АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх гарцыг хайв
“Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагаас өнөөдөр “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдэвт олон улсын семинар зохион байгууллаа. Уг семинарт японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч төрийн бус байгууллагынхан болоод нийслэлийн болон орон нутгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэршээлтэй иргэд мөн тэдний асран хамгаалагчид нь оролцсон юм.
Нийгэм

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй
“Валютын ханш өссөнтэй холбогдуулан шатахууны үнэ өснө. Үүнийг дагаад нийтийн тээврийн үнэ 500 төгрөг болно” гэсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд нь Нийслэлийн ийтийн тээврийн газартай гэрээ байгуулсаны үндсэн дээр зорчигч тээвэрлэх эрхтэй болдог.
Нийгэм

Ажлын амт, говийн халууныг мэдэрсэн “Гавшгай-15”
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, тус холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ нь зам тээвэр, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй гээд салбар бүрт орон нутгийн оюутан залуусыг илгээж, түр ажлын байраар хангах төсөл юм.
Нийгэм

Жирэмсэх байх хугацаандаа амттан их хэрэглэх нь ургийн оюун санаанд нөлөөлөх аюултай
Австралийн томоохон боловсрол олгогч Дикиний их сургуулийн судлаачдын баг жирэмсэн байх үедээ хэт их амттан идэх нь эхийн биеийн байдалд нөлөөлөөд зогсохгүй ургийн сэтгэцэд нөлөөлөх өндөр магадлалтайг тогтоожээ. Судалгаанд 23,000 Норвеги жирэмсэн эх оролцуулж маш нарийн шинжилгээ хийсний үндсэн дээр ийн дүгнэлтэд хүрчээ.
Нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн цэнгүүн эгэл ажилчдын баяр боллоо
Нар хур тэгширсэн намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 11-нд буюу өнгөрсөн бямба гарагт зууны уурхайчид “Эрдэнэт” үйлдв эрийнхээ 35 жилийн ойн баярыг цэнгэлдэх хүрээлэнд ёслөл төгөлдөр тэмдэглэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойд зориулсан “Бид зууны уурхайчид” цэнгүүн, “Гэгээн өглөөний бахархал”, “Гэрэлт өдрийн омогшил”, “Цагаан үдшийн түрлэг” нэртэй гурван хэсгээс бүрдсэн юм.
Нийгэм

Тэрбум гаруй төгрөгийг үргүй заржээ
Нийслэлийн агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү болсон. Гэтэл үүнтэй зэрэгцээд дайны хажуугаар дажин гэгчээр хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна. Шинжлэх ухааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийслэлийн хөрсний бохирдлын түвшин Улаанчулуут, Дарь-эхийн хогийн цэг, Хотын цэвэрлэх байгууламж, “Нарантуул” ОУХТ, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга,
Нийгэм

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудыг саатуулжээ
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудыг АТГ-ынхан авлигын хэргээр өнгөрсөн баасан гарагт саатуулжээ. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Б.Баатаржав, технологийн бодлого эрхэлсэн дэд захирал Я.Валяхүү нарыг саатуулж, албан өрөөг нь битүүмжилсэн аж. Мөн түүний гар хөл болсон 10 орчим хүнийг ч саатуулсан байна.
Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын чуулган болно
”Түгээмэл хөгжил” төв, Улсын халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран ”Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын чуулганыг зохион байгуулах аж. Чуулган өнөөдөр 11 цагт Япон-Монголын төвд болох юм байна.
Нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шинэ усан оргилууртай боллоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн төрлийн хөдөлгөөн, гурван төрлийн гэрлэн чимэглэл, автомат тохиргоотой 17 ам.метр талбай бүхий усан оргилуур өнөөдөр нээгдлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү нар оролцов.
Нийгэм

Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оров
Шинэ хичээлийн жил, авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Нийгэм

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан, мөн нууц хүүгийнх нь гэрт их хэмжээний буюу хоёр сая 145 мянган юань хадгалж байсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
Нийгэм

Голын усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа
Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд усархаг бороо орж, гол мөрний усны төвшин огцом нэмэгдэх учраас иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Тус газрынхны мэдээлснээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голын усны төвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см, Хангай нурууны Чулуут, Түй,
Нийгэм
СХД-ийн АН-ынхан дүүргийн удирдлагуудаа төсвийн мөнгөөр туйлж байна гэв
Сонгинохайрхан дүүрэгт МАН олонхи хэдий ч үүгээрээ далимдуулан төсвийн мөнгийг дүүргийн удирдлагуудын албан өрөөг засч, тохижуулах зэрэг зориулалт бусаар зарцуулж байгаад АН-ын бүлгийнхэн нь эсэргүүцэв. Энэ нь, хууль бус үйлдэл төдийгүй зөвхөн энэ биш олон асуудал гаргасныг хэллээ. Тус дүүргийн удирдлагууд буруу шийдвэр, тогтоол их гаргадаг аж.
Нийгэм






























