайд хэвлэл мэдээллийн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгууллаа. Тус форумын үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж сонордууллаа.
Улс төр

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхэлж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаад хуралдаан завсарласан юм.
Улс төр




























