Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

Зам, Тээврийн хөгжлийн сайд Өмнөговь аймагт ажиллав
Манай улсын уул уурхайн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, эдийн засгийн томоохон хөшүүрэг болох Тавантолгойн уурхайн үйл ажиллагаа, уурхайд түшиглэсэн "Шинэ төмөр зам" төслийн бүтээн байгуулалт, Таван толгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэлх авто замын ашиглалт, тээвэрлэлтийн явцтай танилцаж, Гашуунсухайт, Цагаанхадны боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах талаар холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ.
Улс төр

Р.Дагва:Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарна
Өнөөдөр ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР тохиолоо. Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой болон Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Улс төр

НИТХ-ын даргаар Р.Дагвыг сонголоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өнөөдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо.
Улс төр

У.Хүрэлсүх: Саарал усыг Монгол Улс түүхэндээ анх удаа ахуй амьдралдаа ашигладаг болно
Төв цэвэрлэх байгууламжийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөсөн шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх юм. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангана. Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулсан бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм.
Улс төр

Д.Баттулга:Эхлээгүй хурлаас завсарлага авна гэдэг байж болшгүй зүйл
НИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан өглөө 09:00 цагт зарлагдсан боловч одоо хүртэл эхлээгүй байна. Тус хурлаар С.Амарсайханы оронд ИТХ-ын дарга хэн байх вэ гэдгийг хэлэлцэх ёстой. Гэвч хурал 15:00 цаг хүртэл хойшилсон гэдэг мэдээллийг МАН-ын бүлгээс өгч байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Улс төр

С.Амарсайхан:Нийслэлийн бүх ажлыг хормын дотор шийдчихнэ гэж хоосон амлахгүй
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан олонхийн санал авсан билээ. Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг батламжилсны дагуу өчигдөр С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа.
Улс төр

Ерөнхийлөгч Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа, танхимын гишүүн Жаксон Кокс нарыг хүлээн авч уулзлаа.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд академич хэргэм хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ.
Улс төр

“Майдар эко хот” 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байх нь
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дагуул хотуудын асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй “Их Майдар” төслийн үйл явцтай танилцсан байна. Өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн.
Улс төр

Ч.Хүрэлбаатар: Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталсан байна. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргасан бол 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээжээ. Харин зээлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэгтгэсэн байна. Түүнчлэн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзжээ. Засгийн газрын хуралдаанд тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шалгалтын дүнг мөн сэтгүүлчдэд танилцууллаа.
Улс төр

Токио 2020 олимпын нээлтэд Монголын сонгодог урлагийнхныг оролцуулахыг хүсчээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзсан байна. Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийн үйл ажиллагааныхаа хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Улс төр

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томиллоо
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томиллоо. Тэрбээр “Эрдэс Баялаг Эрчим хүчний яам”-ны Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 2010 оноос хойш ажилласан туршлагатай аж.
Улс төр

Ерөнхий сайд Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзсан байна. Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцжээ. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэдгийг Элчин сайд Дэвид Воусэн тэмдэглэв.
Улс төр































